Monday, October 26, 2009

Зохиол

1. Монгол бүсгүйчүүдийн хувьд байдал бүр эмзэг байна. Хэзээ хэн нь хэлсэн юм бэ бүү мэд, Монгол ардын зүйр үгэнд “Харьд одсон эм, хаданд харавсан сум лугаа” гэдэг болохоор тэднээс нэлээд олон нь эргэж буцалгүй харийн бэр болно.

Бясалгал хийх учир шалтгаан1

Бясалгал хийх нь сэтгэлийг тогтвортой хатуужил тэвчээртэй болгох бөгөөд ингэснээр амарлингуй тайван хүлээцтэй болно.Оюун ухаан хөгжсөнөөр эмх цэгцтэй сэтгэн бодох ба сэтгэхүйн ерөнхий чадвар нэмэгдэнэ.Эдгээр үр дүн нь ерөнхий гарах үр дүн юм.Бодлын орноо нэгэн үзүүрт тогтоон барьж бясалгал үйлдэхэд суудлыг зөв зохистой бэлтгэх,биеийг зөв байрлуулах нь маш чухал.

Sunday, October 25, 2009

Бусад эрсдэл

Арилжааны банкууд нь ашгаа нэмэгдүүлэх үүднээс хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэхүү үйл ажиллагаанаас нэмэлт уламжлалт эрсдэлийг өөртөө хүлээдэг. Энэ нь янз бүрийн санхүүгийн зах зээлийн үйл ажиллагаатай холбоотой эрсдэлүүд байдаг.

Төлбөрийн чадварын эрсдэл

Төлбөрийн чадварын эрсдэл нь арилжааны банкуудын хувьд нэг талаас активын төлбөрийн чадвар, нөгөө талаас пассив буюу эх үүсвэрийн төлбөрийн чадвартай холбогдон гарах эрсдэл юм. Энэ нь харилцагч, хадгаламж эзэмшигчдийн анхны шаардлагыг биелүүлээгүйгээс учрах эрсдэл бөгөөд банкны гол зорилго болох ашиг олох үйл ажиллагаатай урвуу хамааралтай байдаг.

Өвлийн интоор

Хэтэрхий тод буюу холилдсон харагдуулахгүйгээр нэгэн зэрэг нүд, уруул, шанаа гурвыг тодруулж харагдуулах зорилготой будалт. Хамгийн гол нь нэг өнгийн янз бүрийн талаас нь илэрхийлэх явдал чухал юм. Үүнд зөөлөн, уян өнгөнүүд зохимжтой. Эхний шатанд бүдэг ягаан өнгийг хацар өнгөлөгчийг голчлохыг зөвлөе. Нэг зүйлийг сануулхад бүдэг ягаан өнгө нь нүүрийг эрүүл чийрэг харагдуулдаг юм.

Автобусны буудал өнгө засна

Нефтийн үнэ дэлхийд буурч, шатахууны үнэ Монголд өсч байгаа энэ үед хотын иргэд тэр бүр таксигаар тансаглаад явах хэцүү болсон. Хэдхэн км газар зорчихын тулд хэдэн мянган төгрөг төлнө гэдэг бас ч амаргүй. Тиймээс хотын ихэнх хүн ам автобусаар зорчдог. Өглөө бүр ажилруугаа яарахдаа автобусаа хурдан ирэхийг хүлээн буудал дээр зогсох бүр ч амаргүй.

Цондоолой Цүндээлэй хоёр

Бага насны хүүхдүүдэд зориулан гаргасан энэ бүтээл нийт таван цувралтай. Хүүхдийг бага наснаас нь Монгол ахиутай танилцуулж, байшаль амьтныг хайрлах үзэлд сурган, найз нөхдийн нандин холбоог харуулсан энэхүү комикс номыг авъяаслаг зураядын гайхамшигтай зургуудаар баяжуулсан нь нзд салахын аргагүй болжээ.

Япончууд хэр эх оронч вэ?

Япон нь үндсэн хуулиндаа армигүй байх, бусад улсад дайн зарлахгүй гэж тогтоосон учраас япончуудын дахин шүтэж бүхнээ зориулж ирсэн эзэн хаан нь эрх мэдэлгүй, бэлгэ тэмдгийн чанартай болж хэт үндсэрхэг үзэл бодлыг буруутгах хандлага нийгэмд үүсжээ. Япон бол амьдрах орчин нийгмийн дэд бүтэц боловсронгуй хөгжсөн улс билээ. Тийм учир юугаар ч дутахгүй амьдарч чаддаг иргэдийн хувьд, эх орны төлөө гэхээс илүү " санаа амар амьдарч чаддаг" гэдэг үзэл бодлоор эх орондоо хандах болжээ.

Алдарт хосын холливуд дахь романтик оройн зоог

Дуучин жүжигчин бас халуухан ээжүүдийн нэг Жэннифер Лопез нөхөр Марк Энтонигийн хамт романтик оройг өнгөрүүллээ. Ихэр хүүхдээ төрззлсэнээс хойш Лопез ямар ч үлэшлэгт яваагүй бөгөөд анх удаа хүүхдүүдээ асрагчдаа үлдээгээд гарсан нь энэ гэнэ. Үзэсгэлэнт бүсгүй нөхөртэйгөө Холливудын баруун хэсэгт байрладаг Foxtail restaurant lounge-д оройн зоог барьсан бөгөөд тэднийг гарч ирэхэд нь Rolls Royce үүдэнд хүлээж байсан аж.

Нэрийн хуудастай......

байх нь Япончуудын дунд түгээмэл бөгөөд чухал. Албан ажил хийдэггүй байсан ч бүх хүмүүс нэрийн хуудастай байдаг. Харьцаж байгаа хүнийхээ нэрийн хуудсыг аваад түүнийг хэдэн хором хүндэтгэлтэйгээр, анхааралтай уншдаг журамтай.Хамгийн гол нь хуудсыг хамаагүй аль тааралдсан халаасанд хийж болохгүй, зориулалтын саванд хийнэ, тийм сав байхгүй тохиолдолд пиджакныхаа дотор халаасанд хийнэ.

Агуу Александр

Хамгийн анх сэтгэл зүйн дайралтыг туршсан хүн бол Македоны Александр хаан юм. Тэрбээр хүмүүсийн оюун ухаанаар хэрхэн тоглож болохыг, тэр нь хэр үр дүнд хүрдэгийг харуулсан юм. Александр Македоны эзэнт гүрний ороо бусгаа байдлыг сэтгэл зүйн даралт хийн цэгцэлж, Шинэ Македоны төрөөс урвасан хүмүүстэй тэмцсэн түүхтэй.Мөн хот бүрт Грекийн соёлыг түгээж, түүнийг сурталчлах ажлыг зохион байгуулжээ.

Бөхийх, мэндчилэх ёс

Бөхийх заншил нь Японы соёл, хүмүүсийн бие биетэйгээ харилцан мэндчилэх чухал хэсэг юм. үүнд албан ёсны болон энгийн гэсэн хоёр төрөл байдаг. Тухайн хүндээ хэр их хүндэтгэл үзүүлж байгаагаас хамаарч бөхийх хэмжээ, хугацаа нь өөр. Жишээ нь: өндөр албан тушаалын хүнтэй мэндчилэх, ямар нэгэн байгууллагын хариуцлагатай хүмүүс албан ёсоор уучлалт гуйх үед 45 градус хүртэл, удаан бөхийж ёслол үйлдэнэ.

Хүн хэд наслах боломжтой вэ?

Хүний эрүүл мэнд гэдэг бол хувь хүний үнэт зүйл бөгөөд түүнийгээ хэрхэн авч явах нь тухайн хүний эрүүл мэндийн мэдлэг, амьдралын дадал, зан төлвөөс ихээхэн шалтгаалдаг. Хүний хөгшрөлтөд удамшлын байдал 20-25%, атьдралын дадал, хэв маяг 50-55%, хүрээлэх орчин 20-25%, анагаах ухаан 10-15%, нөлөөлдөг гэсэн судалгаа байдаг.

Япончууд...

том саруулхан гэртэй байсан ч гэр орныхоо өрөө тасалгаануудыг танилцуулдаггүй. Айлд ороод гэр орны эд хогшил, чимэглэл, зураг зэргийг магтаж болох боловч хэтрүүлбэл эзэн нь эвгүй байдалд ордог. Япон айлд зочилж байх үед эзэд нь яаруулахгүй байсан ч их удах хэрэггүй.Зочилсон айлын хүмүүст 2-3 хоногтоо багтаад баярласан талархсан тухайгаа утас, и-мэйл эсвэл шуудангаар мэдэгддэг ёс заншилтай.

Олон улсын зуслантай болно

Манай улс Найрамдал нэртэй ганцхан олон улсын зуслантай. Зөвхөн энэ зусланд тив тивийн хүүхэд багачууд хамтдаа тоглож, зуны өдрүүдийг хөгжилтэй өнгөрүүлж болдог. Тэгвэл олон улсын дахин нийслэл хотод маань нэгээр нэмэгдэх нь ээ. Энэ зуслангийн нэрийг Эв-эе гэдэг бөгөөд тун тохилог, орчин сайтай зуслан болох гэнэ. Тэнд усан бассейн, тоглоомын талбай, номын сан, биеийн тамирын талбай зэрэг зусланд байвал зохих бүх зүйл цогцлох аж.

Япон айлд зочлох

Япончууд гэртээ хүн урих нь дэлхийн бусад олон орны хүмүүстэй харьцуулахад ховор. Япон айлд уригдсан бол сахиж баримтлах ёс заншил гэж бий. Нэн түрүүнд гарын бэлэг бэлдэж очих нь зүйтэй. Энэ нь цэвэр боодол савтай байх хэрэгтэй. Япончууд бэлэглэх зүйлийн гаднах баглаа боодолд, доторхоос нь илүү ач холбогдол өгдөг.Гадуур хувцсаа үүдээр орохын өмнө тайлаад гартаа барих нь зүйтэй.

Чингис хаан

12-р зууны үеийн манлайлагч чингис хаан сэтгэл зүйн дайралтыг дайснаа буулгаж авахын тулд тархай бутархай байсан улсуудаа нэгтгэж авахын тулд гарамгай ашигласан баатруудын нэг юм. Тэрбээр дайснуудаа сэтгэлийн тэнхээгүй, эр зориг, итгэлгүй болгохын тулд сэтгэл зүйн дайралт хийдэг байжээ. Чингис хааны цэргийн хүч нөгөө улсын армийн гуравны нэгд ч хүрэхгүй байсан нь ч бий аж.

Япончуудын шашин шүтлэг

Япончууд шашинд гүнзгий автдаггүй, өөрт ашигтай хэсгээс авч хэрэглэдэг.Япон хүн гэгээн хувилгаадын өдрийн битүүн, зул сарын баярыг Европ, Америкийн ёс заншлаар тэмдэглэчихээд шинэ жилийн баяраа шинто мөргөлийн ёсоор угтана. Мөнх ногоон хулс, нарсны мөчрөөр үүдээ чимэглэн, шинтогийн тэнгэрт цагаан будааны боовоор тахил өргөж тавина.

Уруул

Эргэх улирлын жамаар хүний уруул хөгширч, өнгөө алддаг. Сүүлийн үед бүсгүйчүүд маань энэ гаж үзэгдэлтэй тэмцэх болсон. Уруул бол гоо үзэмжийг тодорхойлогч нэгэн томоохон хүчин зүйлийн нэг гэдгийг зөвшөөрөхгүй байх аргагүй. Тиймээс хүрээ шивүүлж, зузаан, секси уруултай болохын тулд гель, силикон шахуулах болжээ. Уруулын будагны сонголт муутай газрууд уруул хүрээлдэг тод будгаар бүтэн шивээс хийж хүний гоо сайхнаар тоглосон байх нь бий.

Япон........

бол 1868 онд эхэлсэн Мэйжигийн шинэчлэлээр Азийн орнуудаас бараг цорын ганцаар барууны маягийн үндэстэн-улсыг амжилттай байгуулж, модернизацын нэг загвар болж чадсан орон. Чингээд 20-р зууны дунд үед Хятадыг залгих цаашлаад Азид ноёлох гэсэн эх газарт хандах идэвхтэй бодлогоос болж АНУ-тай дайтан ялагдсан ба үнс нурман дээрээс дахин өндийж, эдүгээ эдийн засгийн их гүрэн болоод байгаа улс.

1980........

оноос хойших үеийг "Онцлогоос нийтлэг үрүү шилжиж буй үе " гэж Аоки дүгнэжээ. Япон орон эдийн засгийн хувьд дэлхийд хоёрт орох их гүрэн болсон ч соёлын хувьд универсаль байж, япон соёлын үнэт зүйлийн үзлүүд нь барууны ардчилал шиг нийтлэг байж чадах уу гэсэн асуулт тавьжээ. Аоки үзэхдээ япончууд ийм соёлыг бүтээж чадахгүй бөгөөд өөрсдийн соёлоо гадныханд тулгах бус харин зөв хэмжээнд олон улсжуулах хэрэгтэй гэжээ.

Контур

Цаг хугацаатай уралдаж, хүний зовхи унжиж, нүдний цагаан шарлан, сормуус шингэрэн нүдний харц ядрангуй харагдаж эхэлдэг. Үүнийг тодруулах эрч хүч өгөх шидтэй зүйл бол зовхины контур шивээс юм. Зовхиндоо контур шивүүлсэнээр таны харц үргэлж цоглог, гялалзсан, сэргэлэн ялдам харагдахаас гадна том харагдуулна. Мөн бассейн, шүршүүрт орох үед ч будаг урсахаас санаа зовохгүй байх болно.

Халуун орны стиль

Зөөлөн шаргал дулаан өнгө нь өвлийн хүйтэн уур амьсгалыг илүү дулаан болгож өгдөг. Дулаан өнгөнд жишээлбэл, элсэн шаргал, улбар шаргал мөн зөөлөн ягаан будалт нь ямарч будалтыг зөөлөн, даруу харагдуулдаг увидастай. Хацар болон уруул нь энгийн бага зэрэг гялалзсан байх нь тохиромжтой. Халуун орны стильд нүдний будалт мөн их нөлөө үзүүлдэг.

Загасны орд

Шинэ он гайхалтай мэдээнүүдээр дүүрэн. Бүх салбаруудаас сонирхол татам саналууд ирэх бөгөөд тайван судалж байж шийлвэрээ гаргахыг зөвлөж байна. Ганц бие загасны ордныхон ирэх жилдээ давтагдашгүй мэдрэмжүүдийг амталж эхэлнэ. Харамсалтай нь заяаны ханиа сонгох арай болоогүй буюу ирэх жилд чухал харилцаа үүсгэхэд тохиромжгүй юм. Эрүүл мэнддээ анхаар.

Нумын орд

Ирж буй онд та олон нийтийн хараанд байх болно. Тиймээс биеэ авч явах байдалдаа улам их анхаарах хэрэгтэй. Зөвхөн өөрийгөө хараад зогсохгүй бусдын сэтгэл санааг ойлгож дотно нөхөрлөнө. Мөн энэ жил та ид шид буюу тайлагдашгүй нууцуудыг мэдэхийг илүү их хүсэх байх. Гэхдээ та угийн сайн мэдлэгтэй хүн бөгөөд үүнд бэрхшээл тулгарахгүйл болов уу. Ажил дээрээ та үнэнч шударга байхад ямарч асуудал гарахгүй.

Зээлийн эрсдэл

Энэ нь уламжлалт эрсдэлийн нэг төрөл бөгөөд энэхүү эрсдэл нь зээлдэгч зээлээ эргүүлэн төлөхгүй байх магадлалаар хэмжигдэнэ. Зээл олгох шийдвэр гаргалт нь зээлийн тухай үр ашигтай мэдээлэл дээр үндэслэгдсэн байдаг. Эдийн засгийн болон бусад хүчин зүйлсийн өөрчлөлтүүд нь зээлдэгчийн зээлээ эргүүлэн төлөх чадварт нөлөөлөл нь арилжааны банкуудын төлбөрийн чадварт нөлөөлнө. Ихэнх арилжааны банкуудын үндсэн эрсдэлийн хүчин зүйлс нь зээлийн хэт их төвлөрүүлэлтэй холбоотой байдаг.

Банкны аудит

Энэ нь банкны нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайланг шалгаж, түүнд санхүүгийн үйл ажиллагааны үр дүнг үнэн зөв тусгасан эсэх, бизнесийн үйл ажиллагаа нь хууль, дүрэм, журмын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж, банкны үйл ажиллагаа, санхүүгийн байдалд бие даан шинжилгээ судалгаа хийж, үнэлэлт дүгнэлт, санал зөвлөгөө өгч, баталгаа гаргадаг санхүүгийн үйлчилгээний нэг хэлбэр юм.

Хэвтээ шинжилгээ

Энэхүү шинжилгээг тайлан балансын үзүүлэлт тус бүр дээр 2 болон түүнээс дээш тайлант хугацааны үзүүлэлтийг хооронд нь харьцуулах замаар хийдэг. Шинжилгээ хийснээр жишээ нь: гадны ямар нэг хүчин зүйлсийн өөрчлөлтийн улмаас өмнөх оны тайлангийн үзүүлэлт энэ тайлант хугацаанд хэрхэн яаж өөрчлөгдсөнийг, мөн хэрхэн яаж өөрчлөгдөх боломжтойг харж дүгнэлт өгөх явдал юм.

Зээлийн үйл ажиллагааны аудит

Арилжааны банкуудын хүрээнд зээлийн үйл ажиллагаа ихээхэн чухал үүрэгтэй бөгөөд эдгээр нь дотроо маш олон төрөлтэй. Зээлүүд нь зээл хүсэгчийн төрөл, зорилго, төлбөрийн хугацаа болон эрсдэлээрээ хэд хэдэн ангилал болдог. Энэхүү ангилал нь менежментийн мэдээлэл, бүртгэлийн хяналт түүний тайлан илтгэлд чухал ач холбогдолтой. Ерөнхийдөө зээлүүд нь хэрэглэнчийн, бодит хөрөнгийн, арилжааны гэж ангилагдана.

braveheart


MusicPlaylist
Music Playlist at MixPod.com

Saturday, October 24, 2009

Миний аз жаргал

Авилгал ядуурлыг үүсгэгч хүчин зүйл болох нь

Авилгал нь нийгмийн хөгжлийг боогдуулагч хүчин зүйл болохын хувьд ядуурлыг бий болгоход хэрхэн нөлөөлж байгаа талаар авч үзнэ. Транспаренси Интернешлийн авилгалын мэдрэмжийн индексээр 2004 онд Монгол улс 145 орноос 85 дугаар байранд орж 10-аас 3,0 гэсэн индекс буюу бараг хяналтгүй гэсэн үнэлгээ авсан байна . Нөгөө талаас ядуурлын хувь хэмжээ 36,1 хувиас буурахгүй байна. Авилгал ядуурлын учир шалтгаан уу, эсвэл ядуурал авилгалын учир шалтгаан уу гэдэг нь сонирхолтой асуудал юм.

Өнөөгийн эдийн засгийн байдал, цаашдын хандлага

ДНБ-ий бодит өсөлт ба эдийн засгийн хямралын тодорхойлолт

Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт 2009 оны эхний хагас жилийн байдлаар сөрөг үзүүлэлттэй буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3%-иар буурсан байна. Үүнд аж үйлдвэрийн боловсруулах дэд салбар мөн түүнчлэн барилгын салбарын уналт нөлөөлжээ.
Хэдий Дотоодын Нийт Бүтээгдэхүүний бодит өсөлт сөрөг тодотголтой гарсан ч уналтын хурд нь 2009 оны эхний улиралтай (-4.5%) харьцуулахад эрс саарсан байна. 3-р улиралд ДНБ-ий бодит өсөлт ямар байх нь сонирхол татаж байна. Хэрэв дахин буурсан үзүүлэлттэй гарвал Монгол Улс “албан ёсоор” хямралд орлоо гэж хэлэх үндэстэй. Учир нь макро эдийн засагчид ДНБ-ий бодит өсөлт 3 улирал дараалан сөрөг үзүүлэлттэй гарвал хямрал гэж үздэг жишиг байдаг. Дашрамд дурьдахад, Монгол Улсад “эдийн засгийн хямрал” гэж юуг хэлэх тухай албан ёсны тодорхойлолт байхгүй болно.

Эдийн засгийн хөгжил болон тvvний талаархи онолууд.

5. Социализм

Yйлдвэрлэлийн хэрэгсэлд нийгмийн өмч ноёрхох болно. Yйлдвэрлэлийн хамтын буюу нийгэмлэг шинж болон хувийн явцуу сонирхол 2 ын хоорон дахь зөрчил арилсан байх болно. Бүх хүн хамтаараа үйлдвэрлэж, хамтаараа үр шимийг нь хүртэх болно. Бүх хүн үйлдвэрлэлийн бүтээмжинд анхаарах болно. Ингэснээр эдийн засаг асар хурдацтай хөгжинө. Хүнд аж үйлдвэрийн хөгжил ч түргэсэх байх болно. Учир нь урам зоригоор дүүрэн ажилчин анги өөрсдийн сайн сайхны төлөө ажиллаж байгаа юм.

Эдийн засгийн хөгжил болон тvvний талаархи онолууд.

) Хөгжлийн үе шатууд.

Yйлдвэрлэлийн хүч ба үйлдвэрлэлийн харилцаа 2 ын диалектик дээр тулгуурлан Маркс формацийн онолоо боловсруулжээ. Түүнийхээр бол:

- Хүй нэгдлийн үе

- Боолын нийгэм

- Феодализмийн

- Капитализмийн

- Социализм / Коммунизм

Дээрхи үе шатуудыг товч тодорхойлж үзье.

1. Хүй нэгдлийн нийгэм.

Хүн үүссэний дараахи үе, ухамсарт хөдөлмөр бий болж, энгийн багаж зэвсэг хэрэглэж чаддаг. Хамтын хүчээр өөрсдийн өмнө учирсан бэрхшээлийг шийдэж байлаа. Бүгд нийтийн өмчтэй байлаа. Хувийн өмч гэж байсангүй. Ийм учир бие биенээ шулан мөлжих үзэгдэл гарсангүй.

2. Боолын нийгэм

Хөдөлмөрийн хүчин зүйлс боловронгуй болж, хөдөлмөрийн хувааарь бий болсноор хүн төрөлхтөн хөгжлийн дараагийн үе шатандаа орлоо. Хөдөлмөрийн бүтээмж байнга дээшилж байв. Хүмүүс өөрсдөдөө хэрэглэхэс илүү ихийг үйлдвэрлэх болсноор бараа солилцоо үүсэж хөгжив. Хөдөлмөрийн хуваарийн үр дүнд хүмүүс өөрсдийн багаж зэвсгийг эзэмших, улмаар ашгаас өөрийн гэсэн хувь хүртэх сонирхолтой болов. Удалгүй зардлаа хямд байлгах аргийг хайж эхэлсэн нь боол эзэмших сонирхол бий болгов. Ингэснээр боолыг ажиллах хүчний хувьд сорон мөлжих үзэгдэл түгэн дэлгэрэв.

Гэвч боолчууд хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх ямар ч сонирхолгүй байв. Эзэд ч тэр үйлдвэрлэлийн өөр хүчин зүйлсийг идэвхитэй хайх болж. Энэ зөрчил даамжирсааар нийгмийн өөр нэг шатанд тулж ирлээ.

3. Феодализм.

Хувийн өмч улам бүр цэцэглэн хөгжив. Тариачид, хамжлагийн ажилчид нь боолуудаас арай илүү эрх чөлөөтэй байлаа. Тэд илүү ихийг бүтээх юм бол өөрсдөд нь оногдох хувь нэмэгдэнэ гэдгийг ч ухаарч байлаа. Үүгээрээ өмнөх нийгмээ бодвол илүү дэвшилттэй байж. Гар урлал, худалдаа наймаа түргэн хөгжиж том том хотууд цэцэглэн хөгжвөө.

Тариачид худалдаачид хөдөлмөрлөж баяжихийн хирээр феодал эздийн байр суурь хүчтэй ганхаж байлаа. Нэг талд эрх мэдэлтэн язгууртан нөгөө талд улам бүр баяжиж буй энгийн ардын хооронд дайсагнал хурцадсаар хөрөнгөтний буюу "иргэний" хувьсгал гарчээ.

4. Капитализм.

Yйлдвэрлэлийн хэрэгсэл (суурь машин, багаж техник гэх мэт) үйлдвэрлэдэг үйлдвэрүүд хувийнханы гарт улам бүр хүчтэй хөгжив. Yйлдвэрлэлийн хүчин зүйлс, санхүү мөнгө, техник технологи буюу капитал нь энэ нийгмийн гол хөдөлгөгч хүч болж байлаа. Ашгийн төлөө улайрсан тэмцэл, техникийн дэвшил, энергийн эх үүсвэр, дэлхийн худалдаа, дэлхийн зах зээл, хэт үйлдвэрлэл.

Энэ нийгмийн бусдаасаа ялгарах гол шинж нь ажилчин анги ба хөрөнгөтөн ангийн хоорон дахь эвлэршгүй тэмцэл бөлгөө гэж сартваахи Марх үзжээ. Ажилчид өмчгүй учир зөвхөн өөрийн хөдөлмөрөө үнэлж зарна. Капиталистууд харин тэдний хямд хөдөлмөрийг "сорон мөлжих" замаар нэмүү өртөг бий болгож их ашиг олж байлаа.

Гэвч капиталистууд хоорондоо байнга өрсөлдөх шаардлага гарна. Тэд илүү их хөрөнгө хуримтлуулж, шинэ техник, технологи, бүтээмж сайтай үйлдвэрлэлийн төлөө маш их хөрөнгө хаяж байлаа. Техникийн дэвшил ч асар хурдацтай хөгжив.

Гэвч удаан хугацаанд зардал өсөхийн хирээр эцсийн бүтээгдэхүнээс орох ахиуц ашиг ямагт буурч байлаа. Капиталистууд энэ үзэгдлээс зугтахын тулд хямд ажиллах хүчтэй гадаад оронд хөрөнгө оруулалт хийж, хөрөнгөө гадаад руу гаргаж байв. Энэ нь ашиг буурах хуулийг тур зууртаа л „аргалж" байв. (Маркс капиталистууд гадаад руу хөрөнгө оруулахыг эдийн засгийн империалист түрэмгийлэл гэж үзжээ)

Капиталын хуримтлалын нэг хэсгийг гадаадад гаргаснаар ашиг буурах аюулыг багасгав. Мөн дотооддоо капиталистууд Монополи үүсгэх замаар өрсөлдөөнийг хааж байх эрмэлзэл хүчтэй байв. (монопольт капитализм)

Энэ нь капиталист нийгэм нуран унах аюулыг бүрэн арилгаагүй ч тур зуур тогтоож байлаа. Гэвч асар хүнд хөдөлмөрт талхигдсан ажилчид, хэт үйлдвэрлэл болон ашиг буурах хуулийн занганд орсон капиталистуудын дайсагнал хурцадсааар пролетарийн агуу их хувьсгал өрнөх тохироо бүрдэв ээ.

Эдийн засгийн хөгжил болон тvvний талаархи онолууд.

аркс ба түүний „шавь" Ростов.

Марксын хөгжлийн онол.

а) Түүхийн диалектик.

Марксын хөгжлийн тухай сургаалийн гүн ухааны хөрс нь диалектик материализмын онол ажээ. Материализм нь: " хүн бол байгалийн хөгжлийн үр дүнд үүссэн. Хүний ухамсар, оюун санаа бол цэвэр биологийн хувьсалын үр шим. Матери бол хүний ухамсараас хамаарахгүй бие даан оршдог" гэж үздэг гүн ухааны урсгал юм.

Материйн гол шинж нь түүний Хөдөлгөөн болдог. Тэр Хөдөлгөөн нь диалектик зарчмаар Хөгжил болж хувирдаг гэх сургааль ажгуу. (these-antithese-synthese)

Хvний нийгэм ч гэсэн материйн хөгжлийн энэ зарчмаас гажна гэж үгүй. Тэгэхээр диалектик материализмын санааг хүн-нийгмийн түүхэн хөгжилтэй холбон үзснээр Түүхийн Материализм хэмээгч урсгалын үндэслэсэн гэх авай.

Марксын онолоор бол нийгэм нь байнга урагшилж хөгжиж байдаг. Хүний нийгэм бол хүмүүсийн улс төр, эдийн засаг, оюун санааны нэгдэл. Гэхдээ энэ нь хүн бүр адил тэгш гэсэн үг биш. Хэн материаллаг баялгийг, эсвэл түүнийг үйлдвэрлэдэг хүчин зүйлсийг гартаа атгаж байна тэр нийгэмд давуу эрх эдэлдэг гэнэ.

Хүмүүс бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болон үйлдвэрлэлийн хэрэгслийг гартаа атгагч гэж хоёр хуваагдддаг. Учир нь хөдөлмөрийн үр дүнд баялаг бий болох бөгөөд, нэг хэсэг нь уг баялгийг шууд өвлөж авдаг. Нэг хэсэг нь өвлөж авсан зүйлгүй бол өөрийн хөдөлмөрөө зарж амьдрахаас өөр аргагүй болдог. Иймээс нийгэм ангиудад хуваагддаг. Хүний нийгэм үе, генераци бүрдээ ийм бэрхшээлтэй учирч байсан. Учирсаар ч байх болно.

Тэгээд ч ангиудын дунд зөрчил үүсэх нь зайлшгүй. Энэ нь даамжирсаар ангийн тэмцэл бол хувирна. Ангийн тэмцэл нь нийгмийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч болдог юм аа гэж диалектикийн сургаалиа Маркс гуай айлджээ.

Ангийн тэмцэл хурцадсаар хувьсгал гарах нь зайлшгүй. Энэхүү хувьсгалын үр дүнд хуучин бурангуй нийгэм нуран унаж, шинэ дэвшилтэт нийгэмд орж, хөгжлийн шинэ шатанд гарч байгаа хэрэг гэнэ.

Эдийн засгийн хөгжил болон тvvний талаархи онолууд.

1. Yсрэнгvй хөгжсөн орнуудын туршлага дээр үндэслэж, тэдний туулсан замналыг ашиглан одоо хөгжиж буй буюу ядуу орнуудын ирээдүйг тодорхойлж, бэрхшээлийг нь шийдэх арга зам хайж болох уу? Ахын алдаа оноон дээрээс дүү нь суралцдаг шиг ийм нэгэн суралцах үйлдэл улс орнуудын хооронд явагдах уу?

2 . Хөгжлийн жор бий юу? Түүнийг түүхээс тунгааж авах уу эсвэл цэвэр эдийн засгийн үүднээс бодож олох ёстой юу? Хөгжингүй орнуудын туулж ирсэн түүхийн үе шатуудыг ядуу орнууд заавал дайрч өнгөрөх үү эсвэл тойроод гарах уу?

3. Эдийн засгийн ялангуяа хөгжлийн тухай энэхүү ярвигтай асуудлыг зөв ойлгож, зохих дүгнэлт гаргаж авахын тулд түүх судлалын аргийг түлхүү эзэмшье гэж үздэг эрдэмтэд олон байдаг. Түүхэн хөгжлийн процесс буюу тодорхой үе шатуудыг заавал дамжих тухай санаа хэр бодитой байж чадах вэ?

4. Эдийн засгийн хөгжил бол зөвхөн эдийн засгийн хүчин зүйлүүдийн үр дүн биш. Энэ бол тухайн нийгмийн эдийн засгийн бус хүчин зүйлүүд тухайлбал хүмүүсийн дадал, заншил, ёс суртахуун, соёл, улс төр, хуульдаа үнэнч байж чаддаг эсэх зэрэг маш олон „гадны" хүчин зүйлүүдийн хамтын бүтээл байдаг. Эдгээр өвөрмөц онцлогуудыг нэг хэв загвар бүхий нэг шалгууртай үе шатуудад хуваарилах нь зөв үү?

5. Түүнээс гадна нийгэм тодорхой үе шат дамжин хөгждөг тухай онол нь баруун европийн соёлоос улбаатай. Энэ онол нь тэгэхээр бусад ядуу орнуудад хэр хэрэгжиж чадах вэ? Ер нь нийгмүүд заавал үе шат дамжин , хөгжлийн нэг шатаас нөгөө шат руу дамжин хөгжих ёстой юу? Тийм ч оновчтой судалгааны арга, тодруулбал санаа биш юм. Гэвч одоогоор өөр сайн арга олдоогүй л байнаа. Энэ түүхэн урсгалынхан дотроос хамгийн „агуу суут" нь биш юмаа гэхэд онол нь ихэд түгээмээл тархаж, өндөр нэр алдарыг олсон хоёр хүний үзэл санаатай танилць

Friday, October 23, 2009

Гадаад үг цээжлэх арга

Гадаад үг цээжлэх тухай
Гадаад ертөнцтэй харилцаа холбоо эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед дор хаяж ямар нэг гадаад хэл мэдэхгүй бол амжилтанд хүрэх боломжгүй болжээ. Тэгвэл гадаад хэл богинохон хугацаанд яаж сайн сурах вэ? гэсэн асуудал хүн бүрийн, тэр тусмаа залуу хүн бүрийн санааг зовоож байгаа нь ойлгомжтой. Гадаад хэл сурахад олон үг цээжлэх явдал хамгийн хэцүү даваа болдог. Ихэнх гадаад хэл сурагчид маань үгнүүдээ системгүй цээжилдэг. Ингэж цээжлэхэд хэрэгтэй үгнүүдээ эргэж санахад хэцүү байдаг. Харин мнемоникийн тусламжтайгаар нэг дор олон гадаад үг, үсэг баттай цээжлэх боломжтой. Ямар ч хэлний үгнүүд бүгд цаанаа тодорхой нэг л утга илэрхийлдэг. Жишээлбэл, монголоор “алим” гэдэг жимсийг оросоор “яблоко”, англиар “apple”, солонгосоор “са гва” гэнэ. Харин энэ олон үгний цаана нэг л төрлийн жимс байна. Тийм болохоор бид утгыг нь мэдэж байгаа болохоор сурч байгаа хэл дээрээ дуудлагыг нь л цээжлэх хэрэгтэй болно. Ингэхийн тулд тогтоох гэж байгаа зүйлээ тодорхой дүрслэх хэрэгтэй. Олон үг цээжлэх хэрэгтэй бол тус бүрийх нь утгыг дүрслээд бүгдийг нь хооронд нь өмнө үзсэн аль нэг аргаараа холбоно. Дараа нь дуудлагуудыг нь дүрс болгонтойгоо холбож өгнө. Эцэст нь давталтын үечлэлийн дагуу цээжнээсээ давтахад л хангалттай.

Гадаад үгнүүд цээжлэх өөр арга бол тэдгээрийг бодит орчинд нь цээжлэх явдал юм.
Бид эргэн тойрныхоо эд зүйлийн утгыг илэрхийлсэн үгнүүдийг хамгийн их хэрэглэдэг. Тэгэхээр цээжлэх үгнүүдийн утга нь бэлэн байна л гэсэн үг. Тэр нь таны амьдардаг хот, аймаг, сум, танай гэр, өрөөнүүд чинь, сурдаг сургууль, ажлын газар байж болно. Тэнд танд хэрэгтэй сандал, ширээ, ор, дэвсгэр гэх мэт бүх зүйл байх ёстой. Хүний тухай үгс цээжлэх гэж байгаа бол найзыгаа гэртээ авчраад (оюун санаандаа) түүний эрхтнүүдийг нэг бүрчлэн тогтоож болно. Мөн үйл үгс цээжлэх үедээ хүнтэй туршилт хийдэг лаборатори төсөөлөх хэрэгтэй. Тэгээд цээжлэх гэж байгаа үгсээ тодоор төсөөлөн гадаад дуудлагыг нь дээр нь байршуулна. Бодит үгсийг шууд, хийсвэр үгсийг бэлгэдлийн, дуудлагын төстэй байдал дээр тулгуурласан гэх мэт дурын аргаараа дүрс болгон хувиргаж цээжлэнэ.
Зурагт толь худалдан авч бүх зурагнуудыг нь нэг нэгэнгүй анхааралтай ажиглан дүрст нийлэмж үүсгэн цээжлээрэй. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг үгсийн толь худалдан авч цээжилсэн ч болно. Энэ аргаар Ой тогтоолтын Дэлхийн 7 удаагийн аварга Доминик О’Брайен 1 цагийн дотор 320 герман үг цээжилж байсан юм. 1цагт 50 гадаад үг цээжлэх манай сургалтанд хамрагдсан нэг охин 17 минутанд 50 англи үг цээжилж дээд амжилт тогтоож байсан юм.

Гэхдээ цээжилсэн үгсээ идэвхтэй давталтын аргаар 8, 24 цаг, тэгээд 2 хоногийн дараа давтан батжуулахаа бүү мартаарай. Дараа нь 2 долоо хоногийн дараа давтана. Энэ үед мартагдсан үгсээ давтахад дахин мартагдахгүйгээр цээжлэгдэнэ. Эцэст нь хамгийн гол зүйл бол сурсан үгсээ ашиглах явдал юм. Танд хэрэгтэй бол та санана.

Эссэ бичих агуу бөгөөд санаанд оромгүй 7 сануулга

6. Хайр дурлал бол хамгийн чухал нь биш ч, нэгэнт танд байгаа бол түүнийгээ гээж болохгүй. Ямар ч сэдвээр эвтэйхэн бичиж болох боловч, хамгийн их сэтгэгдэл төрүүлэхүйц сэдвийг сонго. Эргэлзээ бус хүсэл эрмэлзлэлийнхээ тухай бич. Өсвөр насныхны зовинол, ичгүүргүй явдлууд багш хүнд тун залхмаар байдаг тул үүнээс зайлсхийх хэрэгтэй. Та ямар нэг зүйлд сэтгэл татагддаг бол тэрхүү сэтгэл, итгэл үнэмшлээ тодорхой илэрхийлэн бич. Бага дүүдээ тэгтлээ хайртай биш бол яагаад гэдгээ мөн л хошигнол, сонирхолтой яриа, түүх, болсон явдал зэргээр тайлбарлан эссэн дээр өөрийн тухай аливаа чухал мэдээллийг хүргэж чадвал багшид үнэлэгдэх боломж тань төдийчинээ нэмэгдэнэ.

7. Эссэ бичигчдийн ховор хэрэглэх хоёр үр нөлөөтэй хийгээд чамирхуу хэрэгсэл
Харилцан яриа, ишлэл
Тааруухан хувилбар: Миний төгөлдөр хуурын багш, хатагтай Фон Крабб зөвхөн төгөлдөр хуур тоглохыг заагаад зогсохгүй амьдралд хэрэгтэй олон зөвлөгөөг хичээлээрээ өгсөн юм. Түүний англи хэл нэг их сайнгүй бөгөөд байгаа байдал нь хуучинсаг боловч би түүнийг үргэлж санах болно.
Илүү хувилбар: “Алекс, чамайг төгөлдөр хуурынхаа ард суун одоо л эхэлж байна гэж бодож байхад чинь бусад хүмүүсийн хувьд концерт аль эрт эхэлчихсэн байдаг. Тиймээс зөв сууж сур” гэж Фон Крабб хэлдэг. Тэр бүр анхныхаа өдөр л түүний араас өөр хоорондоо шивнэн “Хатагтай Фон Крабб бөмбөг” гэж дуудахгүй байхыг сануулж билээ. Гэвч бид яаж тэсэх вэ дээ. Бид шоолон ярилцдаг ч түүнийг хүндэтгэж бас эмээдэг байсан.

Сануулга: Эссэний бичилтэд хадагтай Фон Крабб гайхалтай байсан гэдгийг дагнан өгүүлбэл утга төгс болж үл чадна. Хоёр дахь бичилт түүний дутагдал биш, иш татсан зүйлээр илүү байгаа тул зохиогч буюу Алексын тухай ойлголт өгч, түүний талаар аятайхан сэтгэгдэл төрүүлж байна.
Уншигчийн сонирхолыг татна гэдэг бол эссэ бичигчийн бараг хамгийн гол зорилго, нууц түлхүүр нь юм. Танд илүү хувилбар хэмээх гарын авлагын адил бичих нь амаргүй. Үүнийг их сургуулийн профессорууд ч тэр бүр чаддаггүй. Гагцхүү ингэж бичихийг хичээж, эссэндээ гол дүрийн үгийг олж иш татвал өөрт тань тустай.

Жишээ: Эдгээр өгүүлбэрийн аль нь илүү вэ?
А. Би тэн хагаст нь дархан цаазтай, нөгөө хэсэгт нь томоохон эдлэн газар бүхий байшингуудтай том хотын захын нэгэн дүүрэгт суудаг.
Б. Би Бостноос 15 бээрийн зайтай орших Массачусетс муж улсын байгалийн үзэсгэлэнт дархан цаазат, хагас хэсэг нь хувийн эзэмшилд хамаарах эдэлбэр газар бүхий Линколны эдлэнд амьдардаг.
Сануулга: Хоёр өгүүлбэрийн Б нь арай илүү байна. Учир нь уншигчид хотын нэрийг сонирхох нь гарцаагүй. Америкийн агуу туужийн муу хувилбарт гардагийн адил “Миний аав том хотын том пүүст ажилдаг” гэж бүү бич. Үүнийхээ оронд Миний аав Вашингтон дахь “Арнолд ба Портер” хэмээх хуулийн том фирмд ажилладаг гэх нь дээр.
Мэдээж аливааг хэт дэлгэрүүлэн бичихэд аюул бий. “Хуулийн том фирм” гэдгийг “340 гишүүнтэй, 12 хотод салбартай /та хотуудыг нь нэрлэж болно/ хуулийн фирм” гэж болно л доо. Гэхдээ ийм хэт дэлгэрэнгүй мэдээллийг эссэнд оруулах нь тун ховор юм.

Витамин+Витамин

Витамин А: дутагдсанаас өвдөг болон тохойн хатуурч хуурайшин, хумс долгионтоно.
Элэг, мах, загас, масло, сүүнд илүү их агуулагдана.

Витамин С: дутагдсанаас арьсанд толбо үүсэх, унтамхай болох, ядрах, амархан харшлах шинж илэрнэ.
Нэрс, лимон, киви, чинжүү, гоньд, укропонд илүүтэй агуулагдана.


Витамин В2: дутагдвал үс тоосорхог болох, хагтах, шүдний паалан харлах, нүд болох амны орчимд үрчлээ үүсэх, уруул хагарах шинж тэмдэг илэрнэ.
Мах, загас, бяслаг, өнгөт байцаа, эрдэнэ шиш, өндөг, сүүнд агуулагдана. Өдөрт 1 литр сүү уух.

Витамин В3: дутагдахад үс болон хумс хугарамтгай болох, арьс хуурайших шинж илэрнэ.
Мах, үагас, мөөгөнд ихээр агуулагдана.

Витамин Е: дутагдсан үед тос муу шингэх, ядрах шинж илэрнэ.
Ургамлын тос, ногоон ногоонд агуулагдана.

"Єєрєє єєрийгєє зєв удирдахуй"

 Гол нь "Цагаа зєв захиран зарцуулахуй" гэдэг юм байдаггvй байхгvй юу. Харин "Єєрєє єєрийгєє зєв удирдахуй" гэсэн юм байдаг бєгєєд энэ нь урсан єнгєрєх цаг хугацааг єєрийн дайснаа биш харин vнэнч найз, хамтрагчаа болгоход гол тvлхvvр нь болж єгдєг юм.
 Хоногт ердєє 24-хєн цаг байдаг, хэнд ч ижилхэн. Тэгвэл яагаад та сэтгэл санаагаар унаж, уур бухимдлаар дvvрэн, хийх ажлынхаа урд сєхєрч, цаг нь болоход дуусгаж амждаггvй билээ? Магадгvй энэ нь та тэдгээр 24 цагийг хэрхэн vр єгєєжтэйгээр ашиглан єнгєрєєх талаар тааруухан мэддэгээс чинь болж байж болох юм.
 Хэрэв цагийг хэрхэн ухаалгаар ашиглан єнгєрєєх нь таны хувьд "асуудал" болоод байгаа бол, магадгvй та тэр єнгєрєн одох цаг хугацаа чинь хаашаа яваад байгааг сайн мэдэхгvй байж болох юм. Тэгвэл юуны ємнє, одоогийн байдлаар цагийг хэрхэн єнгєрєєж байгаагаа шинжилэх нь сайхан "эхний алхам" болох бизээ. Долоо хоногийн хугацаанд юу юу хийж цагийг хэрхэн єнгєрєєсєн талаараа, нэгд нэгэнгvй "шударгаар" тэмдэглэл хєтлєєд vз. Yр дvнгээ шинжилж vзээд та нэлээдгvй гайхах болно.

Муу шувуу, чамаас л бүх зүйл болжээ...хммм...

Монголд H1N1 вирүсийн халдвар авсан хүн нас барсан анхны тохиолдол гарлаа.Болгоомжтой байцгаая...

Төмөр замын газарт зааварлагч машинист ажилтай 41 настай эрэгтэй энэ сарын 19-нд уушигны хурц хатгаа хэмээх оноштойгоор Төмөр замын нэгдсэн эмнэлэгт хэвтсэн байна. Гэвч тэрбээр тун удалгүй буюу хоёр хоногийн дараагаар өвчин нь хүндэрсний улмаас нас барсан харамсалтай явдал гарчээ. Одоогийн байдлаар 311 хүн лабораторийн шинжилгээгээр H1N1 вирүсийн халдвар авсан гэдэг нь батлагджээ. Өчигдөр энэ тоо 216 байсан билээ. Халдвар авсан хүмүүсээс 40 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ажээ.

作文


モンゴルは現在経済力の低い発展途上国の一つだと言われているにもかかわらず、与えられた豊かな天然資源を適切に使用し、生産を行うことによって高い付加価値を自らつくることができれば、アジアにとどまらず世界でも最も豊富の国の一つになれると私は信じています。そこには、人口の少ないモンゴルの国民一人一人の育成と努力が肝心です。私は日本に留学することのメリットがたくさんあるように思います。例えば、母国と家族から離れていても、働きながら大学で勉強するという忙しい生活の中でせいいっぱいがんばったり、様々なことを学んだりすることによって自分を大きく成長させたいです。
星城大学はモンゴル教育大学と協力し、モンゴルの学生たちに働きながら大学で勉強できると言う貴重な機会を与えてくれていることをありがたく思います。また、優秀な学生向けの奨学金制度が本大学の一つの特長です。私は現在モンゴル教育大学で経済学を学んでおり、星城大学の経済学部の国際ビジネスコースやIT経営コースなどといった現代経営系のコースに大変興味を抱いています。

Thursday, October 22, 2009

Үүнд........

Нэг нь "Хамт олныг чухалчлах коллективизм " нөгөөх нь " Америк, Европын соёл нь нүгэл наминчлахаас үүдэлтэй байхад Япон соёл нь ичихээс үүдсэн соёл буюу ичих соёл мөн " гэж дүгнэсэн санаа юм.Японы ичих соёл нь олны өмнө баригдахгүй л бол муу үйлийг тэр болгон хорьдоггүй гэж тэр үзжээ.Япончууд хүмүүст талархлаа олонтаа илэрхийлж, уучлал байн байн гуйдгийг ичих соёлоор тайлбарлаж болох мэт санагдаж байгаа юм.

Япон соёлын тухай

Японы соёл гэхээр бидэнд бөхөлзөх заншил, түүхий загасаар хийсэн хоол унд, цайны ёслол, сүмо,япон хүүхэлдэй, манга гээд олон төрлийн төсөөлөл буудаг. Энэ ч зөв төсөөлөл юм. Гэхдээ соёлын иймэрхүү илэрлүүд бус хүнийг ямар нэг үйл хөдлөл сонголтонд түлхдэг нийгэмшил хийгээд соёлын хүчин зүйлсийг авч үзье.1946 онд хэвлүүлсэн Рүүз Бэнэдиктийн "Удвал ба сэлэм" хэмээх бүтээлд япон соёлын онцлог болгон хоёр үндсэн санааг дэвшүүлсэн байдаг.

Уур амьсгал

Япон нь жилийн дөрвөн улиралтай бөгөөд зуны улирал нь бүгчим халуун, хавар намрын улирал Японд айлчлахад хамгийн тохиромжтой, тааламжтай байдаг.Өвөл нь тэсгэм хүйтэн биш ч, ялангуяа байр сууцанд жиндүү хүйтэн талдаа.Зуны улирал эхлэхийн хамт Хоккайдоогоос бусад бүх нутгаар борооны улирал эхлэх бөгөөд энэ нь 7-р сарын дунд үе хүртэл үргэлжилнэ.Ихэнх япончууд сакүра цэцэглэж, мод ногоордог хаврын улирал, навчис өнгөө сольдог намрын улирлыг хамгийн сайхан гэцгээдэг.

Японы газарзүй

Номхон далайн галт уулын бүсэд байрладгийн хувьд хойноос урагш тогтсон хэд хэдэн галт уулын бүстэй байдаг.Япон улсын нутаг дэвсгэр нь дэлхийн нийт газар нутгийн 1/400 хэмжээтэй тэнцэх боловч манай гаригийн идэвхтэй 840 галт уулын 1/10 нь Японд байдаг. Фүжи уул 1707онд дэлбэрсэнээс хойш унтарсан дахин сэргэх боломжгүй болсон гэж үздэг.Япон улс нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Жилд ойролцоогоор 1000 орчим газар хөдлөлт болдог байна.

Минтй Энгүүнээ

Минйи машинууд

Миний зурагнууд

Дүрст кодууд

Ой тогтоолт сайжруулах урлагт дүрст код гэсэн ойлголт өргөн хэрэглэгддэг. Энэ нь байнга давтагддаг мэдээллийг ямар нэгэн дүрс болгон хувиргасан элемент юм. Жишээлбэл, тоо, гараг, сар, хүний нэр гэх мэтийн зүйлс байж болно.12-р сарыг оргилуун дарсаар төсөөлөн бодох боломжтойг та зөвшөөрөх байх. Дүрст код ямар ач холбогдолтой вэ? Байнга давтагддаг дээрхи хэлбэрийн мэдээллийг их хэмжээгээр нь цээжлэх маш хэцүү бөгөөд цээжилсэн ч гэсэн заавал хоорондоо холилдож андуурагддагийг уншигч та хүлээн зөвшөөрөх байх. Харин дүрс хэлбэрт оруулбал цээжлэхэд хамаагүй амар болно. Тэгээд ч дүрсүүдийг амархан өөрчлөн баяжуулж болдог.

найдвартай баталгаатай болох

Мөнгө нь бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээтэй солигдох чадвартай буюу мөнгөөр ямарч бараа үйлчилгээг худалдан авдаг учир түүнийг хуримтлал болгон хадгалдаг байна. Мөнгөнд тавигдах техникийн шаардлага. Мөнгө хуваагдах шинж чанартай байх Аль болон удаан хугацаанд Мөнгө найдвартай баталгаатай болох хадгалж болдог Хуурамчаар үйлдэх боломжгүй байх Хэн бүхэнд таних боломжтой байх Нууцлалын зэрэглэл өндөртэй байх Бараа таваар болон санхүүгийн активуудаа баталгаажсан байх.

Төлбөр

ё Ө.х мөнгө нь байнга үнэ цэнэтэй худалдан Бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулсаны дараа авах чадвартай байдаг. Төлбөрийн эзэндээ ирээдүйд бараа олж авах боломж олгодог учир. хэрэгслийн үүрэг гйүцэтгэх чадвартай байх. Мөнгө нь ирээдүйд хөрвөх чадвартай байх учир (санхүүгийн бусад активуудаас хөрвөх чадвар хамгийн сайтай нь) Инфляцийн түшин өндөр байгаа үед мөнгө хуримтлалх хэрэгслийн үүрэг гүйцэтгэхдээ ашиг багатай байж болно

Гадаад валют

– Мөнгө яагаад тооцооны ба өртгийн хэмжүүрийн үүрэг гүцэтгэдэг вэ гэвэл a) Мөнгө байнга ашигтай шинж чанартай байх b) Мөнгө байнга үнэ цэнэтэй байна. Мөнгө байнга худалдан авах чадвартай байгаа явдал. Өөрөөр хэлбэл мөнгө нь: • Алтаар • Гадаад валютаар • Тухайн орны бүтээгдэхүүн үйлчилгээгээр баталгаажсан байдаг учир байнга үнэ цэнэтэй худалдан авах чадвартай байна. • Татварын үнэ ба мөнгөний хооронд урвуу хамааралтай байна

Мөнгө

Мөнгө гэж нийтээрээ төлбөрийн хэрэгсэл гэдгийг зөвшөөрч хуулиар баталгаажсан мөн тодорхой активуудаар баталгаажсан байнга худалдан авах чадвартай бүүтэгдэхүүн үйлчилгээ харилцан солилцоход ерөнхий тэнцвэрийн үүрэг гүйцэтгэдэг онцгой таваарыг мөнгө гэнэ. Мөнгө тооцооны ба өртгийн хэмжүүрийн үүрэг гүйцэтгэнэ.

Хөдөлмөрийн зах зээл...

Хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлт ба охиолдолд үнэ байх ёстой нийлүүлэлтийг тэнцвэржүүлэхүйгээс хөдөлмөрийн нөөцийн үнэ өндөр байх ёстой. Макро ба микро эдийн азсагт аль алинд нь үйлдвэрлэлийн бодит хэмжээ ба үнийн түвшингийн хоорондын тэнцвэрт байдал нь нийт эрэлт нийт нийлүүлэлтийн муруйн огтолцлын цэгээр тодорхойлогдоно.

барааны болон хүчин зүйлийн зах зээл

Хэрвээ эдийн засгийн системд урт хугацааны тэнцвэрт байдалд буй үед Ө.х бүтээгдэхүүний үйлдвэрлэл хэвийн түвшинд барааны болон хүчин зүйлийн зах зээлүүд хоорондоо харьцаатай үед: Хэвийн ашигтай байх зардлыг нөхөх орлогыг хангахүйцаар байх

нийлүүлэлтийн тоо хэмжээ

Эдийн засаг бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа учир үнэ цааш хичнээн өслөө ч гэсэн барааны тоо хэмжээг нэмэгдүүлж чадахгүй. ЗЗ-н нийт нийлүүлэлтэнд нөлөөлөх хүчин зүйлүүд. Бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн түвшин нөлөөлнө. Ө.х үнийн түвшингийн өөрчлөлт зөвхөн нэг муруй дээрх нийт нийлүүлэлтийн тоо хэмжээнд нөлөөлнө

Нэгж барааны зардал

Нэгж барааны зардал өсч байгаа учир үйлдвэрлэл ашигтай болгоын тулд пүүсүүд барааны үнээ өсгөнө. Барааны бодит хэмжээний өсөлтийн үнийн өсөлт дагалдана. Үйлдвэрлэгч хөгжлийн явцад зарим салбарт ашиглалтгүй нөөц хүчин чадал байсаар байдаг. Учир энэ харьцангуй өсч, буй салбар муу хөдөлмөр капиталын урсгал эрчимтэй явагдаж үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгддэг. Ийнхүү завсрын үед нийт нийлүүлэлт нь үнийн түвшинтэй шууд хамааралтай. III—хэсэгт үйлдвэрлэлийн хүчин чадал дээд хэмжээндээ хүрсэн бөгөөд энэ үед үйлдвэрлсэн хэмжээг цашш нь нэмэгдүүлэх боломжгүй юм

Улс орны улс төр

Экспортлогч орнуудын үндэсний орлогын хэмжээнээс  өөрчлөлтөөс 5. Улс орны эдиын засгийн амьдралд гарч байгаа өөрчөлтөөс 6. Улс орны улс төр, нийгэм сэтгэл зүйн амьдралд гарч байгаа өөрчлөлтөөс хамаарна. Нийт нийлүүлэлт түүнд нөлөөлөх хүчин зүйл Бүтээгдхүүн үйдчилгээний үнийн янз янз бүрийн түвшинд тохирсон үйлдвэрлэсэн бодит хэмжээний түвшин нийт нийлүүлэлт гэж ойлгоно

нийт эрэлт

Ө.х бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн янз бүрийн түшинд зах зээлийн субьектүүдээс их буюу бага хэмжээгээр худалдан авахад бэлэн байгаа байдлыг ЗЗ-ийн нийт эрэлт гэнэ. P AD Q ДНБ ЗЗ- н нийт эрэлтэнд дараах хүчин зүйлүүд нөлөөлнө. 1. Үнийн түвшин Үнийн түвшин ба нийт эрэлтийн хэмжээ хоорондоо урвуу хамааралтай байна.

Үндэсний тооцооны систем

ДНБ= 30+20+40=90 Үндэсний тооцооны системийн үзүүлэгтүүд. a) ДНБ=C+I+G+ Нэгж хугацаанд үйлдвэрлэгт нийт гарцын хэмжээг ДНБ b) ДЦБ=ДНБ- капиталын нэгдэл хорогдлын шимтгэл c) ХО=ДЦБ- бизнесийн шууд бус татвар Үндэсний орлого нь тухайн улсад цоо шинээр үйлдвэрлэж бий болгосон илэрхийлдэг үзүүлэлт юм. ҮО= цалин+рент+хүү+ашиг Өрх гэрүүдэд шинхэнэ байдлаар олгогдож байгаа орлогыг хувийн орлого гэнэ. ХО=ҮО--- Хувийн орлогын татвар Өрх гэрүүд хувийн цэвэр орлогынхоо нэг хэсгийг хэрэглээгээ хангахад, үлдсэн хэсгийг нь ирээдүйн хэрэглээнд зориулан хуримтлуулдаг.

эцсийн бүтээгдэхүүн

. Бодит ДНБ гэж тухайн онд үйлдвэрлэсэн эцсийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээг суурь оны болон өөрчлөлтгүй тогтмол үнээр үржүүлж тооцсоныг хэлнэ. ДНБ-ийг үнэ цэнийн аргаар тооцох: Бүтээгдэхүүнийг эхнээс нь аваад эцсийн бүтээгдэхүүн болтол оролцож буй бүх пүүсүүдийн шинээр бий болгосон үнэ цэнийн нэгэн замаар судлах арга юм.

үнийн индекс ба дефлятор

Үнийн түвшний өөрчлөлтийг илэрхийлэх үзүүлэлтийг үнийн индекс ба дефлятор гэнэ. Дефлятор нь тайлант ба суурь жилийн үнийн ялгааг илэрхийлэгч коэффициент юм. Дефлятор = —тайлант онийн үнийн дүн Нэрлэсэн ДНБ гэж тухайн онд үйлдвэрлэгдсэн эцсийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээг тухайн үеийн үнээр үржүүүлж тооцохыг хэлнэ. Бодит ДНБ гэж тухайн онд үйлдвэрлэсэн эцсийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээг суурь оны болон өөрчлөлтгүй тогтмол үнээр үржүүлж тооцсоныг хэлнэ

Бодит ДНБ

ДНБ мөнгөөр илэрхийлэгддэг учир бүтээгдэхүүн үйлчилгээний хэмжээ нэмэгдээгүй байхад үнийн өсөлтөөс болоод түүний хэмжээ өсч болно. Иймд ДНБ- г хоёр ангилна. Нэрлэсэн ДНБ Бодит ДНБ Жнь:ДНБ хоёр дахин өсөж энэ хугацаанд мөн үнэ хоёр дахин өсөж байж болно. Гэвч бодит байдалд бүтээгдэхүүний тоо хэмжээ нэмэгдээгүй болно. Ийм учраас янз бүрийн хугацаан дахь ДНБ-ийг харьцуулахын тулд үнийн индексээр илэрхийлнэ. Үнийн түвшний өөрчлөлтийг илэрхийлэх үзүүлэлтийг үнийн индекс ба дефлятор гэнэ.

тоног төхөөрөмж

. ДНБ= C+I+G+ C--- Хувийн хэрэглээний зардал • Удаан эдэлгээтэй бараа үйлчилгээний зардал • Өдөр тутмын өргөн хэрэгцээний барааны зардал (талх сүү г.м) I Хөрөнгө оруулалтын• Бүх төрлийн үйлчилгээний зардал зэрэг багтана. ба үйлдвэр аж ахуйн газрын хэрэглээний зардал Ө.х пүүсийн хэрэглээний зардал Шинээр Үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжүүдийг худалдаж авах зардал  Түүний эд нөөцийг хадгалахбарилга байгууламж барих зардал хамгаалахтай холбогдон гаран зардал г.м G-Засгийн газрын хэрэглээний зардал

ДНБ

ДНБ-ийг ерөнхийдөө 3 аргаар тооцдог. 1) Зардлаар буюу бүтээгдэхүүний урсгалаар 2) Орлогын урсгалаар буюу хуваарилалтын аргаар 3) Үнэ цэнийн аргаар тооцох ДНБ нь эцсийн хэрэглэгчид очиж байгаа тухайн жилд үйлдвэрлэсэн нийт бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн дүн учраас эцийн хэрэглэгчдээс тэдгээрийн олж авахад зарцуулсан нйит зардлын дүнгээр тодорхойлох бүрэн боломжтой. Үүнийг зардлаар тодорхойлох арга гэнэ.

Бүтээгдэхүүний тоо хэмжээ

Нэгж хугацаанд үйлдвэрлэн гарсан нийт гарцыг ДНБ гэнэ. Ө.х нэг жилийн хугацаанд нийт эдийн засгийн хэмжээгээр үйлдвэрлэсэн эцсийн тухай яригдаж байгаа учир нийт бүтээгдэхүүн нь мөнгөөр хэмжигдэнэ. --ДНБ-ийг зөвхөн эцсийн бүтээгдэхүүнээр тооцно. Ө.х завсрын бүтээгдэхүүнийг оруулж тооцохгүй. --- Бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлэхгүй байгаа үйлдвэрлэгч биш хүчин зүйлүүдийг ДНБ-г тооцохдоо оруулж тооцохгүй Энд: Үнэт цаас буюу шилжих төлбөртэй холбоотой санхүүгийн үйл ажиллагаанууд. Төрөөс олгож байгаа бүх төрлийг тэтгэвэр тэтгэмжүүд, бүх төрлийн даатгал.

макро эдийн засгийн зохицуулалт

Гадаад худалдааны балансын тэнцвэржилтийн сайжруулах үндэсний валютыг хөрвөдөг болгох валютийн ханшийг тогтворжуулах. Зах зээлийн нөхцөлд тохирсон нийгмийн хамгаалалт үр ашигтай бодлого явуулсан г.м болно. Ө.х макро эдийн засгийн зохицуулалт нь: 1) Юу үйлдвэрлэх вэ? 2) Яаж үйлдвэрлэх вэ? 3) Хэнд үйлдвэрлэх вэ? Гэдэг асуудлыг зохицуулахад чиглэгдэнэ.

үйлдвэр аж ахуй

. Хүн ан үйлдвэр аж ахуйн газрыг зайлшгүй шаардлагатай бүтээгдэхүүн үйлчилгээгээр хангагасан үйлдвэрлэгсэн бодит хэмжээний тогтвортой өсөлтийг хансан Ө.х энэ үзүүлэлт нь эдийн засгийн ситемийн хөгжлийн түвшингийн шинж чанарыг харуулах. Нэг хүнд ноогдож байгаа бүтээгдэхүүн үйлчилгээний тоо хэмжээ нь тухайн үндэстний эдийн засгийн чадавхийн хэмжээг харуулна. ЗЗ өрсөлдөөний тусламжаар тогтсон үнийн тогтвортой түвшинг барихад макро эдийн засгийн зохицуулалт нэмэгдэнэ

Макро ЭЗ

Макро эдийн засгийн судлах зүйл Макро ЭЗ нь улс орны эдийн засгийн хөгжлийг бүхэлд нь болон хөгжлийг тодорхойлж байгаа эдийн засгийн үйл явцуудын харилцан хамаарыг судалдаг. ӨХ эдийн засгийн үзэгдлийг улс үндэстний түвшинд авч судалж байгаа үйл явцыг макро эдийн засаг гэнэ. Нөгөө талаасаа эдийн засгийн механизмуудыг нийлмэл байдлаар судлана.

Эх үүсвэр

Эх үүсвэрээс:өр төлбөр ньЭхний үлдэгдэлээс буурсан боловч хуримтлагдсан ашгаараа нэмэгдэж эх үүсвэр маань тэнцэж баланс барьсан байн.Орлог үр дүн орлог үр дүн ,удирдлагын зардалүйл ажилгааны бус орлог үйл ажилгааны бус зарлаг бусад орлог зарлаг нь ашигтай гарна.Өмч өөрчлөлтийн тайлан нь хуримтлагдсан ашиг ньөмнөх жилээсэ өсөж дараа жилүүдэд ашигтай ажлан гэсэн дүгнэлт гаргаж байна.

Дүгнэлт

Санхүү бүртгэлийн хичээлийг судалж ,танилцах дадлаг хийснээр тухайн байгууллаг дээр очиж практакт байгууллагын ажил гүүлгээг хэрхэн зөв бүртгэхийг сурлаа.Санхүүгийн тайлан нь жилийн үйл ажилгааны үр дүн болон мөнгөн гүйлгээг бүх маерлаг зүйлсийн хувьд нягтлан бодох бүртэглийн олон улсын стандаартын хорооноос гарагсан санхүүгийн тайлангын олон улсын стантартын дагуу үнэн зөв илэрхийлдэг байна

Санхүүгийн тайлан нь ойлгожтой байх

Санхүүгийн тайлан нь ойлгожтой байх,ашигтай ,Ня-бо нь шийдвэр гаргачдыг ашигтай мэдээллээр хангах ёстой.Харьцуулсан байх ба нэг аргыг тууштай хэрэглэсэн ,материаллаг ,мэдээллийг бүрэн агуулсан, зардлын хувьд үр ашигтай байх.Ач холбогдолтой, урдчилсан таамаглал гаргах боломж олгох,цаг хугцаандаа дохирсон байх.Найдвартай ,үнэ зөв,хянуулсан ,төвийг сахисан байх ёстой.

Олон улсын стандаарт

Олон улсын стандаартын дагуу гаргахын Монгол улсын санхүүгийн яам хүлээн зөвшөөрсөн .Санхүүгийн тайлан нь ойлгожтой байх,ашигтай ,Ня-бо нь шийдвэр гаргачдыг ашигтай мэдээллээр хангах ёстой.Харьцуулсан байх ба нэг аргыг тууштай хэрэглэсэн ,материаллаг ,мэдээллийг бүрэн агуулсан, зардлын хувьд үр ашигтай байх.

Нягтлан бодох бүтгэл

Нягтлан бодох бүтгэл нь эдийн засгийн шийдвэр гаргахад хэрэгтэй мэдээллийг хэмжиж үнэлж ,бүртгэж боловсруулдаг систем юм.Манай улс ньэдийн засагт шилжсэнээр аж ахуйн нэгж байгуулгуудтай бизнесийн харилцаа тогтоон хамтран үйл ажилгаа явуулж байна.Гадаадийн байгууллагтай харьцаатай аж ахуйн нэгж нь хоорондоо өөрсдийн үйл ажилгааныхаа үр дүнг тусгасан санхүүгийн тайлан мэдээгээ солилцож эхэлсэн

Өндөр даралтын зуух

Улаанбаатар ,Эрдэнэт ,Дархан,Чойбалсан,Даланзадгад,Сүхбаатар хотуудын ДЦСболон ДШС-ний газруудад шинчлэл,засварын ажлыг чанартай гүйцэтгэж иржээ.
Засвар угсралтын хэсэг
• Өндөр даралтын зуух, даралтад сав,шугам хоолойн засвар угсралт
• Уурын болон усан хаалтын зуухнуудын засвар угсралт
• Уур усны болон хий агаарын шугам хоолойн угсралт,хийц
• Матеалл хийцийн үйлдвэрлэл,угсралт

тээврийн хэрэгсэл

ХХК дээрх засвар угсралтын ажлыг гүйцэтгэх болон хийц эд ангийг үйлдвэрлэхэд шаардагдах ,багж тоног дөхөөрөмж, суурь машин,ХХК дээрх засвар угсралтын ажлыг гүйцэтгэх болон хийц эд ангийг үйлдвэрлэхэд шаардагдах ,багж тоног дөхөөрөмж, суурь машин,тээврийн хэрэгсэл механизмаар бүрэн хангагсан бөгөөд мэргэжлийн хяналтын газруудаар тухай бүр шалгагдаг ,өндөр зэрэглийн мэргэжлийн ажилтан ажилчидтай. механизмаар бүрэн хангагсан бөгөөд мэргэжлийн хяналтын газруудаар тухай бүр шалгагдаг ,өндөр зэрэглийн мэргэжлийн ажилтан ажилчидтай.

Усан хаалтын болон уурын зуух

• Усан хаалтын болон уурын зуух, хий-агаарын болон уур усны шугам хоолойн угсаралт,засвар өрлөг дулааны ажил
• Зуух, даралтад саванд усан шахалтын туршилт хийх ,теталл болон гагнуурын ажилд үл эвдэх сорилын аргаар чанарын шалгалт хийх
ДЦС-ын үндсэн болон туслах тоноглол,цахилгааны тоног дөхөөрөмжүүд ,сэлбэг материалын нийлүүлэлт

Дулааны цахилгаан станц

Эрчим хүчний салбарын тэргүүлэгч компаниудын нэг бөгөөд Дэд бүтцийн яамнаас Мэргэжлийн хяналтын газраас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу Дулааны цахилгаан станц Дуланы шугам сүлжээ зэрэг газруудад эрчим хүчний барилга угсралт,шинчлэл засварын ажлыг зураг төслөөс эхлэн турших, хүлээлгэн өгөх бүрэн хэмжээнд хийж гүйцэтгэдэг.

Wednesday, October 21, 2009

Японы хүн ам

Японы хүн ам 127 саяд хүрч ,хүн амын тоогоор дэлхийд аравдугаарт жагсч байна.Нэг хавтгай дөрвөлжин км-т ноогдох хүний тоо Япон улсад 336,АНУ-д 26 байдаг бол манай улсад энэ тоо 1,6 байдаг.Төрөлт багасч ,хүн ам нь хөгширч байгаагаас хүн ам нь 2006 оноос хойш буурч эхлээд байгаа бөгөөд нийт хүн амын тоо 2025 онд 121 сая хүртэл , 2100 онд 64 сая хүртэл буурна гэж мэргэжилтнүүд тооцоолж байгаа ажээ.

Япон орны гарал үүсэл

Японы тухай аливаа нэгэн судар бичигт тодорхой тэмдэглэн үлдээсэн зүйл байхгүй боловч Хятадын Хан династийн үеийн сударт МЭ 57 онд "Ямато" хэмээх хатан хаан Химико нь 30 гаруй улсыг захиран суудаг байсан тухай тэмдэглэсэн байдаг. Японыг эрт цагт солонгос хятадууд "ВА" улс хэмээн нэрлэдэг байжээ.Харин япончууд өөрсдийгөө"Ямато" улс гэж нэрлэдэг байж.МЭ 7-р зуунд хятадын элч "ВА гэдэг чинэ өөр улс байна,миний очсон улс нар ургах зүгт байдаг Наран улс байна" гэж хэлснээс үүдэн Ниппон-Япон гэдэг ханзаар нэрлэгдэх болсон хэмээн Хятадын түүхийн судруудад тэмдэглэгдэн үлджээ.Япон нь зүүн өмнөд Азиас далай гатлан ирсэн хүмүүс,Солонгосын хойгоос ирсэн хүмүүс, Айнү үндэстэн зэрэг олон янзын үндэс язгуураас бүрдэх ажээ.

old timez

Япон орон

Япон улс ойролцоогоор 378,000 км газар нутагтай,энэ нь хэмжээгээрээ манай орны нутаг дэвсгэрээс 4 дахин жижиг гэсэн үг.Япон арал нь Хоккайдо,Хоншюү,Шикокү,Кюүшү гэсэн 4 том арал,4000 гаруй жижиг арлуудаас тогтох бөгөөд өмнө талаараа Филиппиний тэнгис,хойд талаараа Япон тэнгис,зүүн талаараа Номхон далай,баруун талаараа Дорнод Хятадын тэнгис,хойд талаараа Агнуурын тэнгисээр хүрээлэгдэнэ.Япон бол газар нутгийнх нь 67 хувийг уул,дөнгөж 13 хувийг тал эзэлдэг,уулархаг орон юм.

uria

manaihaan sonirholtoi nurshaagui yum bichetsgeey tehuu???

Дэвшүүлсэн санаа 1

1. Нийт удирдлагын зардал нь 129 сая байна .Үүнээс бусад зардалд 18 сая-г царцуулсан нь нийт зардлын 7%-г эзлэж байна.Жил бүр бусад зардлыг 2%-р бууруулж ажилвал 5сая төгрөг хэмнэх болож байна.
2. 4-н өрөө түрээсэлхэд жилд 16сая төгрөг төлдөг.
Шинээр байр 8-н өрөөг барна.Нийт 320мк гэж бодоод 600$ тооцоод,мөн газар 50саяаар худалдаж авна

Тайлан 8

8 . Үдсэн хөрөнгийн элгэдлийг тооцохдоо хөрөнгийн нэр төрлөөс шалтгаалж өөр өөр хувиар бодно.Үндсэн татварын алба-тухайн байгууллаг нь орлого зарлагийн үр дүнгээр тохтоосон хувиар тооцож татварын албанд,орлогын татварыг төлөх ёстой учир,татварын тайланг улирал жилээр гаргана.

Тайлан 7

8. Бараа матералын орлогын тайланг зарлагийн падаан,орлогийн баримтыг үндэслэн гаргана.Шаардах хуудсыг үндэслээд зарлагийн падаан бичнэ.Орлогын баримтыг,бэлтгэн нийлүүлэгчийн зарлагийн падааныг үндэслэн бичнэ.Бараа материал худалдан авах үед,захиалагчийн хуудас бөглөнө.Багж хэгэслийг тахайн хүн солигдсон тохиолдолд буюу улирал ,жилээр хөтөлнө.Агуулахын үлдэгдлийн мэдээ нь сар улирал жилээр гарна.

Тайлан 6

7. Харилцахын тайланг дансны хуулаг үндэслэн гаргана.Харилцах буюу дансны хуулганд орлогыг,орлогын ордерор,зардлыг төлбөрийн даалгаварыг үндэслэн хийнэ.Төлбөрийн даалгаварыг нэхэмжлэлийг үндэслэн бичнэ.Нэхэмжлэлийг даргийн цохолт хийсний дараа төлбөрийн даалгаварыг үүлднэ.Тус компани нь дотоод шилжүүлгийн маягт хэргэлдэггүй. Жижэг компани хэргэлэж байгаа.

Тайлан 5

Тайлан 4

5. Бэлэн мөнгөний гүйлгээний тайланг ,кассын орлогын ордер, кассын зарлагийн ордероос үндэслэн хийнэ.Бэлэн мөнгийг олгохыг хүссэн өргөдлийг үндэслэн кассын зарлагын ордер бичнэ.Банкнаас бэлэн мөнгө кассанд татахдаа чекийг ашгална.Мөнгөн урьдчилгааны тайлага \томилолтын урдчилгаа авсан тохиолд бичнэ.

Тайлан 3

4. Мөнгөн хөрөнгө нь кассанд буй ,бэлэн мөнгө буюу, банканд буй төгрөгийг хэлнэ.Авлаг гэдэг нь бэлтгэн нийлүүлэгчидээсба гадаадын байгуулагаас авах авлага, ажилчидийн дараа тайлант урдчилгаа,НД-н авлага,компани хооронлын авлага,татварын авлаг зэрэг орно.

Тайлан 2

2. Эргэлтийн хөрөнгө нь-345 сая ,Үндсэн хөрөнгө-389 сая болон өргөжиж тайлант үеийн ашиг нь 129 сая, нийт хөрөнгийн байдал нь737 сая болсон байна.
3. Үлдэгдэлийн тэнцлийг гаргахын тулд журнаал ,ерөнхий дэвтэрийг үндэслэн гүйлгээ баланс гаргана.Гүйлгээ балансанд Мөнгөн хөрөн ,авлаг,бараа материал үнэт зүйлс,урдчилж төлсөн төлбөрүүд,үндсэн хөрөнгө,бусад биет хөрөнгө,богино хугцаат өглөгө зэргийг дэлэгрэнгүй үзүүлнэ.

Дадлагын тайлан 1

Дадлагын тайлан 1
Онол дээр тулгуурлан практикт байгуулгийн тайланг хэрхэн тайлагнах,үйл ажиллагааг хэрхэн бүртгэн хөтлөхөхийг ойлгож авсан мэдлэгээсээ үндэслэн чадах чинээгээрээ тайлбарлъя.
1. Хасу Мегаватт ХХК – компани нь анх 2000 онд сая төгрөгний хувьцаатайгаар 30%-70% -н хоёр хүний хөрөнгө оруулалтаар байгуулагдсан.Тус конпани нь :2008-01-01-с 2008-12-31-н байдалаар хөрөнгийн өөрчлөлт нь:

Онол 23

Борлуулалт хийх, авалгаа цуглуулах, бусад санхүүжилтээс мөнгө орж ирэх гэх мэт. Мөнгөн зарлагийн журнал: бэлэн мөнгөөр хийгдсэн бүх төлбрийг тусгана. Бэлэн мөнгөөр бараа матерал худалдан авах, зээлээ төлөх, өрөө барагдуулах, мөнгөн төлбөрүүд орно. Ерөнхий журнал : дээрхи 4журналын аль нэгэнд нь тусгагдаагүй ажил гүйлгээг бүртгэнэ.

Онол 22

Том компани нь тусгай дэвтэр нэмж бүртгэнэ. Борлуулалтын журнал :нь зээлээр хийгдсэн борлуулалтыг бүртгэнэ. Бэлнээр хийгдсэн борлуулалт нь мөнгөн орлогийн журналд тусгагдана. Худалдан авалтын журналд: үнэ цэнэ бүхий бүх зүйлсийг зээлээр худалдан авхад ашиглагдана. Мөнгөн орлогийн журнал: мөнгө орж ирэх үед бүртгэнэ.

Онол 21

Орлогийн тайланг мөнгөн суурьт шилжүүлэх шаардлагатай. Орлогийг мөнгөөр орж ирсэн үед орлого гэж тооцож зарлагыг мөнгөөр гарсан үед зарлага гэж тооцох зохицуулалтыг ашиглана.
Ерөнхий журнал : бүртгэл нь байгуулгийн том жижгээс хамаарна, жижиг байгуулга нь бүх ажил гүйлгээг ерөнхий журналд тусгаад дараа нь ерөнхий дэвтэрт шилжүүлэн бичсэний үндсэн дээр баланс гарна.

Онол 20

Мөнгөн гүйлгээний тайлан: тайланг бэлтгэхдээ орлогийн тайланг зэрэгцүүлсэн баланс зэрэг мэдээллийг ашиглана. Үндсэн үйл ажилгааны мөнгөн гүйлгээг тодорхойлох үндсэн үйл ажилгаанас хэдий хэр ашиг олсон гэдгийг харуулхаас биш үр дүн дэх мөнгөн орлого зарлагыг харуулдаггүй. Орлого нь мөнгөөр орж ирээгүйч орлго гэж тооцдог зардал нь мөнгөр гараагүй ч зарлага гэж үздэг акруал систем дээр үндэслэгдэн зохиогддог.

Онол 19

Уг тайлан нь жилийн турш хувь нийлүүлэгчдийн хөрөнгийн хувьд гарсан өөрчлөлтийг илүү сайн харуулж чаддаг учраас ихэнхи компаниуд хуримтлагдсан ашгийн тайлан гаргахаас илүү уг тайланг гаргадаг. Корпораацийн орлогын тайлан: орлогын тайлангийн хэлбэр нь түүний стандарт хэлбэрээс арай уян хатан байж болно. Тайлант хугацааны бүх орлого зарлагыг өмнөх тайлант хугацаааны залруулгыг авч үзэхгүйгээр илэрхийлнэ.

Онол 17

Хуримтлагдсан ашгийн бүртгэл: хуримтлагдсан ашиг гэдэг нь компанийн ашгийн нийлбэрээс янз бүрийн алдагдал,ноогдол ашгийг хассан болон хуримтлагдсан капиталаас үүсэн ашиг юм. Хуримтлагдсан ашиг нь компаний хөрөнг биш юм. Хуримтлагдсан ашиг нь ашиг олсны үндсэн дээр компаний хөрөнгө нэмэгдсэн болохыг илэрхийлдэг. Өмнөх үеийн залруулга нь өмнөх тайлангийн хугацаанд гарсан боловч өмнөх тайлангийн хугацаанд тусгагдаагүй үйл ажиллагааг тухайн тайлант хугацаанд илэрхийлэх явдал юм.

Онол 16

Онол 15

Гэрээ буюу хэлэлцээгээр дүн нь яг хэмжигдэж чадах богино хугацаат өр төлбөрийг тодорхой өр төлбөр гэнэ. Тодорхой өр төлбөртэй холбоотой бүртгэлийн гол асуудал бол өр төлбөрийн дүн ба түүний оршин буйг тооцох юм. Тодорхой өр төлбөрт Өглөгийн данс, Богино хугацаат баталгаат өглөг, Ноогдох ашгийн өглөг, Банкны зээл, Худалдааны ба онцгой татварын өглөг, Урьдчилж орсон орлого зэрэг хамаарагдана.

Онол 14

Өр төлбөрийг зохицуулахад цаг хугацаа чухал байдаг.Өр төлбөрийг өр үүссэн үед бүртгэдэг. Өр төлбөрийг үнэлэх:өр төлбөр нь ихэвчлэн балансад төлөгдөх дүн буюу авсан бараа үйлчилгээний зах зээлийн үнээр үнэлэгдэн тусгагддаг. Ихэнх өр төлбөрийн дүн тодорхой мэдэгдэж байдаг ба заримыг нь тооцоолох хэрэгтэй болдог. Тодорхой өр төлбөр:

Онол 13

-Бэлэн байгаа бараа материалыг тоолох -Бараа материал бүрийн нэгжийн үнийг тодорхойлох . Үндэсний хөрөнгийн өртгийн бүрэлдэхүүн: Үндсэн хөрөнгө гэдэг нь үйлдвэрлэлийн процесст олон удаа оролцдог, хэлбэр дүрсээ алддаггүй, аажмаар элэгдэж, элэгдлээ өртгөөрөө дамжуулж гүйцэтгэсэн ажил үйлчилгээний өөрийн өртөгт шингээж байдаг биет хөрөнгө юм. Өр төлбөрийг зохицуулах:

Онол 12

Бараа материалын бүртгэл: үйлдвэрлэл эрхэлдэг пүүс, компаниудын хувьд бараа материал нь 2 төрөлд хуваагддаг. -түүхий эд материал -дуусаагүй үйлдвэрлэл -бэлэн бүтээгдэхүүн Бараа материалын хэмжээг тодорхойлох: тайлангийн эцэст дэх бараа материалын өртөг нь доорх ¬ зүйлсээс хамаардаг. -Тоо ширхэг -Нэгжийн үнэ -Тооллого нь 3үе шатаас бүрддэг:

Онол 11

Энэ үед л “Мөнгөний илүүдэл ба дутагдал” дансыг нээж хөтөлдөг. Тайлант хугацааны эцэст “Мөнгөний илүүдэл ба дутагдал” нь дебет үлдэгдэлтэй бол зардлын , кредит үлдэгдэлтэй бол орлогын данс болж орлогын тайланд тусгагддаг. Банкны зохицуулалт : тухайн байгуулга ба харилцагч банк хоёр нь мөнгөн хөрөнгийн өсөлт бууралтыг тодорхой мэдэж байхын тулд тус тусдаа данс дебет нь нөгөөгийнх нь кредит болдог.
Онол 10
Мөнгөн хөрөнгө эргэрлтйин хөрөнгийн хамгйин тогтворгүй хөрвөх чадвартай хөрөнгө ба гүйлгээний хэрэгслийн үүрэг гүйцэтгэж бүртгэл тооцооны ажлын хэмжүүр болдог. Жижиг мөнгөн сан нь: мөнгөний зарлагыг нь хянах үүднээс бүх зарлагыг чекээр хийхийг шаарддаг. Бага хэмжээний мөнгөнд чек бичихгүй жижиг мөнгөн сан байгуулдаг. Мөнгөний илүүдэл ба дутагдал кассын нярав бэлэн мөнгөөр ямар нэгэн төлбөр хийх ба орлого хүлээн авахдаа анхааралтай байдаггүйгээс тэр өдрийн эцэст илүүдэх ба дутах явдал гардаг.

