Wednesday, December 16, 2009
Чин сэтгэлийн залбирал
Уриалж байгаа нэгэн хичнээн халуун сэтгэлээр хашгиравч Их Эзэн оролцохгүй л бол сонсогч нэгний зүрх сэтгэл нээгдэхгүй. Харин Их Эзэний оролцоо нэг л буухад хүний сүнсэнд ухаарал болоод гэмээс эргэн буцах болдог.
Бүх хүн чадваргүй байдаг. Сул талгүй хүн гэж нэг ч байхгүй. Харин Их Эзэнээс тусгал авсан хүн л өөрийн чадваргүйг олж мэддэг. Өөрийнхөө чадваргүй гэдгийг мэдсэн хүн л Их Эзэн рүү хандан залбирдаг.
“Өө, Их Эзэн минь ээ … Та ирэх хэрэгтэй. Та байхгүй л бол би өнгөрнө. Хүсэмжлэн гуйя, Та ирж надад туслаач. Хэрэв Та ирэхгүй бол би үхнэ гэдгээ мэднэ.”
Юмыг ухаарах тусмаа тэр хэмжээгээр залбирахгүй бол Их Эзэнд найдан түшихгүй бол тэсвэрлэж чадахгүй.
Хүч чадалтай нэгэн өөртөө л найддаг бол хүч муутай нэгэн залбиралд найддаг. Тиймээс Их Эзэн мангар юм шиг харагдах хүнийг хайрлан түүнтэй хамт байдаг. Өөрийн чадваргүй гэдгээ ухаарах нь залбирлыг чин сэтгэлийнх болгож өгдөг.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment