Хэрэв та Пэтрийн оронд байсан бол, усан дээгүүр алх гэж Есүсийг дуудахад яах бол? Салхи ширүүсч, догшин хар давалгаа өндөрт давалгаалах үед та Түүний уриалгыг дагах байсан уу? Эсвэл хэврэг завиныхаа аюулгүйд найдаад тэндээ хоргодох байсан уу?
Мөнхийн Эзэний Хүү өнөөдөр ч та бид хоёрыг бие даасан амьдралынхаа завийг орхиж, Өөртэй нь хамт итгэлтэй алхахад дуудаж байна!
Олон хүн Пэтр шиг итгэлийн анхны алхмаа шууд хийдэг боловч өдөр тутмын амьдрал дахь давж гаршгүй мэт асуудлаа хараад сэтгэл хирдхийм айдсын өндөр давалгаанд хөл алдан живдэг. Яагаад?!Библи Их Эзэнд найдвараа тавьдаг хүмүүст зориулсан амлалтаар дүүрэн юм. Эдгээр амлалтаа төгс биелүүлэх чадвар Их Эзэнд маань үгүй гэж үү? Бидний эзэн Ертөнцийн агуу Эзэн биз дээ! Түүний Үг оддыг байранд нь тогтоодог. Түүнийг хараагүй байхад ганц ч бор шувуу газар унадаггүй. Амьдрал бүхэлдээ Түүнээс хамааралтай. Тэр бол бүх юмсын эх үндэс билээ. Тэгвэл хүн бидний өчүүхэн бэрх-шээл Түүнд дааж давшгүй бэрх гэж үү?!
Шинэ жил эхэлсэн бөгөөд ирээдүйд биднийг юу хүлээж байгааг бид мэдэхгүй. Бидэнд олон сайхан баяртай зүйл тохиолдохын хажуугаар гүн ангал мэт хэцүү асуудал ч гарч ирэх тохиолдол байдаг. Гэвч хичнээн доошоо унасан ч, бид хэзээ ч Ертөнцийн Эзэний тосох алганаас доош унах боломжгүй. Эргэн тойронд хар салхи догшрон үлээлээ ч, Түүний алган дээр амар жимэр, аюулгүй байдал бий. Францын сургаал заагч Доминик Лакордайрын хэлсэнчлэн, “Хэрвээ Ертөнцийн Эзэн далай юм бол, онгоц минь сүйрэх надад юухан байх вэ дээ!”
Ирээдүйд юу ч болсон хамаагүй, миний хувьд “…намайг эхийн хэвлийд байсан цагаас Та миний Ертөнцийн Эзэн билээ” (Дуулал 22:10).
Харин та, онгоц чинь сүйрэх шахсан ч өөрийгөө Ертөнцийн Эзэний агуу их мутарт даатгахад бэлэн үү?
Олон нийтэд түгээх!
No comments:
Post a Comment