Thursday, December 31, 2009

Happy happy


za bugdeerenden hairtai shuu maybe hehe . ok happy new year allllllllllll

Wednesday, December 16, 2009

Бурхан бүхийл зүйлийг хосоор нь бүтээсэн . . .




Энэ дэлхий дээр бүх зүйлийг Бурхан хос хосоор нь бүтээсэн байдаг. Нэмэх цэнэг байдаг бол хасах гэж байдаг, зун байдаг бол өвөл гэж байдаг.

Ертөнцийг үзэх үзлийн тухайд - Христ итгэл ба бурхангуйн үзэл




Эдүгээ бидний амьдарч буй нийгэм, дэлхий ертөнц маань ертөнцийг үзэх үзлийн ширүүн тулаанд хөл алдаж байна

Мартин Лютер Кинг- Би мөрөөдөж байна.




Америкийн эрх чөлөөний төлөө тэмцэгч, арьсны vзлийг эсэргvvцэгч, уран илтгэгч Мартин Льютер Кинг-ийн 1963 оны 08 сарын 23-ны өдөр Вашингтон хотын Lincoln Memorial дээрээс 200,000 хvний өмнө хэлсэн vг.

Гидеон- Библийн баатрууд




Бид бидний амьдрал дахь Бурханы хүсэл юу вэ гэдгийг хамгийн их мэдэхийг хүсдэг. Гэвч бид түүнийг хэрхэн баттай олж мэдэхээ мэддэггүй.

Залбирал бол харилцан тэврэх тэврэлт




Шөнө дунд уншиж байсан номоо хааж, эхнэр хүүхдийнхээ унтлагын өрөө рүү орлоо. Би охиныхоо хажуугаар орон охиноо үнэрлэн үнсэж, хацрыг нь иллээ. Унтаж байсан охин маань сэрж аавыгаа хүзүүдэн авав.

Хаалга хаа . . .




матай 6:6- Залбирахдаа дотоод өрөөндөө орж, хаалгаа хаагаад,
нууцаар оршигч Эцэгтээ залбир .

Дагалдагч Петр



Петр хэн байсан бэ? Христчин хүмүүсийн хувьд Петр арван хоёр дагалдагчийн гол удирдагч байсан гэж хэлэгддэг бол Ромын католик шашны хувьд Петрийг Ромын анхны хамба гэж үздэг байна.

Кумраны агуунууд




1947 онд Арабын нэгэн хоньчин хүү Сөнөсөн Тэнгисийн ойролцоо төөрчихжээ. Кумраны балгасын ойролцоох хад асганы тэнд хүү нэгэн нүх байхыг олж хараад шурган орж ойр орчноо ажигласан байна. Энэ бол хараахан нээгдээгүй байсан агуйн амсар юм шиг санагдав.

Баярлалаа




Есүст сайн итгэдэг нэг өвөө байжээ. Тэр үргэлж “ Баярлалаа , Баярлалаа” гэж хэлж явдаг учир “Баярлалаа өвөө” хэмээх хочтой болжээ. Нэг удаа өвөө захаас мах яваад харих замдаа чулуунд тээглээд уначихжээ.

Өргөл өгөх зүрх сэтгэл


Бид Бурханд өргөлийг ямар байдлаар өргөх ёстой вэ? Мэдээж хэмжээ нь тухайн хүнээс амьдралын түвшингээс хамааран өөр өөр байдаг. Гэхдээ их ч бай, бага ч бай, бид хандивыг чин сэтгэлээр өргөх хэрэгтэй. Би та нарт нэгэн үлгэр ярьж өгье.
Эрт урьд цагт Энэтхэгийн нэгэн хаан ордноосоо гараад явж байтал нэгэн гуйлгачин тааралджээ. Тэр гуйлгачин гараа тосон хаанаас гуйлга гуйжээ. Тэгэхэд хаан гуйлгачинд “Хэрэв чи надад ямар нэг юм өгвөл би бас чамд өгнө” гэв.

Есүс Христын үхлээр бид амилман . . .



Биднийг сул дорой байх үед, Христ тогтоосон цагт бурханлаг хүмүүсийн өмнөөс үхсэн билээ. Ром 5:6
Есүс Христийн загалмайн дээрх цовдлуулалт нь аймшигтай үйл явдал байлаа. Тэр эрүүдүүлэн шүүгдэж, доромжлуулж, цэргүүд түүний гар хөлийг дүнзэнд төмөр гадсаар хадаж,  загалмайд  тэлэгдэн цусаа урсгасан Есүсийг хүмүүс “Нээрээ л чи Бурханы Хүү юм бол наанаасаа буугаад ир” хэмээн хашгичин басамжилж байв.

гурван мод . . .


Уулын хажуу бэлд ойрхон ургасан гурван зулзаган мод байжээ. Эхний зулзаган мод тэнгэрийн одод өөд хараад: “Би өөрийнхөө дотор эрдэнэс агуулахыг хүсч байна. Алтаар бүрэгдэж, үнэт эрдэнэсийн чулуугаар дүүрмээр байна. Би энэ хорвоогийн хамгийн үзэсгэлэнтэй эрдэнэсийн хайрцаг болно!” гэжээ.

Ертөнцийн эзэний хүсэл байгаа газар . . .




William Wilberforce, 1759∼1833
1787 он 10 сар 28 өдөр. Түүний тэмдэглэлийн дэвтэрт доорх зүйлс бичээстэй байлаа. “Агуу хүчит Эзэн надад хоёр том зорилго, үүргийг өглөө. Нэг дэх нь боолын худалдааг зогсоох… хоёр дахь нь үзэл хэвшлийг шинэчлэх…” Английн доод парлементийн гишүүн болох 28 настай Вильяам Вильбэрфорс Ертөнцийн Эзэнээс ийнхүү “боолчлолыг чөлөөлөх” үүрэг авсан юм. Тухайн үед боолын худалдаа улсын олж буй орлогын 1/3ийг эзэлж байсан бөгөөд Английн хараат улсуудын аж үйлдвэрийн гол цөм байлаа.

Картаг хотын алдарт жанжны тухай түүх



Энэ уул чинийх байх болно…” Ешуугаа 17:18
Тэр жанжин Альпийн нурууны нэгэн уулын бэлд цугларахыг цэргүүддээ тушаажээ. Тэгээд сүрлэг өндөр оргилууд руу зааж:

эхэлсэн ажилаа дуусга



 “Ямар ч юмыг эхэлсэн бол дуусга. Хүн аливаа ажлыг оргилуун хүслээр хийж эхэлснээ гэнэт залхаж больдог. Эсвэл, буруу төлөвлөсөн гэж үзээд больдог. Тэгээд эцэст нь, гаргасан хичээл зүтгэлээсээ ухарч шантрахыг л сурдаг. Магадгүй та: “үүнийг хийх хэрэг алга” гэж хэлэх биз. Тийм байж болох ч ТАНД хэрэгтэй шүү. Үүнд л хамаг учир нь байгаа юм.

хайртай хүмүүсийнхаа төлөө гуйцгаая



 Бид хайртай хүмүүсийнхээ төлөө ИТГЭЛЭЭРЭЭ гуйх хэрэгтэй. Итгэл гэдэг зүгээр нэг үнэмшихээс хавьгүй хүчтэй эд юм. Итгэл бол Ертөнцийн Эзэний Үгэнд бат зогсоно гэсэн үг. Ертөнцийн Эзэний Үг бол Библид бичигдсэн бүх үгс, мөн Ариун Сүнсний танд хэлдэг үг билээ.

Чин сэтгэлийн залбирал



Уриалж байгаа нэгэн хичнээн халуун сэтгэлээр хашгиравч Их Эзэн оролцохгүй л бол сонсогч нэгний зүрх сэтгэл нээгдэхгүй. Харин Их Эзэний оролцоо нэг л буухад хүний сүнсэнд ухаарал болоод гэмээс эргэн буцах болдог.
Бүх хүн чадваргүй байдаг. Сул талгүй хүн гэж нэг ч байхгүй. Харин Их Эзэнээс тусгал авсан хүн л өөрийн чадваргүйг олж мэддэг. Өөрийнхөө чадваргүй гэдгийг мэдсэн хүн л Их Эзэн рүү хандан залбирдаг.

Библи ертөнцийн эзэний үг




Өнөө үед Библийг Ертөнцийн Эзэний үг гэж хүлээж авахад бэрх байдгийн нэг гол шалтгаан нь олон хүн Библи, шинжлэх ухаан хоёрыг хоорондоо зөрчилтэй гэж үздэгт оршино.

Христмас баяраар төрсөн хүү



Исаак Ньютон
1642 онд Англид Есүсийн мэндэлсэн өдрийн үүрийн үнэгэн харанхуйд хоёр эмэгтэй нэгэн тариачны гэрээс гүйн гарчээ. Тэд сарны туяанд цан хяруу гялтганасан тариан талбайгаар яаран өнгөрөхдөө ийш тийш ихэд сэрэмжлэн харна.

Христмас баярын бэлгэ . . .



Миний найз Пол Христмас баярын бэлгэнд ахаасаа машин авчээ. Христмас баярын өмнөх өдөр Полыг ажлаасаа тарах үед гудамжны нэгэн хүү шил толь болсон цоо шинэ машиныг нь энд тэндээс нь ихэд бахдан харж байлаа. Тэгээд: “Ноёнтоон, энэ таны машин уу?” гэж асуув.
Пол толгой дохиод: “Ах маань үүнийг надад Христмас баярын бэлэг болгон өгсөн юм” гэв. Хүү мэл гайхаж: “Үүнийг тэгээд ах чинь танд өгсөн юм уу?
Тэгэхлээр та үүнд огт мөнгө төлөөгүй байх нь ээ? Пөөх, би ийм байдаг ч болоосой…” гэж тээнэгэлзэн дуугарав.

Өөртэй нь хамт итгэлтэй алхахыг дуудаж байна.

090103_01Хэрэв та Пэтрийн оронд байсан бол, усан дээгүүр алх гэж Есүсийг дуудахад яах бол? Салхи ширүүсч, догшин хар давалгаа өндөрт давалгаалах үед та Түүний уриалгыг дагах байсан уу? Эсвэл хэврэг завиныхаа аюулгүйд найдаад тэндээ хоргодох байсан уу?

амьдралйн луужин . . . ?



“Хүү минь, сонс! Мэргэн ухаантай байж, сэтгэлээ зөв замаар явуул!” Сургаалт үгс 23:19
Сургуулиа саяхан төгссөн нэг хүүхэд ирээдүйдээ юу хийх хэрэгтэйгээ эргэцүүлэн бодож энэ бодлоо Америкийн ерөнхийлөгч Калвин Күүлижэд илэрхийлэхэд тэрээр ийн хэлжээ: “Чи одоо өөрийнхөө амьдралыг эхлэх гэж байна. Хүн ямар ч аялалд гарахаасаа өмнө хүн замаа болон аль зүг рүү явах, аль замаар зорьсон газартаа хүрэхээ төлөвлөдөг. Чамд эхлээд төлөвлөгөө хэрэгтэй, тэгээд чи түүнийгээ дага!”

Би яагаад ... ???



Намайг Ертөнцийн Эзэнээс “Би яагаад баян биш юм бэ?” гэж  асуухад Тэр надад, арвин их эд хөрөнгөө хуваалцах хүнгүй зожиг эрийг харуулсан.
Би Мөнхийн Эзэнээс “би яагаад хөөрхөн биш юм бэ?” гэж асуухад Тэр надад хэнээс ч илүү царайлаг боловч санаа муутай, харласан дотортой эмэгтэйг харуулсан.
Би Ертөнцийн Эзэнээс “яагаад намайг хөгшрөхийг зөвшөөрч байгаа юм бэ?” гэж асуухад Тэр надад машины ослоор амьсгал хураасан 16-тай хүүг харуулсан.

Мөнхийн улсад орох үнэ



 Нэгэн эр нас бараад мөнхийн улсад очжээ. Түүнийг сувдан хаалган дээр төлөөлөгч Пэтр угтаж: “За, мөнхийн улсад орохын тулд танд 100 оноо хэрэгтэй. Та амьдралдаа хийсэн бүх сайн зүйлээ надад хэл. Би тэр бүхнийг чинь хэр сайн байснаар нь таарсан оноог өгнө. 100 оноо хүрэхээр  нь та дотогш орж болно” гэхэд өнөөх эр: “За тэгье. Би нэг бүсгүйтэй гэрлээд 50 жилийн турш хамт амьдрахдаа түүнийг хэзээ ч, бүр зүрх сэтгэлдээ ч хуурч байгаагүй.”
“Гайхалтай. Наадах чинь 3 оноо!”

Хамгийн гоё болзоо хэхэ



 Энэ өрөө сэтгэлд их дотно, тухтай билээ. Би энэ өрөөндөө их дуртай. Ханын зуух, дэр овоорсон сандал, номын тавиур, буйдан, нам гүм орчин. Түүнд ч бас энэ өрөө таалагддаг бололтой:
“Энэ үнэхээр баяр гийсэн сайхан өрөө юм. Энд хоёулаа үргэлж ирж байя. Хамтдаа нөхөрлөж болохоор тусгаарлагдмал, бас тэгээд нам гүм өрөө юм…” гэсэн юм.

Чөтгөрийн хуйвалдаан . . .




Захирлуудын зөвлөл хуралдаж өнгөрсөн жилийн эцсийн тайланг хэлэлцэж, ирэх оны төлөвлөгөөг тогтоох үе байлаа. Нэгэн хүний дүрсэлснээр, 12-р сарын сүүл тэр үе бол адгийн муу ёрын сүнс бас хамтрагч нараа цуглуулж ажлыг нь дүгнэдэг үе юм.
Тэр хүний хэлснээр, ноднин жил адгийн муу ёрын сүнс урамгүй байсан. “Бидэнд олзлогдох хүмүүсийн тоо цөөрсөн байна” гэж тэр муухай хараад: “Бид улам олон хүнийг мөнхийн шийтгэл рүү татаж оруулахын тулд нэг арга бодож олох хэрэгтэй байна” гэв.
Тэгээд тэр хар нөмрөгтэй туслахууд руугаа хараад: “та нарт ямар нэг санаа байна уу?” гэж асуув.
Нэгэн гэнэн чөтгөр: “хүмүүст диваажин байхгүй гэж хэлэх юм бол ажил маань урагшилна даа” гэхэд: “Үгүй шүү, бид өмнө нь тэгж үзсэн, бүтээгүй” гэж муу ёрын сүнс зөрөв.
Өөр нэг муу ёрын сүнс хүмүүст мөнхийн шийтгэл байхгүй гэж эсрэгээр нь хэлэх санал гаргажээ. Гэвч тэр санааг ч бас дэмжсэнгүй.
Дараа нь, дээд дарга шигээ овжин залирхаг баруун гар нь ийн хэлжээ: “та нар улам олон хүнийг мөнхийн шийтгэл рүү аваачихыг хүсч байвал зүгээр л тэдний чихэнд: “одоо амар даа. Чамд аргаа өөрчлөх цаг зөндөө л байна шүү дээ. Яарах хэрэггүй” гэж шивнэ” гэхэд тэнд байсан муу ёрын сүнснүүд бүгд алга ташжээ.
Энэ жил та шинээр юм хийж сурах, жингээ хасах, дасгал их хийх, зурагт бага үзэх, шинэ ажил хайх, олон нийтийн ажилд сайн дураар оролцох, үр хүүхэдтэйгээ илүү олон цагийг хамт өнгөрөөх, сүнсээрээ өсөх зэрэг ямар ч зорилго тавилаа ч, тэр бүхэнд өөрийгөө хэр зэрэг зориулснаар таны амжилт хэмжигддэг. Ямар ч зүйл дээр дутуу дулимаг сэтгэлээр хандах юм бол та хагас дутуу ургац авах нь гарцаагүй. Аливаа зүйлийг оролдохдоо өөрийгөө бүрэн дүүрэн зориулж, цаг зав, мөнгө, хүчин зүтгэлээ золиослоход бэлэн бай. Тэгвэл та золиос гаргасантайгаа адил шагнал авна гэж найдаж болно. Ертөнцийн Эзэний туслалцаатайгаар, бид гайхамшигтай зүйлсийг хийж чадна. Тэр ч байтугай, уруу татсан дуу хоолой: “чамд цаг зөндөө их байна, жаахан амарч үз. Маргааш болтол хүлээчих” гэж шивнэхэд алгуурлан хойшлуулах хандлагаа бид ялан дийлж чадна.

хөшөө



2007 оны 7 сарын 7-нд албан ёсоор зарласан Дэлхийн 7 гайхамшигуудын нэг болох Бразил улсын бахархал нэрийн хуудас “Аврагч Христийн хөшөө”-ний тухай бүгдээрээ танилцацгаая. 1960 онд Бразил хот баригдах хvртэл Рио-де-Жанейро хот тус улсын нийслэл байсан билээ. Нэг талаасаа далайн булангийн номин хөх гvнээс шууд дvvлэн гарч ирж байгаа уулсаар тойрон хvрээлэгдсэн энэхvv vлгэрийн тансаг хотын нөгөө талд нь далайн эрэг дагуух далдуу моддын ногоон сvvдэрт умбасан элсэн хаялгана цайран харагдах нь vлэмжийн vзэсгэлэн төгс ажээ.

Бурханы дүр төрөх ...



 15-р зууны сүүлчээр амьдарч байсан Антони Августин гэдэг нэгэн сийлбэрчин маш том гантиг чулуугаар гайхамшигтай сийлбэрийг бүтээх гэж ханцуй шамлан ажилдаа оржээ. Харин хэд хэдэн удаа оролдоод чадалгүй сүүлдээ тэр гантиг чулуугаа хэрэггүй хог шиг хаячихжээ.
Ингээд 40 жил өнгөрсний дараа Микельанжело энэ гантиг чулууг олоод түүнийг хэрэггүй чулуу гэж бодсонгүй. Харин тэр гантиг чулуугаар сүр жавхлантай гайхамшигт сийлбэрийг хийж чадна гэж бодоод хичээнгүйлэн сийлж эхэлжээ.

9.1



Бид та бүхэндээ сэтгэл хөдлөм нэгэн бодит түүхийг толилуулж байна. Эндээс, бид Ертөнцийн Эзэн бидний амьдралд хэрхэн тусалж, хайр энэрлээ харуулж байсныг эргэцүүлэн бодож, хэзээ ч хувиршгүй хайраараа биднийг хайрласан Их Эзэндээ талархсан.
Бид амьдралдаа тохиолдох зарим зүйлийн цаад учрыг ойлгохгүй, магад хэзээ ч мэдэхгүй байж болох ч, амьдралд маань болж буй бүхнийг бидний сайн сайхны төлөө ажиллуулдаг (Ром 8:28) Ертөнцийн Эзэн маань бүхнийг хянан удирдаж байгаа. Бүгдээрээ үүнд итгэж зоригтой, итгэлтэй байцгаая.
2003 оны 09-р сарын 11-ний өдөр АНУ-ын Виржиниа мужийн Норфолк хотоос нэг хүн радио руу утасдан доорх түүхийг ярьжээ:
“2001 оны 09-р сарын 11-ний дайралтаас хэдэн долоо хоногийн өмнө эхнэр бид 2 анхныхаа хүүхдийг олсноо мэдсэн. Эхнэр маань Калифорни руу эгчийндээ очихоор төлөвлөсөн байлаа. Онгоцны буудал руу явж байхдаа бид түүний аян замыг аюулгүй байлгаж, хамт байхыг Ертөнцийн Эзэнээс гуйсан юм. Намайг “амээн” гэж хэлээд удаагүй байтал тас хийсэн чанга чимээ сонсогдож машин  маань хүчтэй доргив. Машины маань дугуй хагарчээ.
Би дугуйгаа аль болох хурдан сольсон боловч эхнэр маань суух онгоцноосоо хожимдчихжээ. Бид хоёул ихэд урам хугарч, гэр лүүгээ буцсан юм. Гэтэл Нью-Иорк хотын Гал түймэртэй тэмцэх албанд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан эцэг маань утасдаж, эхнэрийн маань онгоцны дугаарыг асуухад би онгоцонд сууж чадаагүй учрыг тайлбарлав. Харин аав эхнэрийн маань суух байсан онгоц өмнөд цамхагийг мөргөснийг надад мэдэгдсэн юм. Тэгэхэд би үг ч дуугарч чадахгүй их цочирдсон.
Мөн аав маань хүмүүсийн аврахад гар бие оролцох гэж байгаагаа хэлэв. “Ийм юм болж байхад би зүгээр сууж чадахгүй нь. Ямар нэг юм хийх хэрэгтэй байна” гэж тэр хэлсэн юм. Харин би аавынхаа аюулгүй байдалд санаа зовж байв. Аав маань хэзээ ч Христэд амьдралаа өгч байгаагүй учраас сэтгэл минь маш их зовж байв. Би аавыгаа болиулах гэж хэсэг маргалдсаны дараа түүнийг нэгэнт шийдсэн болохыг мэдсэн юм. Тэр утсаа тавихын өмнө: “ачийг минь сайн харж хандаарай” гэсэн юм. Энэ бол аавын маань хэлсэн сүүлчийн үг байсан юм. Тэр, хүмүүсийг амийг аварч яваад амь үрэгдсэн.
Эхнэрийнхээ аюулгүй байдлыг гуйсныхаа хариуг тэр дор нь авсан баяр хөөр маань уур хилэн болж хувирав. Би Ертөнцийн Эзэнд, аавдаа, өөртөө уурласан. Аавын минь амийг авсны төлөө би Ертөнцийн Эзэнийг буруутгаж бараг 2 жил болсон. Хүү маань өвөөгөө огт мэдэхгүй, миний аав хэзээ ч Христийг хүлээж авч байгаагүй, бас би аавтайгаа салах ёс ч хийж чадалгүй өнгөрсөн байдаг.
Гэтэл нэгэн явдал тохиолдов. Бараг 2 сарын өмнө намайг гэртээ эхнэр, хүүтэйгээ байж байтал хаалга цохив. Би эхнэр лүүгээ хараад хүн ирэхийг огт хүлээгээгүй болохыг нь мэдэв. Хаалга онгойлгоход эхнэр нөхөр хоёр хүүгийнхээ хамт зогсож байлаа.
Нөхөр нь над руу хараад аавын минь нэрийг Жэйк Мэтьюс мөн эсэхийг асуув. “Тиймээ, мөн” гэхэд минь өнөөх эр гарыг минь шүүрч аваад: “надад таны эцэгтэй уулзах боломж огт гараагүй боловч түүний хүүтэй нь уулзаж байгаа маань нэр төрийн хэрэг” гэв.
Тэр надад тайлбарлахдаа, эхнэр нь Дэлхийн Худалдааны Төвд ажилладаг байсан бөгөөд террористуудын дайралтын дараа дотор түгжигдсэн байжээ. Тэр үед хөл хүндтэй байсан эхнэрийг нь эвдэрхий нуранги дороос олоод  гаргаж аварсан хүн миний аав байжээ. Аав минь ийм хүмүүсийн төлөө амиа өгснийг бодоод өөрийн эрхгүй нүдэнд минь нулимс дүүрэв. Тэр хүн цааш нь: “гэхдээ та нэг зүйлийг мэдэх хэрэгтэй” гэхэд түүний эхнэр өөрийг нь гаргаж аврах гэж зүтгэж байхад нь аавтай маань ярилцаж, түүнийг Христ рүү авчирснаа хэлсэн юм. Энэ мэдээг сонсоод би асгартлаа уйлсан юм.
Намайг мөнхийн улсад очиход аав маань Есүсийн дэргэд зогсоод намайг урьж, улмаар энэ гэр бүл өөрсдийн биеэр аавд маань талархлаа илэрхийлэх боломжтойг би мэдсэн. Тэд хүүгээ төрөхөд нь эх, хүү хоёрын төлөө алтан амиа өргөсөн хүний гэгээн дурсгалд зориулж хүүгээ Жэйкоб Мэтью гэж нэрлэсэн юм.
“Хүнд дарамт үүрч, зовлонд унасан хүмүүс ээ, та нар Надад итгэ. Тэгвэл Би амар тайвныг өгье… Учир нь Би хонь шиг номхон бөгөөд туйлын энэрэнгүй зантай… Та нарын сүнс амар тайван байх болно” Есүс.

9.1




Бид та бүхэндээ сэтгэл хөдлөм нэгэн бодит түүхийг толилуулж байна. Эндээс, бид Ертөнцийн Эзэн бидний амьдралд хэрхэн тусалж, хайр энэрлээ харуулж байсныг эргэцүүлэн бодож, хэзээ ч хувиршгүй хайраараа биднийг хайрласан Их Эзэндээ талархсан.
Бид амьдралдаа тохиолдох зарим зүйлийн цаад учрыг ойлгохгүй, магад хэзээ ч мэдэхгүй байж болох ч, амьдралд маань болж буй бүхнийг бидний сайн сайхны төлөө ажиллуулдаг (Ром 8:28) Ертөнцийн Эзэн маань бүхнийг хянан удирдаж байгаа. Бүгдээрээ үүнд итгэж зоригтой, итгэлтэй байцгаая.
2003 оны 09-р сарын 11-ний өдөр АНУ-ын Виржиниа мужийн Норфолк хотоос нэг хүн радио руу утасдан доорх түүхийг ярьжээ:
“2001 оны 09-р сарын 11-ний дайралтаас хэдэн долоо хоногийн өмнө эхнэр бид 2 анхныхаа хүүхдийг олсноо мэдсэн. Эхнэр маань Калифорни руу эгчийндээ очихоор төлөвлөсөн байлаа. Онгоцны буудал руу явж байхдаа бид түүний аян замыг аюулгүй байлгаж, хамт байхыг Ертөнцийн Эзэнээс гуйсан юм. Намайг “амээн” гэж хэлээд удаагүй байтал тас хийсэн чанга чимээ сонсогдож машин  маань хүчтэй доргив. Машины маань дугуй хагарчээ.
Би дугуйгаа аль болох хурдан сольсон боловч эхнэр маань суух онгоцноосоо хожимдчихжээ. Бид хоёул ихэд урам хугарч, гэр лүүгээ буцсан юм. Гэтэл Нью-Иорк хотын Гал түймэртэй тэмцэх албанд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан эцэг маань утасдаж, эхнэрийн маань онгоцны дугаарыг асуухад би онгоцонд сууж чадаагүй учрыг тайлбарлав. Харин аав эхнэрийн маань суух байсан онгоц өмнөд цамхагийг мөргөснийг надад мэдэгдсэн юм. Тэгэхэд би үг ч дуугарч чадахгүй их цочирдсон.
Мөн аав маань хүмүүсийн аврахад гар бие оролцох гэж байгаагаа хэлэв. “Ийм юм болж байхад би зүгээр сууж чадахгүй нь. Ямар нэг юм хийх хэрэгтэй байна” гэж тэр хэлсэн юм. Харин би аавынхаа аюулгүй байдалд санаа зовж байв. Аав маань хэзээ ч Христэд амьдралаа өгч байгаагүй учраас сэтгэл минь маш их зовж байв. Би аавыгаа болиулах гэж хэсэг маргалдсаны дараа түүнийг нэгэнт шийдсэн болохыг мэдсэн юм. Тэр утсаа тавихын өмнө: “ачийг минь сайн харж хандаарай” гэсэн юм. Энэ бол аавын маань хэлсэн сүүлчийн үг байсан юм. Тэр, хүмүүсийг амийг аварч яваад амь үрэгдсэн.
Эхнэрийнхээ аюулгүй байдлыг гуйсныхаа хариуг тэр дор нь авсан баяр хөөр маань уур хилэн болж хувирав. Би Ертөнцийн Эзэнд, аавдаа, өөртөө уурласан. Аавын минь амийг авсны төлөө би Ертөнцийн Эзэнийг буруутгаж бараг 2 жил болсон. Хүү маань өвөөгөө огт мэдэхгүй, миний аав хэзээ ч Христийг хүлээж авч байгаагүй, бас би аавтайгаа салах ёс ч хийж чадалгүй өнгөрсөн байдаг.
Гэтэл нэгэн явдал тохиолдов. Бараг 2 сарын өмнө намайг гэртээ эхнэр, хүүтэйгээ байж байтал хаалга цохив. Би эхнэр лүүгээ хараад хүн ирэхийг огт хүлээгээгүй болохыг нь мэдэв. Хаалга онгойлгоход эхнэр нөхөр хоёр хүүгийнхээ хамт зогсож байлаа.
Нөхөр нь над руу хараад аавын минь нэрийг Жэйк Мэтьюс мөн эсэхийг асуув. “Тиймээ, мөн” гэхэд минь өнөөх эр гарыг минь шүүрч аваад: “надад таны эцэгтэй уулзах боломж огт гараагүй боловч түүний хүүтэй нь уулзаж байгаа маань нэр төрийн хэрэг” гэв.
Тэр надад тайлбарлахдаа, эхнэр нь Дэлхийн Худалдааны Төвд ажилладаг байсан бөгөөд террористуудын дайралтын дараа дотор түгжигдсэн байжээ. Тэр үед хөл хүндтэй байсан эхнэрийг нь эвдэрхий нуранги дороос олоод  гаргаж аварсан хүн миний аав байжээ. Аав минь ийм хүмүүсийн төлөө амиа өгснийг бодоод өөрийн эрхгүй нүдэнд минь нулимс дүүрэв. Тэр хүн цааш нь: “гэхдээ та нэг зүйлийг мэдэх хэрэгтэй” гэхэд түүний эхнэр өөрийг нь гаргаж аврах гэж зүтгэж байхад нь аавтай маань ярилцаж, түүнийг Христ рүү авчирснаа хэлсэн юм. Энэ мэдээг сонсоод би асгартлаа уйлсан юм.
Намайг мөнхийн улсад очиход аав маань Есүсийн дэргэд зогсоод намайг урьж, улмаар энэ гэр бүл өөрсдийн биеэр аавд маань талархлаа илэрхийлэх боломжтойг би мэдсэн. Тэд хүүгээ төрөхөд нь эх, хүү хоёрын төлөө алтан амиа өргөсөн хүний гэгээн дурсгалд зориулж хүүгээ Жэйкоб Мэтью гэж нэрлэсэн юм.
“Хүнд дарамт үүрч, зовлонд унасан хүмүүс ээ, та нар Надад итгэ. Тэгвэл Би амар тайвныг өгье… Учир нь Би хонь шиг номхон бөгөөд туйлын энэрэнгүй зантай… Та нарын сүнс амар тайван байх болно” Есүс.

Цаг хожих 10 арга



 Бид заримдаа их л завгүй хүмүүс гүйгээд гүйгээд л байдаг. Гэхдээ үнэндээ зарим зүйлийг эрэгцүүлэн бодоод өөрийн амьдралынхаа хэв маягийг жаахан өөрчлөөд л үзэхэд энэ бүхэн шийдэгдчих асуудал гэдгийг тэр бүр мэддэггүй.
Өнөөдөр танд өөрийн завгүй байдлаас яаж өөртөө, бас ертөнцийн эзэнд зориулах цаг гаргах талаар бяцхан зөвлөмж орууллаа. Та бүхэнд таалагдах байхаа.

Кино



Христчэн кинонуудыг нэг болох 2008 онд хийгдсэн уг “FireProof” буюу Миний орчуулсанаар “Галд тэсвэртэй” хэмээх киног шууд үзэхээр орууллаа. Та бүхэн үзээд сэтгэгдэлээ хуваалцаарай. Нэмж хэлхэд англи хэл дээр байгаа ч бүхий л үйл явдал нь ойлгомжтой байх болуу гэж бодож байна.

Би яагаад ... ???



Намайг Ертөнцийн Эзэнээс “Би яагаад баян биш юм бэ?” гэж  асуухад Тэр надад, арвин их эд хөрөнгөө хуваалцах хүнгүй зожиг эрийг харуулсан.
Би Мөнхийн Эзэнээс “би яагаад хөөрхөн биш юм бэ?” гэж асуухад Тэр надад хэнээс ч илүү царайлаг боловч санаа муутай, харласан дотортой эмэгтэйг харуулсан.
Би Ертөнцийн Эзэнээс “яагаад намайг хөгшрөхийг зөвшөөрч байгаа юм бэ?” гэж асуухад Тэр надад машины ослоор амьсгал хураасан 16-тай хүүг харуулсан.

Мөнхийн улсад орох үнэ


Нэгэн эр нас бараад мөнхийн улсад очжээ. Түүнийг сувдан хаалган дээр төлөөлөгч Пэтр угтаж: “За, мөнхийн улсад орохын тулд танд 100 оноо хэрэгтэй. Та амьдралдаа хийсэн бүх сайн зүйлээ надад хэл. Би тэр бүхнийг чинь хэр сайн байснаар нь таарсан оноог өгнө. 100 оноо хүрэхээр  нь та дотогш орж болно” гэхэд өнөөх эр: “За тэгье. Би нэг бүсгүйтэй гэрлээд 50 жилийн турш хамт амьдрахдаа түүнийг хэзээ ч, бүр зүрх сэтгэлдээ ч хуурч байгаагүй.”
“Гайхалтай. Наадах чинь 3 оноо!”

Хамгийн гоё болзоо хэхэ



Энэ өрөө сэтгэлд их дотно, тухтай билээ. Би энэ өрөөндөө их дуртай. Ханын зуух, дэр овоорсон сандал, номын тавиур, буйдан, нам гүм орчин. Түүнд ч бас энэ өрөө таалагддаг бололтой:
“Энэ үнэхээр баяр гийсэн сайхан өрөө юм. Энд хоёулаа үргэлж ирж байя. Хамтдаа нөхөрлөж болохоор тусгаарлагдмал, бас тэгээд нам гүм өрөө юм…” гэсэн юм.
“Би энд өглөө болгон эрт ирнэ. Тэгээд чи энд Надтай уулзаж, өдрийг хоёулаа хамтдаа угтаж байя” гэж Тэр амласан. Тиймээс өглөө бүр намайг тэр өрөөнд ороход Тэр номын тавиу-раас Библийн нэг ном авч, дэлгээд бид хамтдаа уншдаг. Тэр надад уг номын арвин их баялгийн тухай ярьж, дотор нь агуулагдах үнэнийг задалдаг. Тэр намайг гэсэн хайр ивээлээ дэлгэн харуулахдаа миний зүрх сэтгэлийг дулаацуулдаг. Энэ бол бидний хамтдаа байдаг гайхалтай сайхан цаг мөч юм. Энэ бол хамтдаа чимээгүй цагаа хийдэг байсан үе маань билээ.
Гэвч аажим аажмаар, би ажил төрөл, олон үүрэг хариуцлагадаа дарагдаж, энэ цаг маань богиноссон. Яагаад ч юм бүү мэд, Христтэй хамт байна гэхэд дэндүү завгүй болжээ гэж бодогдох болов… Нэгэн өглөө би яаран, ажилдаа явах гэж шатаар уруудан гүйж байснаа санадаг юм. Намайг тэр өрөөний хажуугаар өнгөрөхөд хаалга нь онгорхой байв. Шагайж хараад би ханын зууханд гал өрдсөн, Их Эзэн хажууд нь сууж байгааг харсан юм. Гэнэт надад ичиж гэмших сэтгэл төрж, би дотроо: “Яанаа, би Түүнийг зүрх сэтгэлдээ урьж оруулсан! Тэр миний зочин. Бас манай гэрийн Их Эзэн болон ирчихээд байхад би Түүнийг үл тоомсорлож байдаг!” гэж бодов. Тэгээд би буцаж, дотогш алхан оров.
Газар ширтсээр намайг: “Ивээлт Эзэн минь, намайг уучлаач. Та бүхэл өглөөжингөө энд байсан юм уу?” гэж асуухад Тэр: “тийм ээ. Би чамтай уулзахаар өглөө бүр энд ирнэ гэж хэлсэн шүү дээ” гэв. Тэгэхэд надад бүр ч их ичих сэтгэл төрөв. Намайг тийм найдваргүй байхад ч Тэр үнэнч хэвээр байжээ. Би Түүнээс уучлал гуйхад, биднийг үнэн сэтгэлээсээ буруугаа хүлээхэд уучилдаг шигээ Тэр намайг үнэхээр уучилсан юм. Тэгээд Тэр: “чиний нэг хэцүү юм  гэвэл, чи зөвхөн өөрийнхөө л сүнсийг өсгөж, хөгжүүлэхийн тулд чимээгүй цаг, Библи судлах, гуйлт хийх тухай боддог. Харин энэ цаг Миний хувьд ч бас утга учиртай гэдгийг мартаад байна. Чамд хайртайг минь санахгүй байна гэж үү? Би чамайг асар өндөр үнээр чөлөөлсөн. Тийм болохоор чамтай ойртож нөхөрлөхийг үнэхээр их хүсдэг. Одоо ядахдаа Намайг бодож энэ цагийг битгий хайхралгүй хаяарай…” гэсэн юм.
Өглөө сэрэх үед чинь Есүс таныг хүлээж байна. Та Түүнтэй уулзах болзоондоо алгасахгүй очиж, үнэнч байж чадсан уу? Түүнтэй хоёулхнаа байх тэр цаг мөчийг та тэсэн ядан хүлээдэг үү?
Хэрэв үгүй бол, дараах зөвлөгөө танд тус болно биз ээ. Хэрэв та нэг их оройтолгүй орондоо орох юм бол өглөө сэргэг босч, яарч сандрах юмгүйгээр Их Эзэнтэй хамт байх цаг гаргадаг болно. Боломжтой бол, чимээгүй цагийг өглөө хийхэд илүү тохиромжтой. Учир нь, өглөө хийх нь биднийг тухайн өдрийн элдэв асуудалд бэлтгэдэг. Ертөнцийн Эзэний оршихуйд байж, Түүнтэй ганцаарчлан уулзахын баяр баясгаланг эдэлж сур. Үүнийг нэг хэвийн зуршил болгох хэрэггүй. Шинэ шинэ, бүтээлч чимээгүй цагт таныг хөтлөн дагуулахыг Ариун Сүнсэнд зөвшөөр.
Түүнтэй хоёулхнаа байх цагийг өдөр бүр эн тэргүүнд тавих ёстой. Бид чимээгүй цагаа үл хайхрах юм бол Түүнтэй дотносох үнэт нөхөрлөлөө алдаж, өөрийгөө хохироогоод зогсохгүй, Мөнхийн Эзэний зүрх сэтгэлийг шархлуулах болно.
Есүстэй дотносох нөхөрлөлд чинь таны завгүй байдал саад болдог байж магад. Тийм бол, та хурдаа саагаад,Түүнтэй хоёулхнаа уулзах цаг гаргаж, Их Эзэний оршихуйг мэдэрч, Түүний хайранд умбана гэдэгтээ найд. “Хүнд дарамт үүрч, зовлонд унасан хүмүүс ээ. Хэрэв та нар Надад итгэвэл Би амар тайвныг өгье. Би хонь шиг номхон бөгөөд туйлын энэрэнгүй зантай. Тийм учраас Намайг дагахаас бүү айгтун.”

Чөтгөр



 Захирлуудын зөвлөл хуралдаж өнгөрсөн жилийн эцсийн тайланг хэлэлцэж, ирэх оны төлөвлөгөөг тогтоох үе байлаа. Нэгэн хүний дүрсэлснээр, 12-р сарын сүүл тэр үе бол адгийн муу ёрын сүнс бас хамтрагч нараа цуглуулж ажлыг нь дүгнэдэг үе юм.
Тэр хүний хэлснээр, ноднин жил адгийн муу ёрын сүнс урамгүй байсан. “Бидэнд олзлогдох хүмүүсийн тоо цөөрсөн байна” гэж тэр муухай хараад: “Бид улам олон хүнийг мөнхийн шийтгэл рүү татаж оруулахын тулд нэг арга бодож олох хэрэгтэй байна” гэв.

Рео дэ жанейро дахь * аврагч христыг хөшөө*



2007 оны 7 сарын 7-нд албан ёсоор зарласан Дэлхийн 7 гайхамшигуудын нэг болох Бразил улсын бахархал нэрийн хуудас “Аврагч Христийн хөшөө”-ний тухай бүгдээрээ танилцацгаая. 1960 онд Бразил хот баригдах хvртэл Рио-де-Жанейро хот тус улсын нийслэл байсан билээ. Нэг талаасаа далайн булангийн номин хөх гvнээс шууд дvvлэн гарч ирж байгаа уулсаар тойрон хvрээлэгдсэн энэхvv vлгэрийн тансаг хотын нөгөө талд нь далайн эрэг дагуух далдуу моддын ногоон сvvдэрт умбасан элсэн хаялгана цайран харагдах нь vлэмжийн vзэсгэлэн төгс ажээ.

гэр бүлийн зураг

Бурханы дүр төрөхийг сэргээх нь



 15-р зууны сүүлчээр амьдарч байсан Антони Августин гэдэг нэгэн сийлбэрчин маш том гантиг чулуугаар гайхамшигтай сийлбэрийг бүтээх гэж ханцуй шамлан ажилдаа оржээ. Харин хэд хэдэн удаа оролдоод чадалгүй сүүлдээ тэр гантиг чулуугаа хэрэггүй хог шиг хаячихжээ.


Бид та бүхэндээ сэтгэл хөдлөм нэгэн бодит түүхийг толилуулж байна. Эндээс, бид Ертөнцийн Эзэн бидний амьдралд хэрхэн тусалж, хайр энэрлээ харуулж байсныг эргэцүүлэн бодож, хэзээ ч хувиршгүй хайраараа биднийг хайрласан Их Эзэндээ талархсан.
Бид амьдралдаа тохиолдох зарим зүйлийн цаад учрыг ойлгохгүй, магад хэзээ ч мэдэхгүй байж болох ч, амьдралд маань болж буй бүхнийг бидний сайн сайхны төлөө ажиллуулдаг (Ром 8:28) Ертөнцийн Эзэн маань бүхнийг хянан удирдаж байгаа. Бүгдээрээ үүнд итгэж зоригтой, итгэлтэй байцгаая.

шүд




Нэгэн пастор үлдсэн бүх шүдээ авахуулж, хиймэл шүд хийлгэжээ. Эхний ням гаригт тэр 10-хан минут сургаал заав. Хоёр дахь ням гаригт 20 минут сургаал заажээ. Харин 3 дахь ням гаригт тэрээр цаг 25 минутын турш сургаал заажээ.

Эрэгцүүлэхүй


Ассиси хотын гэгээнтэн Фрэнсисийн амьдралыг өгүүлсэн номд ийн бичжээ. Нэгэн удаа Фрэнсис нэг залуу сүсэгтэнг хот руу хамт явж сургаал заахыг урьжээ. Уригдаж хүндлэгдсэн залуу сүсэгтэн ч уухайн тас зөвшөөрчээ. Тэд бүхэл өдөржингөө гудамж, явган зам, бүр хотын захаар хүртэл явган алхжээ. Тийн явахдаа тэд олон зуун хүнтэй тааралдав. Оройхон хирд тэр хоёр гэр лүүгээ зүглэв. Фрэнсис хурсан олонд үг хэлэх, эсвэл сайн мэдээний талаар ганц ч удаа хэнд ч, юу ч  дуугарсангүй.

Залбиралт бол харилцан тэврэх тэврэлт





Шөнө дунд уншиж байсан номоо хааж, эхнэр хүүхдийнхээ унтлагын өрөө рүү орлоо. Би охиныхоо хажуугаар орон охиноо үнэрлэн үнсэж, хацрыг нь иллээ. Унтаж байсан охин маань сэрж аавыгаа хүзүүдэн авав.
Би охиндоо нэг гараараа дэр хийн өгч, нөгөө гараараа тэвэрлээ. Бяцхан хуруунууд болон гaр, хонгыг нь өхөөрдөн илэв. Хүүхдээ энхрийлэх тэрхэн сэтгэлийг ямар үгээр илэрхийлэх билээ. Юугаар ч үнэлхийн аргагүй юм. Хүний эцэг болох заяа, энэхүү ерөөл үгээр хэлэхийн аргагүй аз жаргал, хайр. . .  г.м.

Tuesday, December 15, 2009

Боловсролын тодорхойлолтууд1

Агуулга нь эцсийн эцэст тухайн нийгмийн нийгэм эдийн засаг, улс төрийн байгууламж, түүний материал техникийн түвшингээр тодорхойлогдох шинжлэх ухааны мэдлэг чадвар, дадал, зан суртахууны үнэт зүйл, биеэ авч явах хэм хэмжээг нийгмийн гишүүдэд эзэмшүүлэх үүрэг бүхий сургалт, хүмүүжлийн бие даасан тогтолцоог боловсрол гэж ойлгоно.

Боловсролын тодорхойлолтууд

# Нийгмийн гишүүний хувьд хүний эзэмшсэн мэдлэг, шүтлэг, урлаг, ёс суртахуун, дадал зуршлын нэгдлийг соёл гэх бөгөөд түүнийг нийгмийн захиалгад нийцүүлэн нэг үеэс нөгөө үед дамжуулах хэрэгслийг боловсрол гэж ойлгоно.
# Боловсрол гэдгийн дор түүхээр бий болсон, нийгмийн ухамсарт зохих хэмжээгээр суусан, ямар нэгэн төгс дүрд зориуд чиглүүлэн бие хүний оюун санаа, бие бялдар, нийгмийн шинжийг төлөвшүүлэх бүх л үйл явцыг ойлгоно.

Ажилгүйдэл, ядуурал7

Хэрэг төвөг өдүүлсэн залуусыг цагдаагийн байгууллагад саатуулж, бүртгэх гэхээр оршин суух хаяггүй, эрхэлсэн ажилгүй гээд суучихдаг. Ямартаа цагдаагийнхан “ажилгүй, ядуу дээр нь хаана ч бүртгэлгүй гэмт хэрэгтнүүдийн бүхэл бүтэн “арми” бий болчихоод байна” гэж ярихдаа тулахав. Тэднийг мөрдөн шалгахад бэрхшээлтэй, нэрээ үнэн, худал хэлээд байгааг нь нотлох бичиг баримт байхгүй, оргон зугтлаа гэхэд хаанахын хэн гэж эрэн сурвалжлах билээ. Ер нь бол оршин суух хаяггүй, ажилгүй гэмт этгээдүүдийн олонхи нь хөдөөнөөс хотод шилжин суурьшсан байдаг гэсэн.

Ажилгүйдэл, ядуурал5

Yүнийг нотлох өөр нэг тоо дурдая. Энэ оны эхний 11 сарын байдлаар гэмт хэрэгт 16187 хүн холбогдон шалгагдсаны 61 хувь нь ажилгүйчүүд байв. Гэмт хэргээр нь ангилж үзвэл, хүн амины хэргийн 66, хүчиндэх хэргийн 61.4, булаалтын 73.9, залилангийн 72.6 хувийг ажилгүйчүүд үйлджээ. Залилан, булаалтын хэргийг ажил төрөлгүй, тодорхой орлогогүй хүмүүс түлхүү үйлддэг нь дээрх баримтаас харагдаж байна. өөрсдөө ажил хийхгүй байж бусдын хөдөлмөрлөж олсон хэдэн төгрөгийг, эд хөрөнгийг булаах дээрэмдэх, залилан мэхэлж өөрийн болгох санаатай хүн олширсон гэсэн үг.

Ажилгүйдэл, ядуурал3

Тэр дундаа жил болгон цалин хөлс нь хорь, гучин хувиар нэмэгддэг төрийн албан хаагчидтай барьцалдах эрхгүй хувийн хэвшилд ажиллагсад. Ажилтай хэрнээ ядуу амьдарч, баталгаажих төвшингөөс доогуур орлоготой өрхийн тоонд багтаж яваа эдгээр хүмүүст уг нь төрийн дэмжлэг тун ч хэрэгтэй байгаа. Тэд арай ч нэн ядуугийн эгнээ рүү орчихгүй шиг өдөр хоногийг өнгөрөөхдөө “би ажил төрөлтэй хүн” гэж өөрийгөө тайвшруулдаг.

Харин ажилгүй хүмүүс ядууралд нэрвэгдэж, цаашлаад архидан согтуурах, гэмт хэрэгт холбогдох нөхцөл хэдийнэ бүрджээ

Ажилгүйдэл, ядуурал2

Тэгвэл ядуурлын талаар хийсэн судалгаагаар манай улсын нийт хүн амын 32.2 хувь нь амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур амьдарч байгаа аж. Төвлөрсөн суурин газарт зургаан хүний нэг нь ажилгүй, улсын хэмжээнд ядуу амьдралтай 10 хүний нэг нь ажилгүй байна гэсэн судалгаа ч бий. Эл судалгаагаар ажилтай хэрнээ ядуу гэр бүлийн тоо ч цөөнгүй байдаг гэдгийг мэдэж болно. Гэхдээ “ажил хийвэл ам тосдоно” гэдэгчлэн хөдөлмөрлөж, цалин авч байж амьжиргаагаа залгуулна шүү дээ. Ийм өөдрөг бодлоор ажилтай ядуус сэтгэлээ зогоож буй.

Ажилгүйдэл, ядуурал1

Нөгөөтэйгүүр жил бүр их, дээд сургууль, коллежийг 40 гаруй мянган залуус төгсөж, азгүйчүүд нь ажилгүйчүүдийн эгнээг сэлбэдэг. Жилдээ нэг хэсэг нь ажилтай боллоо гэхэд жилийн төгсгөлд тэднийг нөхөх ажилгүйчүүдийг ийн “үйлдвэрлэж” байна. Yүний хажуугаар зам, барилга, авто засвар, нийтийн хоолны салбарт хятад, солонгос, япончууд хүч түрэн орж ирж, нэлээд хэдэн ажлын байраа гадныханд алдчихаж байгаа. Энэ мэтчилэн манай улсад ажилгүйдлийн төвшин тоон үзүүлэлтээр буураад байгаа атлаа чиглүүлэх бодлого нь алдагдсан гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ.

Ажилгүйдэл, ядуурал

Өнөөдөр улсын хэмжээнд 32058 ажилгүй хүн бүртгэлтэй байна.

Тэдний 18394 нь эмэгтэй, 11025 нь 25-34 насныхан. Нэг үгээр ид хийж бүтээх насныхан ажил хийхгүй гар хумхин сууж байна. Ажил хийдэггүй шалтгаан нь ихэнхдээ “нас, хүйс заагаад байна”, “олдохгүй байна”, олдлоо ч цалин бага” гэх. Угтаа олонхи нь ажил хийх хүсэлгүй байдаг. Улсын хэмжээнд ажил хайж бүртгүүлдэггүй, хөдөлмөр эрхлэлтийн албадад ханддаггүй, ажил хийх ямар ч хүсэл сонирхолгүй залуус бараг 10 мянгад дөхөж очих юм билээ. Тэдний хувьд гудамж “метрлэж” явах нь амар хялбар бололтой.

Өгэдэйн байлдан дагуулал26

Малгүй бол монгол байхгүй, малыг хайрлагтун, малыг зовоож алж болохгүй гэж олон дахин сурган хэлдэг байсан нь тийм л гүн утга учиртай байсан аж. Их хаан мөртлөө энгийн даруу, хэн ч байсан хүлээн авч уулздаг, уулзсан учирсантайгаа тэгш харьцдаг бас тэгээд өрөвчхөн сэтгэлтэй хүн байжээ. Нэгэн удаа ядуу хүнийг өрөвдөөд хатныхаа эрднын шигтгээт алтан ээмгийг мултлан өгч байсан гэдэг. Бас ядуу ардын хийсэн гар урлалын зүйлийг өндөр үнээр авах захирамж гаргаж байсан зэрэг жишээ баримт түүх сударт тэмдэглэгдэж хоцорчээ.
Өгэдэй хаан их гүрнийг удирдахдаа эцэг Чингисийн үзэл санаа, захиа гэрээсийг хатуу баримтлан хаан суусан өдрөөсөө “Чингис хаан эцгийнхээ зүдэрч байгуулсан улсыг бүү зовооё, хөлий нь хөсөр, гарыг нь газар тавиулж жаргаая” хэмээн тангараглаад үйл ажиллагааныхаа гарааг эхэлсэн билээ

Өгэдэйн байлдан дагуулал25

Өгэдэй хаан угаас уур уцааргүй, налгар тайван, алсын хараатай, илүү дутуу үггүй, бусдын үгийг тоож сонсоож эрэгцүүлэн боддог, эрдэмтэн хүнийг дээдэлдэг, түүх намтар их мэддэг, үлгэр сонсох дуртай, ядуу доодсыг өрөвдөн хайралдаг, хувийн аминцар үзэл байхгүй, юмны арга эвийг аятайхан олдог, цэргийн хэргийн өндөр мэдлэгтэй, улсыг удирдах их увидастай хүн байжээ. Нэг гэм нь архи балгах дуртай, энэ талаар эцэг Чингис, ах Цагаадай нараасаа удаа дараа хатуу үг сонсож явсан удаатай. Гэхдээ архи уулаа гээд төрийн хэрэг цалгардуулсан явдал огт байсангүй. Өөрийгөө “махнаас өөр хоолгүй, малаас өөр хайргүй” гэж үздэг байжээ. Үүнээс ургуулж бодохул, Өгэдэй маханд дуртай монгол эр байж. Мал, малчин хоёрыг хайрладаг монгол хаан байжээ.

Өгэдэйн байлдан дагуулал24

Гэтэл Хүчү нэгэнт нас барсан тул Туракина хатан ач хүү Ширэмүнээр хаан ширээ залгамжлуулахыг бодсон боловч тэрээр нас балчир, эрийн цээнд хараахан хүрээгүй байжээ.
Өгэдэй хаан ийнхүү эцэг Чингисийн гэрээсийг бүрэн биелүүлж Их Монгол улсыг монгол гүрний улс төрийн төв баттай болгож түүний эдийн засгийг хөгжүүлж, хот суурин байгуулж, өртөө улаа хүрэлцэхүйц суурилуулж, бичиг соёлыг дээдлэн хөгжүүлэв. «Монголын нууц товчоо»-г бичүүлж дуусгаад 1240 онд гардан хүлээж авав. Өгэдэй хаан суусан 13 жилд Их Монгол улс дэг журамтай, хөгжилтэй, хүчтэй, нэгдэл нягтралтай, гадаад харилцаа ихэд хөгжсөн байна. Энэ бол Өгэдэй хааны түүхэн гавьяа мөн. Ер нь хүссэн хэн бүхэн хаан болж үл чадах бөгөөд хэрэв хаан байвал жинхэнэ хаан төрхтэй хаан байх учиртай хэмээн Чингисийн айлдсан сургаалийг Өгэдэй хаан үнэнхүү хэрэгжүүлж чаджээ.

өгэдэйн байлдан дагуулал23

Өгэдэй хаан амьд сэрүүн байхдаа Есүй хатнаас төрсөн Хашид их хайртай байсан бөгөөд тэрээр ном эрдэмтэй, монгол, хятад бичиг сайн сурсан авъяаслаг залуу байж. Өгэдэй хаан ч түүнийг ном эрдэмтэй хүн болгох гэж чармайлт гаргажээ. Гагцхүү хаан ширээ залгамжлуулах гэсэн эцгийн итгэлийг огоорч, архинд хэт шунаж жаргалдаа хэт ташаарч явсаар залуу зандан насандаа төрөл арилжжээ. Хашийн нас барсан нь Өгэдэйн ургийнхны дотор тохиолдсон хамгийн эмгэнэлт явдал болсон ажээ. Өөрөөр хэлбэл хаан ширээ яваандаа Тулуйн удамд шилжих нөхцөл бүрджээ. Бусад хүүхэд Хүдэн, Хүчү, Харцар, Хадантөмөр цөмөөр цэрэг захирч байлдаан хийж яваад нас баржээ. Харин Рашид-ад-Дины зохиолд бичсэнээр бол Туракина хатнаас гарсан Хүчүгийг хаан сууриа залгамжлуулахаар захиж байсан боловч эрт нас барсан гэжээ. Туракина хатан Чингисийн хайртай ач Годанд дургүй хүрч Хүчүгийг хаан ширээ залгамжлуулахаар бэлтгэж байсан байна.

Өгэдэйн байлдан дагуулал22

Ер нь монголчууд Европыг дан ганц дайлсан бус тэднийг өөр хооронд нь холбож, хөгжлийг нь урагшлуулахад ихээхэн хувь нэмэр оруулсан болохыг Б.Г.Гафусов, Л.Н.Гумилев нарын олон эрдэмтэн нэгэнт зохих ёсоор үнэлэн дүгнэж бичсэнийг энэ дашрамд өгүүлэх нь зүйтэй болов уу.
Өгэдэй хааны байлдан дагууллаар Умард Хятад нутгийг монголчууд бүрмөсөн эзэлж захиргаагаа тогтоов. Дундад Азид Цагаадайн улс, Орост Батын улс тус тус байгуулагдав. Эдгээр улсуудын улс төрийн гол төв нь Хархорум төвтэй Их Монгол улс мөн байлаа. Өгэдэй хааны биеэр дайлсан дайн богино хугацаанд амжилт олсон шалтгаан бол түүний зохион байгуулах их авъяастай шууд холбоотой байжээ.

Өгэдэйн байлдан дагуулал21

Ираны түүхч Жувейни «Дэлхийг байлдан дагуулагчдын түүх» номондоо: “... Өргөө барих газраа Бат хаан сонгон авч хот байгуулан Сарай Бат гэж нэрлэв... Ром, Сири бусад орны Султан нарт хөнглөлтийн бичиг пайз өгч, хүчин зүтгэсэн хүн бүрт шан харамж хүртээж байв” гэж бичжээ. Армений түүхч Кирокос Гандзаский бичихдээ: “Хан, тайж, ван, худалдаачин болон хохирон гомдож эх нутгаа алдсан хэн бүхэн Батад очиход тэрээр шударгаар тунгаан орон нутаг, ванлигийг буцаан өгч бичиг, пайз олгож байв. Түүний тушаал зарлигийг хэн ч эсэргүүцэж үл зүрхэлнэ” гэжээ. Дээрхи баримтаас үзэхэд Бат хаан 20 орчим жил хаанчлахдаа Их Монгол улсын дотоод гадаад бодлогод их нөлөө үзүүлсэн төрийн томоохон зүтгэлтэн аж. Түүгээр ч барахгүй Бат нь монголчуудын нэрийг Европ дахинаа гаргаж, Орос улсыг нэгтгэсэн гэдгийг хэн ч үгүйсгэхгүй биз ээ.

Өгэдэйн байлдан дагуулал20

Оросын төрийн бүтцийг өөрчилсөнгүй, татвар гувчуурыг орос хүнээр тухайлбал, оросын вангуудаар дамжуулан авч байжээ.
Батын гэр орд нь нэг хэсэгтээ Ижил мөрний дагууд нүүдлийн явуул өргөө байжээ. «Алтан орны улс ба түүний мөхөл» гэдэг номонд бичсэн нь: “Бат хаан хотын амьдарлыг бий болгож түүнтэй холбоотойгоор худалдаа наймаа хийх нь улсын санд арвин их ашиг оруулна гэдгийг ойлгож байсан” гэжээ. В.Г.Тизенгаузен бичсэн нь: “Тэрбээр (Бат хаан) маш шудрага, лалын шашинтны нөхөр байлаа. Түүний ивээл дор лалын шашинтнууд чөлөөтэй амьдарч байв” гэжээ

Өгэдэйн байлдан дагуулал19

Бас Орос нутагт оросын ард түмний эсэргүүцэл хөдөлгөөн ч хүчтэй байжээ. Монгол цэрэг ч удаан дайнд ядран сульдаж дайнаа зогсоож амрах шаардлагатай болжээ. Батын Европоос цэргээ авч буцсаны гол шалтгаан гэвэл Өгэдэй хаан нас барж, хаан ширээний төлөө тэмцэл Их Монгол улсад хурцдах төлөвтэй болсонд оршино. Их хааны орыг зөв олж сонгоход алтан ургийн дотроос Бат гол санаачлага гаргах үүрэгтэй хүн мөн байв. Бат хаан Орос дахь өөрийн харъяаны эзэмшил улсыг Өгэдэйн үед Хархорум төвтэй Их Монгол улстай зузаан холбоо тогтоожээ. Бат хаан Орос голдуу эзэлсэн нутгаа ах дүүдээ хуваан өгчээ. Бат хаан “Алтан ордон”, Ичен “Цагаан ордон”, бага дүү нь “Хөх ордон”-ы улсыг тус тус авсан гэдэг.

Өгэдэйн байлдан дагуулал18

Монгол цэргийн сүр хүчнээс Франц, Англи, Испани хүртэл айж болгоомжилж эхэлсэн байна. Ромын их хамба лам хүртэл монгол цэргээс айн сүрдэж өдөр бүр мөргөд залбирал үйлдэж байсан гэдэг. Данийн ван Галиций монголчуудаас өршөөл гуйхаар шийдэж байжээ.
Монгол цэрэг Словакийг туулж, Дорнод Чехийг эзэлж Адриатын тэнгис хүрээд байтал Өгэдэй хаан нас барсан мэдээг Бат сонсов. Бат хаан Их Монгол улсын далай хаан таалал төгссөн тэрхүү гунигт мэдээ сонсмогц Төв Европоор хийх дайнаа цааш үргэлжлүүлэхээ зогсоож 1241 оны 12 дугаар сарын эцсээр цэргээ авч гэрдэг буцжээ. Европын улс орон хүчээ хамтран нэгтгэж монгол цэрэгтэй байлдахаар зэхсэн бөгөөд Польш, Чех, Унгарын зэрэг орны ард түмэн эх орноо хамгаалан монголын байлдан дагуулагчдын эсрэг баатарлаг тулалдаж байжээ.

Өгэдэйн байлдан дагуулал17

Унгарын нутаг бол Баруун Европд нэвтрэн орох гол уулзвар зангилаа мөн байжээ. Бас Унгар нутагт мал адуулахад тохиромжтой гэж үзжээ. Түүнчлэн унгарчууд монголоос гаралтай мөртлөө элэнц, хуланцынхаа эсрэг ажил хийх ёс суртхууны эрхгүй гэж Бат үзсэн гэдэг. Орос болон бусад нутагт Батын цэрэгт цохигдож зугтсан бүхэн Унгарт зугтан очиж орогнодог байжээ. Тэр ч байтугай Батад цохигдсон Команы хаан Котияныг хүртэл цэрэг албаты нь хамт Унгарын IV Бела хаан хүлээн авч орогнуулжээ. Энэ бүхэн нь Батын Унгарт довтлох шалтгаан болжээ. Ингээд монгол цэрэг Тисса гол дээр Унгарын цэргийн гол хүчтэй тулалдаж бут цохижээ. Бат, Сүбээдэйн цэрэг Унгарын хаан IV Белаг хөөсөөр Австрийн Вена хотод хүрч очжээ.

Шинэ жилийн үдэшлэгний сонгодог будалтууд

 будалтШинэ жилийн үдэшлэг чинь удахгүй бодох гэж байна уу? Тэгвэл та бүхэн одоо шинэ жилээр хэрхэн хувцаслаж хэрхэн будах вэ гэсэн асуудал гарч ирж байгаа болов уу. Имйээс та бүхэндээ тус болох үүднээс хэдэн будалтыг загварыг орууллаа. Үнэхээр ялдам бөгөөд тансаг харагдуулсан будалтууд

Хамгийн өндөр мод

Хамгийн өндөр мод Манай орны ой хөвчийн моддын дотроос хамгийн өндөр нь Жодоо юм. Жодооны мөчрөөс эфирийн тос ялгаруулж авдаг. Манайд ургадаг Сибирь жодоо нь өндрөөрөө 24-26 м, цээжний өндөр дэх ишний бүдүүн нь 40-42 см болно. Тохиромжтой нөхцөлд 37-38м өндөр, 60-80 см хүртэл бүдүүн байх нь элбэг. Хамгийн халуун, хүйтэн Манай орны хамгийн өндөр халууны хэм 1944 онд Сайншанд хотод +40,8С, 1961 онд Говь-Алтай аймгийн Захуй суманд +40С тус тус тэмдэглэгджээ.

Батгатай арьсанд хориглох 10 заавар

Батга бол арьсны хамгийн хэцүү асуудал. Харин чиний арьс хэт мэдрэмтгий мөн батагшилт их байдаг бол үүнээсээ сэргийлж юунаас хориглох хэрэгтэй вэ?

1.
Нүүрээ байнга усаар угаавал арьс суларч эрт хөгшрөх аястай болохоос гадна арьсны нүхжэлт ихэсч барзайх шалтгаан болдог.

Шинэ жилийн мэнд 100 хэлээр

Afgani Saale Nao Mubbarak Afrikaans Gelukkige nuwe jaar
Albanian Gezuar Vitin e Ri
Arabic Antum salimoun
Assyrian Sheta Brikhta

zurhai

1 Өнөөдөр - Мягмар, 2009 оны 12-р сарын 152 сарын 15. Үл хөдлөх хөрөнгө болон бүтээлийн зүйл худалдан авахад сайн өдөр. Том худалдан авалт амжилттай болно. Хувийн амьдралдаа яаран шийд гаргах хэрэггүй. Хэрвээ та арай илүү ардчилсан, ухаалаг байж чадвал бүх бэрхшээл аяндаа шийдэгдэнэ.

Өгэдэйн байлдан дагуулал16

Ингэж монголчууд Кавказын чанадыг 100 орчим жил захирсан билээ. 1240 онд Переяславль, Черников хотыг байлдан эзэлж мөн оны эцсээр баатарлаг тулалдсан Кмевийг эзэлжээ. Ер нь Оросын вант улс хүчээ нэгтгэж чадаагүйгээс амархан эзлэгдэж байжээ. Батын монгол цэрэг 1241 оны эхээр Оросын баруун зүгт давшин Галиц, Владимир, Болынскийн газар нутгийг тус тус эзлэн авчээ.
Чухам ингэж монгол цэрэг өмнө, Баруун Европд цөмрөн орох зам нээгджээ. Цаашлан Польш, Молдав, Силезийг довтолж улмаар Унгарын нутагт нэвтрэн оржээ. Бат хаан юуны түрүүнд Унгарыг эзлэн авахаар төлөвлөжээ.

Хар энергиэс яаж зайлсхийх вэ?


Хүмүүс, зүгээр л тэвчээд өнгөрөх асуудалд оролцон бухимдаж, стресс үүсгэн өөрийгөө зовоох нь бий. Ялангуяа олон хүн цугласан газар уур уцаар, бухимдал, хэрүүл маргаан гарвал энэ нь та бидний оюун санаанд түрэмгийлэл болдог.

Өгэдэйн байлдан дагуулал15

Монгол цэрэг 1238 онд Москваг эзэлж дараа нь Ростов, Ярослав, Димитрын вант улсын 14 хотыг саадгүй эзлэв. Хүчтэй эсэргүүцэл үзүүлсэн Владимир хотыг ч эзлэн авчээ.
1238 оны 3-р сард Батын цэрэг Новогородыг эзлэхээр дөхөж очоод намаг устай замын бэрхшээлээс болж буцаж замдаа Смоленск, Черниговын вант улсуудыг эзлэн авчээ. Тэдгээрээс хотоо хамгаалж монгол цэрэгтэй баатарлаг тулалдсан нь Калуга мужийн Козельск хотын ард иргэд бөгөөд тэд хотоо хамгаалан 49 хоног эрэлхэг тулалджээ. Монголчууд уул хотыг үнсэн товрог болгож түүнийг “түрэмгий хот” гэж нэрлэжээ. 1239 оны эцсээр монгол цэрэг Переяславь, Черников хотыг эзэлж улмаар Крым, Кавказын чанадыг эзлэн авчээ.

Хамгийн энгийн зүйлс ч баяр баясгалан авчирдаг


Хүний сэтгэл санааны байдалд цаг агаар, хүрээлэн буй орчин, хүмүүсийн харьцаа гээд маш олон хүчин зүйл нөлөөлдөг болохыг эрдэмтэн судлаачид олж тогтоожээ.

Өгэдэйн байлдан дагуулал14

Өгэдэй хаан 1235 онд Хархорум хотод ноёдын Их Хуралдай хуралдуулжээ. Их хуралдайгаар Алтан улсыг байлдан эзэлж эцэг Чингисийн гэрээсийн биелүүлсэн ба Өрнө зүгт дайны ажиллагааг ерөнхийлөн удирдахыг Зүчийн хүү Батад бүрмөсөн хариуцуулж, Сүбээдэйг цэргийг биеэр удирдах ерөнхий жанжнаар томилжээ. Өгэдэй ахмад хүү Гүюүг, Цагаадайн ач хүү Бури, Байдар, Тулуйн хүү Мөнх нарыг бас цэрэг удирдах гол ажилд оролцуулан томилжээ. Монгол цэрэг 1236 онд Болгаруудыг бут цохиод 1237 оны өвөл Оросын Рязаны вант улсын нутагт цөмрөн оров. Бат хаан өөрийн цэргээ тэр нутгаас олзолсон харь эрчүүдээр сэлбэн томруулдаг байжээ. 1256 онд маш том сэлбэлт хийсэн гэж түүх сударт бичжээ. Рязань хотын иргэд монгол цэрэгтэй 7 өдөр тулалдаж эцэст нь хүчин мөхөсдөж хотоо алдав.