Онол 9

Хураангуй ба дэлгэрэнгүй гэж хоёр ангилдаг. Компанийн удирдлагад зориулж үйл ажиллагааг шинжлэхэд хэрэг болдог дэлгэрэнгүй тайлан. Орлогын хураангуй тайланг ганц шатад ба олон шатад гэж ангилдаг. Мөнгөн хөрөнгийн бүртгэлд дараах ойлголт хамаарагдана. Үүнд: Мөнгөн хөрөнгийн тухай ойлголт, жижиг мөнгөн сан , банкны зохицуулалт. Мөнгөн хөрөнгийн бүртгэл:

Онол 8

Өр төлбөр нь: Богино хугацаат, Урт хугацаат гэж 2 ангилна. Богино хугацаат өр төлбөр нь нэгээс доош жил үйл ажилагааны эргэлтийн дотор төлөгдөх өр төлбөр юм. Урт хугацаат өр төлбөр нь нэгээс дээш жил дотор төлөгдөх өр төлбөр юм. Эзний өмч ба катитал нь хуримтлагдсан катитал ба хуримтлагдсан ашгаас бүрдэнэ. Орлогийн тайлан: Энэ тайлан нь ашиг яаж бий болсоныг харуулдаг.

Онол 7

Хөрөнгө оруулалт нь нэг жилээс дээш худалдан авсан үнэт цаас, ирээдүйд ашиглах газар ашиглагдаагүй тоног төхөөрөмж, мөн өр барагдуулах баримт тоног төхөөрөмж худалдан авахын тулд хуримтлуулсан мөнгөн сан орно. Үндсэн хөрөнгөд аж ахуйн үйл ажиллагаанд газар, барилга, машин, тоног төхөөрөмж гэх мэт орно. Бодит бус хөрөнгөд нь бодитойгоор оршдоггүй үнэ цэнэ бүхий урт хугацаат хөрөнгийг хэлнэ.

Онол 6

Өр төлбөр: Бусдаас авсан эргүүлж төлөгдөх ёстой хөрөнгийг бүрдүүлж байгаа эх үүсвэрийг өр төлбөр гэнэ. Өглөгийн данс: өрийн бичиг, цалингийн өр татварын өр. Эзэмшигчийн капитал: Тухайн аж ахуйн нэгжийн эзэмшигчидын оруулсан хөрөнгө оруулалтыг эзэмшигчийн капитал гэнэ. Компанийн хөрөнгө нь 4 бүлэгт хуваагддаг. Үүнд: Эргэлтийн хөрөнгө, Хөрөнгө оруулалт ,Үндсэн хөрөнгө , Бодит бус хөрөнгө нэмээд Бусад хөрөнгө орно. Эргэлтйн хөрөнгө нь нэг жилээс доош үйл ажиллагаа эргэлтэнд орж эргээд мөнгө болон хувирах чадвартай хөрөнгө орно.

Онол 5

Аж ахуйн нэгжийн балансанд нөлөө үзүүлэх ажил гүйлгээг гарсан тухай бүрд нь бүртгэх ёстой. Тухайн байгууллага нь хөрөнгө, өглөг капиталд гарсан ажил гүйлгээг нэг бүрийг нь тухайн хугацаанд нь бүртгэж тэдгээр мэдээллийг хуримтлуулж хадгалж чаддагаараа НББ-н өвөрмөц аргачлал бол дансны харьцаа болно.
Хөрөнгө : Бизнесийн хяналт эзэмшилд байдаг үнэ цэнэтэй эдийн засгийн нөөцүүдийг хөрөнгө гэнэ. Мөнгөн хөрөнгө авлага бараа материал үндсэн хөрөнгө орно.

Онол 4

Төлөвлөлт: Үйл явдлын дэс дараалал дэг журмыг томъёолж өгдөг процесс юм. Хяналт: Төлөвлөгөө нь бодит байдал дээр хэрэгжсэн эсхийг тодорхойлж, өгдөг процесс . Үнэлгээ: Шийдвэр гаргалтын системийг бүхэлд нь агуулагч бөгөөд шийдвэр гаргалтын системийг сайжруулах зүйлсийг судлах процесс юм.Аж ахуйн нэгж гэдэг нь бие дааж тайлан баланс гаргадаг банкинд харилцах данстай хуулийн итгээд ба татвар төлдөг байх ёстой.

Онол 3

Мэдээ тоо баримтыг боловсруулж, хадгалж ашигтай мэдээлэл болохуйцаар дахин боловсруулах.Шийдвэр гаргагчидад мэдээллийг дамжуулах. Гол зорилог нь шинжилгээ тайлбар хийх мэдээллийг ашиглаж чаддаг, төсөв зохиох ,зардлын шинжилгээ хийх орлогийн татварын тооцоо гаргах төлөвлөх хянах зэргийг агуулсан систем юм.Удирдлагын шийдвэр гаргалтанд:

Онол 2

1. Бүртгэл гэдэг нь ямар нэгэн хэсэг нь санхүүгийн шинж чанартай үйл явдлыг мөнгөн нэгжээр бүртгэх замаар дансдыг бүртгэж ангилж , эцсийн үр дүнг тайлбарлах явдал юм. Мөн Удирдлагыг шийдвэр гаргахад шаардлагатай санхүүгийн шинжчанартай тоон мэдээллээр хангах явдал юм.
Бүртгэл нь:
-Үйл ажилгааны талаарх мэдээ тоо баримтыг цаашид ашгалхын тулд .

Онолын хэсэг 1

Санхүүгийн тайлангийн үзүүлэлт нь :
1. Нийт хөрөнгийн дүн 2.Өр төлбөр ба-Эзэмшигчийн өмчийн дүн
а.Үлдэгдэлийн тэнцэл б.Орлогын тайлан в.Өмч өөрчлөлтийн тайлан г.Мөнгөн гүйлгэний тайлан багтна.Хөрөнгөн дотроо: Эргэлтийн хөрөнгө,Эргэлтийн бус хөрөнгө орно.Эх үүсвэр дотроо: Өр төлбөр, Эзэмшигчийн өмч ба капитал багтна.
1. Бүртэглийн үндсэн загвар
2. Хөрөнгө, өр төлбөр болон хувь нийлүүлэгчдийн хөрөнгийн бүртгэл
3. Тусгай тайлан болон журнал

Оршил 2

Олон улсын стандаартын дагуу гаргахыг Монгол улсын санхүүгын яам хүлээн зөвшөөрсөн .Санхүүгын тайлан нь ойлгожтой байх,ашигтай ,Ня-бо нь шийдвэр гаргачдыг ашигтай мэдээллээр хангах ёстой.Харьцуулсан байх ба нэг аргыг тууштай хэрэглэсэн ,материаллаг ,мэдээллийг бүрэн агуулсан, зардлын хувьд үр ашигтай байх.Ач холбогдолтой, урдчилсан таамаглал гаргах боломж олгох,цаг хугцаандаа дохирсон байх.Найдвартай ,үнэ зөв,хянуулсан ,төвийг сахисан байх ёстой.

Оршил 1

Нягтлан бодох бүтгэл нь эдийн засгийн шийдвэр гаргахад хэрэгтэй мэдээллийг хэмжиж үнэлж ,бүртгэж боловсруулдаг систем юм.Манай улс нь эдийн засагт шилжсэнээр аж ахуйн нэгж байгуулгуудтай бизнесийн харилцаа тогтоон хамтран үйл ажилгаа явуулж байна.Гадаадийн байгууллагтай харьцаатай аж ахуйн нэгж нь хоорондоо өөрсдийн үйл ажилгааныхаа үр дүнг тусгасан санхүүгийн тайлан мэдээгээ солилцож эхэлсэн.

Хасу 10

Зэрэг ажилыг чанартай гүйцэтгэж байсан бөгөөд ажил үйлчилгээ явуулж байхдаа ямарваа нэгэн зөрчил доголдол гаргаж байгаагүй.Нийт ажилтад нь 500 гаруй ажилчидтай ,одоогийн байдлаар Оюу толгойд 400гаад ажилчид ажиллаж байгаа болно.Дотооддоо 9 –н байгуулагтай ,гадаадад 4-н байгуулагтай харьцдаг болно.
Хаяг : Хасу Мегаватт ХХК Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,Чигисийн өргөн чөлөө 3-р хороо “мегаватт” ХХК-ний байр ш\х-440 Утас:976-11-632923 факс: 976-11345329

Хасу 9

Сүүлийн жилүүдэд гүйцэтгэсэн эрчим хүчний барилга угсралтын ажлууд:
2005онд ДЦС -4 ТӨХК-н Шинчилийн 2-р шатны төсөлийн ажил,
• БАГЦ-5 БКЗ-420-140 маркийн 8-р зуухны шугам хоолой,хийц эд анги БАГЦ-7 БКЗ-420-140 бэлтгэх,угсрах
• БАГЦ-7 БКЗ-420-140 маркийн 8-р зуухны шугам хоолойн хийц эд анги БАГЦ-7 БКЗ-420-140 бэлтгэх,угсрах эргэх механизмын засвар
• БАГЦ-7 БКЗ-420-140 маркийн 6-р зуухны шугам хоолойн хийц эд анги бэлдгэх
• БАГЦ-7 БКЗ-420-140 маркийн 6-р зуухны шугам хоолойн хийц эд анги бэлдгэх, угсрах эргэх механизмын засвар
• ДЦС-3 ТӨХК-н БКЗ-220-100 маркийн 7-р зуухны их засварын ажил.

Хасу 8

Зуухны экран хоолой Бүх төрлийн колектор
Агаар халаагчын кубууд Төрөл бүрийн булангууд
Төрөл бүрийн гагнаастай булан Хий-агаарын шугам хоолой
Үнс зайлуулагч болон нүүрс тэжээгчийн шнекүүд
Нүүрс тэжээгчийн хусууран гинж Лизен дугуй компенсатор
Лизен тэгш өнцөгт компенсатор Төрөл бүрийн ус халаагчууд
Төрөл бүрийн цилиндир болон конус арааны үйлдвэрлэл
Цахилгаан дамжуудах агаарын шугам дэд өртөөний мяталл хийц эд ангууд

Хасу7

Төслийн хэсэг
• Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн усан хаалтын зуухны шинэчлэлийн зураг
• ДЦС-4ТӨХК –н Шинчилийн 2-р шатны төслийн ажил , Зуухны экономайзар, уур халаагчийн хийц эд анги бэлдхэх зураг төсөл
• ДЦС-4 Шинэчлэлийн 2-р шатны төслийн ажил зуухны экран хоолойн хийц эд ангийг бэлтгэх зураг төсөл
Үйлдвэрлэлийн хэсэг
ДЦС болон ЦШС, машин механизмд зориулан тоног дөхөөрөмж болон сэлбэг хэрэгсэл.

Хасу 6

• • Өрлөг дулаалгийн буулгах ажил
• Цилиндр ,хагас цилиндр ,сегментийн дулаалга
• Шилэн хөвөнгөөр хийгдсэн цилиндр ,хагас цилиндрийн шугам хоолойн дулаалга
• Дулаалсан шугам хоолойг хөнгөн цагаан лестээр гадарлах
• Дулаалгийн гадаргууг хуйлсан материалаар гадарлах
• Тусгаарлах ажил мөн зэврэлтээс хамгаалах ажил

Хасу 5

• Зуух даралтад сав,шугам хоолойн өрлөг дулаалалт
• Өндөр даралтын зуухны өрлөг
• Уурын болон усан хаалттын зуухны өрлөг
• Агаарын шугам хоолойн доторлогоо
• Жирийн шавран тоосог болон хөнгөн тоосгоор өрлөг хийх
• Хөнгөн тоосгоор өрлөг хийх
• Дулаан тусгаарлалтын хөнгөн тоосгон хийцийн өрлөг
• Үйлдвэрлэлийн технологын хоолойн дулаалга

Хасу 4

Засвар угсралтын хэсэг
• Өндөр даралтын зуух, даралтад сав,шугам хоолойн засвар угсралт
• Уурын болон усан хаалтын зуухнуудын засвар угсралт
• Уур усны болон хий агаарын шугам хоолойн угсралт,хийц
• Матеалл хийцийн үйлдвэрлэл,угсралт
Өрлөг ба дулаан дусгаарлалтын хэсэг

Д. Хулан Гэр - Сургууль маршрут


View Гэр- Сургууль in a larger map

миний дуртай

Хар зүрхний Хөх нуурт

1189: Хар зүрхний Хөх нуурт Алтан, Хучир, Сача бэхи, Тайчу зэрэг Хамаг Монголын нөлөө бүхий ноёдын хуралдаан болж, Тэмүжинг Хамаг Монголын ханд өргөмжилж, Чингис хан цолыг анх өгөв.
* 1206: Онон мөрний эхэнд Монгол ноёдын Их хуралдай хуралдаж Их Монгол улс байгуулагдсаныг даяар олонд тунхаглан зарлаж, Тэмүжин ханыг Их Хаан Чингис буюу Тэнгис хаанаар өргөмжлөв.
* 1207: Монголчууд баруун хойд Хятад болон Төвдийн зарим газар нутгийг эзлэн оршиж байсан Тангудыг дайлах аян дайныг эхэлж 1210 онд Тангудын хаан бууж өгснөөр Чингис хаан цэргээ гэдрэг татжээ. Тухайн үед Уйгарууд Их Монгол улсад дагаар орж цаашдын аян дайнууд болон улс гүрнийг төвхнүүлэх ажилд идэвхитэй оролцжээ.

аян дайнд мордох

Их монгол улсын үед аян дайнд мордох, их хааныг сонгох зэрэг хамгийн чухал асуудлуудыг Их Хуралдайгаар шийддэг байв. Их Хуралдайд алтан ургийнхан, цэргийн жанжид, төрийн сайдууд зэрэг хамгийн нөлөө бүхий хүмүүс уулзан цуглаж хамтаар улсын чухал асуудлуудыг шийддэг байжээ.
Их гүрний өнцөг булан бүрт өртөө улаа байгуулж худалдаачид, элч нарын аюулгүй байдлыг хангасан байна. Эдгээр өртөө улаагаар дамжуулан худалдаачид Хятадаас Ойрх дорнод, Европ хүртэл саадгүй аялдаг байв. Чингис хаан төрийн тамгыг хэрэглэх болж, монголчуудыг бичиг үсэгтэй болгох ажлыг эхлүүлж, мөн хуулчид, багш нар, уран бүтээлчдийг татвараас чөлөөлсөн байна

Гүржийг эзэлж

гөөдэй хааны төр барьсан жилүүдэд Монголын Эзэнт Гүрний хил хязгаар хүч чадал улам нэмэгдсэн бөгөөд Алтан улсыг унагаж Өмнөд Сүн улстай дайн зарласан юм.Өгөөдэй Хаан 1230 онд Чормаганаар удирдуулсан 30 000 хүнтэй арми илгээж баруун зүгийн лалын улсуудыг дахин цохиж улмаар Перс,Армен,Гүржийг эзэлж Кавказыг даван Европын зүрхэнд тулж очсон юм...Өгөөдэй Хааны үед Чингэсийн гарамгай жанжид болох Зэв,Сүбээдэй нарын цэрэг Оросын цэргийг бут цохиж Европыг айлган чичрүүлж байсан юм.