Өгэдэйн байлдан дагуулал13

Алтан улс мөхсөний дараа Өмнөд Сүн улс Монголтой хобоогоо таслан, Их Монгол улсын эсрэг зогсож Алтан улсын эзэмшилийн зарим хот бэхлэлтийг эзлэн авчээ. Мөн Монголын элчийг алжээ. Иймээс Өгэдэй хаан Хятадын Өмнөд Сүн улсыг түрэн байлдаж эхэлжээ. Нэгдүгээр замын цэргийг хаан хөвгүүн Хүдэн удирдан Ганьсу, Шанша мужийн зарим хот тосгодыг эзэлж улмаар Сычуанд нэвтрэн орж хэд хэдэн гол хотыг эзэлж аваад буцжээ. Хаан хөвгүүн Хүчийн дайчилсан цэрэг Хэбэй мужийн чухал хот боомтыг эзлэн авч байжээ. Харин дайны явцад Хүч өвчнөөр нас баржээ. Гэвч тэр удаа Өмнөд Сүн улсыг байлдахаар их хүч гаргаагүй бөгөөд тэр нь өрнөдийг довтлохтой холбоотой байжээ.

Өгэдэйн байлдан дагуулал12

1231 оны 12-р сард Гуулин улсын Вангаас Өгэдэй хаанд илгээсэн захидалын агуулгаас үзэхэд элч алсан нь монголчуудын Солонгост довтлох шалтгаан болсон байна. Өгэдэй хааны үед монгол цэрэг 1231, 1232, 1235 онуудад гурван удаа Солонгосыг довтолжээ. Хамгийн хүчтэй нь Сартаг жанжины удирдсан 1235 оны дайн байжээ. Монгол цэргийн довтолгооноос болж солонгосчууд нийслэлээ хүртэл Канхва аралд шилжүүлэн аваачиж байжээ. Монголчууд Солонгосыг захиран баримтлахын тулд 70 даргачийг дарангуй цэргийн хамт гол төв газруудад томилон суулгасан байна. Солонгосын ард түмэн хүчтэй бослого гаргаж монголын даргач нарыг цөмийг нь алж устгасан гэдэг. Түүнээс болж монгол цэрэг Солонгосыг хүчтэй довтолсон ажээ.

Чин сэтгэлийнх бол хамгийн үнэтэй

Бэлгийг чинь сэтгэлээсээ өгөх хэрэгтэй. Бэлгийн үнэ цэнэ зарцуулсан мөнгөндөө байх ёсгүй.

Өгэдэйн байлдан дагуулал11

Чингис хаан Сартул улсыг дайлж явахад 1225 онд Солонгост очсон Их Монгол улсын элчийг (Жугуйг) буцах замд нь харваж алжээ. Гэвч Чингис хаан элч алагдсанаас шалтгаалан Солонгосыг цэргийн хүчээр довтлон сүйтгэе гэж бодоогүй бөгөөд хоёр улсын харилцааг хурцадгахгүйгээр хэл амаа олох аргыг аль болохоор сүвэгчлэх нь зүйтэй гэж үзэж байжээ.
Чингисийн элчийг алсан хэрэг явдал гараад 6 жил болсоны дараа буюу 1231 онд Өгэдэй хаан төрийн элч алсан хэргээр шалтгаалан монгол цэргийг Солонгосын умард нутгаар оруулсан ажээ.

Эр хүнийг татах шилдэг 3 арга

Зарим хүүхнүүд хэрхэн яаж эрчүүдийн зүрх сэтгэлийг татах вэ хэмээн шаналдаг. Үнэхээр ч огт анзаараггүй яваа хүний зүрх сэтгэлийг өөртөө татна гэдэг маш хэцүү.

Сэтгэл судлаачдын үзэж буйгаар эр хүний сэтгэл зүрхийг булааж өөрийн болгох гурван арга байдаг гэнэ. Үүнд,
Нэг: Сексийн сэтгэл ханамж
Хоёр: Дуртай хоолыг нь маш амттай хийж өгч баярлуулах,
Гурав: Бие бялдар, гадаад өнгө төрх, биеэ авч яваа байдлаараа өөртөө татах...

Ийм гурван аргаар л эр хүнийг өөрийн болгож зүрх сэтгэлийг нь эзэмдэхэд дөхөмтэй байдаг гэнэ.

Секс гэдэг бол хэнд ч ойлгомжтой, нэг их айхтар ухаан зараад байх асуудал биш. Гол нь эелдэг дөлгөөн, ялдамхан харьцахад л болно. Гэхдээ эрчүүдийн хүслийг биелүүлэхээс татгалзах нь өөрөөсөө татгалзсантай ижил гэдгийг бүү мартаарай.

Хоолны тухайд гэвэл, эрчүүдийн идэх дуртай хоолыг нь бүү шүүмжлээрэй. Муухай сайхан ч гэсэн цаадуул чинь тэрнийгээ идэж байж л сэтгэлийн таашаал амтална.

Эдгээр аргуудаас хамгийн хялбар нь гадаад үзэмжээрээ эрчүүдийн зүрх сэтгэлийг байлдан дагуулах явдал гэнэ. Ямар ч эмэгтэй хүн цэвэрхэн сайхан, хээнцэр дэгжин хувцаслахад эрчүүд түүн рүү харц хаяхгүй өнгөрч чаддаггүй аж. Хувцасны тухайд цээжээ ил гаргаж, хонгоо гялалзуулсан богино банзал өмсвөл эрчүүд таныг явдалтай хүүхэн л гэж ойлгоно. Яагаад гэхээр эрчүүд хүүхнүүдийг яг байгаа байдлаар нь хүлээж авдаг. Иймд дээрх маягаар хувцаславал эрчүүдэд сайхан харагдана гэж бүү эндүүрээрэй.

Хэрэв нүцгэн биеэрээ гайхуулах хүсэлтэй бол хүний нүдэнд тусахуйц гэрэлтсэн материалаар хийгдсэн, тэр тусмаа хүний биений өнгөтэй, биеийн хэлбэр галбирыг маш сайн гаргасан хувцас өмсөх хэрэгтэй.

Өгэдэйн байлдан дагуулал10

Тэрхүү тангараг бичигт: “Бидний хоёр улс үүрд ах дүү болж түмэн үед үр сад маань энэ өдрийг бүү мартаг” гэж бичсэн байна. Ингээд Гуулин улсын ван Кожон (1214-1259) Монгол Улсад алба өргөх болжээ.
1218 оны 12 дугаар сард ИХ Монгол улсаас Гуулин улсын ванд илгээсэн захидал, 1221 онд Чингис хаанаас Гуудин улсын ванд илгээсэн зарлиг бичиг болон Гуулин улсын вангаас 1231, 1232 онд Өгэдэй хаанд илгээсэн айлтгал бичгүүд нь Их Монгол улсын үеийн монгол, солонгосын харилцааны чухал баримт бичиг мөн. Ер нь 1218 онд Чингисийн, 1232 онд Өгэдэйн дипломат үйл ажиллагаа нэн өргөн далайцтай явагдсан жилүүд юм. XIII зууны үед монголын эмэгтэй элч солонгост очиж байсан нь монгол солонгосын гадаад харилцааны түүхэнд үнэхээр чухал зүйл юм.

Өгэдэйн байлдан дагуулал9

Кым Сан Важна нарын тэргүүлсэн Хятаны цэргийн үлдэгдэл хүч Солонгосын умард нутагт шурган орж Кандон хотыг эзлэн авч тэндэхийн газар нутгийг нь булаан, хүн ардыг түйвээж Солонгосын ард түмэнд гай зовлон учруулж байв. Хятанчуудын эсрэг тэмцлийг Солонгосын жанжин И Чок удирдан баатарлаг тэмцэж байсан гэдэг. 1218 онд Жала, Хажин нарын удирдсан монгол цэрэг хятаны үлдэгдэл цэргийг нэхэн дарахаар Солонгосын умард хэсэгт цөмрөн орсон байна. Ингээд Солоногос, Монголын хоёр талын хүчээр Хятаны цэргийн үлдэгдэл хүчийг бут цохижээ. Солонгосын цэргийг алдарт жанжин Жо Чун удирджээ. Дараа нь Монгол, Солонгос хоёр улсын харилцаа үл довтлолцох тангараг өргөцгөөжээ.

хэн байхыг хүснэ тэр имижээ өөрөө л бүрдүүлнэ

Эмэгтэй хүн болж төрнө гэдэг зүгээр нэг санамсаргүй тохиолдол биш юм. Ухаалаг, нарийн мэдрэмж, гоо сайхан гээд олон ухагдахуун эмэгтэйчүүд биднээс үүсэлтэй болхоор үүгээрээ бахархаж, үүнийг эрчүүдэд цаг үргэлж мэдрүүлж яв.

Өгэдэйн байлдан дагуулал8

Монгол цэргийн удирдлагын ухаан чадал, байлдааны арга тактик сайн, цэрэг нь сахилга, зохион байгуулалт өндөр байсан байна. Энэ талаараа Алтан улсын цэргээс хамаагүй давуу байжээ. Өгэдэй хаан Алтан улсыг эзэлсэний дараа хятадын ард түмнээс татах алба татварын хэмжээг тогтоож, татвар хураах ажлыг төв засгийн мэдэлд авчээ.
Өгэдэй хаан өөрийн хүү Хүдэнгээр Тангудыг захируулжээ. Өгэдэй хаан Алтан улсын эсрэг байлдахын зэрэгцээ Солонгосыг дайтжээ. Дашрамд өгүүлэхэд Их Монгол улсын Монгол, Солонгосын харилцааны талаар хамгийн чухал хоёр мэдээ түүхэнд гардаг. Нэг дэхь нь Бух цагаан хаан ба Саран гүнжийн домог юм. Нөгөө нь Солонгосын умард нутагт зугтан орсон Хятаны үлдэгдэл цэргийг нэхэн монгол цэрэг Солонгост цөмрөн орсон явдал юм. 1216 онд хятаны хоёр Важна тэргүүтэй хэсэг эрхтэн дархтан Их Монгол улсыг эсэргүүцэн бослого гаргаж сүүлийн удаа монголын эсрэг босоод ялагдал хүлээсэн юм.

Гэр орноо тав тухтай байлгах нь эмэгтэй хүний үүрэг мөн үү

Танай гэр бүлийн санхүү үл хүрэлцэж байвал хувь тавилантайгаа эвлэрэх хэрэггүй. Та юуны өмнө амьдралынхаа хэв маягийг сайтар шинжлэн үз.