Өгөөдэй хаан таалал төгсчээ

Өгөөдэй хаан (1186-1241) нь Чингис хааны хөвгүүн, Монголын Эзэнт Гүрний хоёрдугаар Их Хаан байв. Чингис хааныг өөд болсны дараа түүний отгон хөвгүүн Тулуй төрийн хэргийг түр хамаарч байгаад 1228 оны шаргачин үхэр жил Хэрлэний хөдөө арал гэдэг газар Их Хуралдай хийлгэн Чингисийн гутгаар хөвгүүн Өгөөдэйг хаанд өргөмжилжээ. Өгөөдэй 1187 оны улаагчин морин жил төрсөн бөгөөд 17 насандаа эцгээ даган төр улсыг байгуулах үйлсэд оролцсон юм. Өгөөдэй хаан засгийн хэлбэр төрхийг боловсронгуй болгож Чингис хааны зарлиг есоор баригдаж эхэлсэн Хархорум хотыг барьж дуусгаад Монголын эзэнт гүрний нийслэл болгосон. Монголын түүх соёлын үнэт өв Монголын нууц товчоог Өгөөдэй хааны ордонд түүний сэрvvн тунгалаг ахуйд бичжээ. Өгөөдэй хаан 1241 оны цагаагчин үхэр жил 56 насандаа таалал төгсчээ.

Хасу 3

Хасу мегаватт ХХК дээрх засвар угсралтын ажлыг гүйцэтгэх болон хийц эд ангийг үйлдвэрлэхэд шаардагдах ,багж тоног дөхөөрөмж, суурь машин,тээврийн хэрэгсэл механизмаар бүрэн хангагсан бөгөөд мэргэжлийн хяналтын газруудаар тухай бүр шалгагдаг ,өндөр зэрэглийн мэргэжлийн ажилтан ажилчидтай. Улаанбаатар ,Эрдэнэт ,Дархан,Чойбалсан,Даланзадгад,Сүхбаатар хотуудын ДЦСболон ДШС-ний газруудад шинчлэл

Хасу 2 Үүнд:

Хасу 2 Үүнд:
• Усан хаалтын болон уурын зуух, хий-агаарын болон уур усны шугам хоолойн угсаралт,засвар өрлөг дулааны ажил
• Зуух, даралтад саванд усан шахалтын туршилт хийх ,теталл болон гагнуурын ажилд үл эвдэх сорилын аргаар чанарын шалгалт хийх
ДЦС-ын үндсэн болон туслах тоноглол,цахилгааны тоног дөхөөрөмжүүд ,сэлбэг материалын нийлүүлэлт.

Санхүү бүртэглийн хичээлээр хийсэн тайлан

Хасу мегавтт ХХК  

Хасу мегаватт ххк 2000онд байгуулагдсан, Эрчим хүчний салбарын тэргүүлэгч компаниудын нэг бөгөөд Дэд бүтцийн яамнаас Мэргэжлийн хяналтын газраас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу Дулааны цахилгаан станц Дуланы шугам сүлжээ зэрэг газруудад эрчим хүчний барилга угсралт,шинчлэл засварын ажлыг зураг төслөөс эхлэн турших, хүлээлгэн өгөх бүрэн хэмжээнд хийж гүйцэтгэдэг.

他の写真がないね。。。

2008の旅行

Tuesday, October 20, 2009

これから能力試験です。皆さん頑張って。

12 сарын 6 нд болох япон хэлний түвшин тогтоох шалгалтаа амжилттай өгцгөөгөөрэй. Миний хувьд энэ шалгалтандаа бас бэлдэж л байна. Та бүхэнд бэлдэх зөвлөгөөг толилуулья.


Энүүгээр орж бэлдэхэд эдийн засгийн хувьд их хэмнэлттэй шүү.Амжилт...


Хөгжлийн эдийн засаг

Хөгжлийн эдийн засаг нь эдийн засаг, улс төр эдийн засгийн ухааны хамгийн шинэ хөгжиж буй салбар юм. Хөгжлийн эдийн засаг нь янз бүрийн үзэл баримтлал, учир шалтгаантай, эдийн засгийн нарийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай шинэ санаа, шинэ хандлагыг бий болноход чиглэсэн, орчин үеийн буурай хөгжилтэй гуравдагч орнуудын тухай шинжлэх ухаан бөгөөд үндэслэгч нь 1979 онд Нобелийн шагнал хүртсэн Артур Луйс, Теодер Шульц нар юм. Хөгжлийн эдийн засгийн гол зорилго нь дэлхийн хүн амын 2/3-ын материаллаг амьдралыг дээшлүүлэхийн тулд гуравдагч ертөнцийн эдийн засгийг сайтар ойлгож, танин мэдэхэд тусалахад оршино. Эдийн засгийн хөгжил = эдийн засгийн өсөлт+өөрчлөлтийг багтаана. Хөгжлийн үйл явцад эдийн засгийн өсөлтийг бодвол чанарын хэмжигдэхүүнүүд чухал үүрэгтэй. Эдийн засгийн хөгжлийг “бүх нийгмийн системийг урагш чиглэсэн хөдөлгөөн”-өөр тодорхойлж болно. Хөгжлийн эдийн засгийн ухаан хэдийгээр эдийн засгийн ухааны бусад хэсгүүдийн ойролцоо ойлголт, зарчмуудыг шууд буюу хувиргасан хэлбэрээр ашиглах боловч шинжилгээний өөрийн арга барилыг түргэн бий болгожээ. Хөгжлийн эдийн засаг ухаан нь өргөн хэмжээний асуудлыг хамаарна. Үйлдвэрлэлийн хомс нөөцийг үр өгөөжтэй ашиглах, тэдгээрийн тогтвортой өсөлтийг хангахын зэрэгцээ эдийн засаг, нийгэм, улс төр, зохион байгуулалтын механизмыг судална. Хөгжлийн эдийн засгийн ухаан нь улсын идэвхтэй үүрэг, эдийн засгийн шилжилтийн асуудлаар шийдвэр гаргах үйл ажиллагаааны зохицуулалтыг чухал хэрэгслүүр хэмээн авч үздэг. Хөгжлийн харьцуулсан түвшнүүдийг хэмжих нь үнэхээр төвөгтэй статистикийн арга замаар, ординал хэмжээсээр нэг улс нөгөөгөө бодвол илүү хөгжсөн болон амьдралын стандартын өсөлтийн түвшний ялгааг тайлбарлах, боломжтой гэж үздэг. Харин кардинал хэмжээсийг өндөр хөгжсөн нэг улс нөгөөгөө бодвол хэд дахин, эсвэл хэдээр илүү хөгжсөнийг гаргахдаа хэрэглэдэг.

Wednesday, October 14, 2009

àíãèéíõàí

øèíý æèëýýð

íàéç õóëàíòàéãàà

áýëòãýë äýýð

Tuesday, October 13, 2009

Хасу мегаватт ххк 1

 
Хасу мегаватт ххк 2000онд байгуулагдсан, Эрчим хүчний салбарын тэргүүлэгч компаниудын нэг бөгөөд Дэд бүтцийн яамнаас Мэргэжлийн хяналтын газраас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу Дулааны цахилгаан станц Дуланы шугам сүлжээ зэрэг газруудад эрчим хүчний барилга угсралт,шинчлэл засварын ажлыг зураг төслөөс эхлэн турших, хүлээлгэн өгөх бүрэн хэмжээнд хийж гүйцэтгэдэг.

ангийнхан

Витамин + Витамин

Витамин F: дутагдсанаас харшил, батга гарна.
Самар, цөцгийн тосонд агуулагдана.

Витамин К: дутагдвал нүдний орчим хөхрөх, судас хагарах, хөх толбо үүсэх шинж илэрнэ.
Ургамлын тос, сонгино, укропонд их хэмжээгээр агуулагдана.

Витамин Д: дутагдвал үс болон хумс хугарамтгай болох, шүд хорхойтох шинж илэрнэ.
Загасны тос, түрс, өндөгний шар, цөцгийн тосонд агуулагдана.

Витамин P: дутагдвал шүднээс цус гарна, арьс хөхөрнө, үс унана.
Жүрж, самар, ногоон цай, үхрийн нүдэнэд агуулагдана.

Витамин РР: дутвал үс унана, арьсны уян хатан байдал алдагдана.
Мах, загас, талханд агуулагдана.

Витамин Н: дутсанаас нойргүйднэ, уруул хагарна, нүд аргана, мөн үс унана.
Самар, элэг, бөөр, өндөгний шар түлхүү хэрэглэх нь зүйтэй.

аав америкаар аялсан нь

Та хэд наслахаа мэдмээр байна уу?

Би хэд наслах бол гэдэг асуулт хүн болгоны сонирхлыг татдаг. Тэгвэл Америкийн эрдэмтдийн зохиосон энэ сонжоо таны асуултанд хариулт өгнө. Асуулт болгон дээр та сайн бодож, үнэнээсээ хариулаарай. Амьдралынхаа хэв маягийг өөрчлөхөд тань тусалж магадгүй юм.
Таны хэдэн настай байх нь хамаагүй. 20 ч юм уу 50 настай ч байж болно. Гол нь эртхэн муу зуршлаасаа салах нь чухал.

Ингээд 72-ын тоог авъя. Доорх асуултуудад хариулж авсан оноог тань энэ тоон дээр нэмэх эсвэл хасах үйлдлийг хийснээр таны хэд наслахыг тогтоож болно.
Эрэгтэйчүүд 72-оос 3-ын тоог хасна. Харин эмэгтэйчүүд эрчүүдээс дунджаар 7 жилээр илүү насалдаг учраас 72 дээр 4-ийн тоог нэмнэ. Ингэснээр эрчүүдийн дундаж наслалт 69, харин эмэгтэйчүүдийнх 76 гарна.

* Та нэг сая гаруй оршин суугчидтай хотод амьдардаг бол дундаж наслалтаас 2 жилийг хасна.
* 10 мянган хүнээс илүүгүй хүн амтай сууринд амьдардаг бол 2 жилийг нэмнэ.
* Та оюуны хөдөлмөр эрхэлдэг бол 3 жилийг хасна, харин биеийн хүчний хөдөлмөр хийдэг бол 3 жилийг нэмнэ.
* Та долоо хоногийн таван өдөр хагас цагаар ч гэсэн спортоор хичээллэдэг бол 4 жилийг, харин 2-3 удаа бол 2 жилийг нэмнэ.
* Хэрэв та эхнэртэй /нөхөртэй, эсвэл нөхөрт гарах гэж байгаа/ бол 5 жилийг нэмнэ, харин гэрлэж амжаагүй эсвэл ганцаараа амьдардаг бол 25 насандаа хойшхи 10 жил тутмаас нэг жилийг хасна.
* Хоногт та 10 цагаас илүү унтдаг бол 4 жилийг, харин 7-8 цаг унтдаг бол юу ч хасахгүй. Та нойрондоо муу бол 3 жилийг хасна. Их ядаргаа нь их унтахтай адил цусны эргэлт муудсаны шинж юм.
* Та уцаартай, түргэн ууртай, дошгин ааш авиртай хүн бол 3 жилийг хасна, харин тайван, хүлээцтэй хүн бол 3 жилийг нэмнэ.
* Та өөрийгөө аз жаргалтай хүн гэж үздэг бол нэг жилийг нэмнэ, аз жаргалгүй гэдэг бол 2 жилийг хасна.
* Та машин жолоодож байхдаа байнга дүрэм зөрчдөг бол нэг жилийг хасна.
* Та байнга мөнгөний хомсдолд байдгаас яаж мөнгө олох талаар дандаа боддог бол 2 жилийг хасна.
* Та дунд боловсролтой бол нэг жилийг, дээд боловсролтой бол 2 жилийг нэмнэ.
* Та тэтгэвэрт гарсан ч ажилладаг бол 3 жилийг нэмнэ. /Юу ч хийхгүй, бусадтай харьцахгүй байх нь насыг багасгадаг/
* Таны эмээ /өвөө/ 85 насалсан бол 2 жилийг, хэрэв хоёулаа 80 насалсан бол 4 жилийг нэмнэ, харин аль нэг нь 50 ч хүрэлгүй /зүрхний шигдээс, хорт хавдар/ нас барсан бол 4 жилийг хасна.
* Ойрын төрөл саднаас тань 50 нас хүрэлгүй хорт хавдар, зүрхний шигдээс зэрэг өвчнөөр нас барсан бол 3 жилийг хасна.
* Та өдөрт гурван хайрцагаас илүү тамхи татдаг бол 8 жил, нэг хайрцгийг бол 6 жил, харин үүнээс бага татдаг бол 3 жилийг хасна.
* Таны биеийн жин нас, өндөрт тань тохирсон хэвийн жингээс 20 кг-аар илүү бол 8 жил, 15-20кг-аар илүү бол 4 жил, 5-15 кг-аар илүү бол 2 жилийг хасна.
* Та өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч жил болгон эмчийн үзлэгт орж, зөвлөгөө авдаг 4-өөс дээш насны эрэгтэй бол 2 жил, 30-40 настай бол 2 жил, 40-50 настай бол 3 жил, 50-аас дээш настай бол 4 жилийг тус тус нэмнэ.

Дэлхийн хамгийн “хачирхалтай” 10 мэргэжил

* Япончууд “Аялал жуулчлалын элчин сайд” гэсэн албан тушаалыг бий болгосон бөгөөд тэд аль болох олон жуулчин татахын тулд өөрийн улс орноо сурталчлах үүрэгтэй ажээ.


* Венецид “Сэтгэл зүйн цагдаа” нар гэж байдаг. Тэд жуулчдад эргээд төрхөндөө ороход нь тусалдаг байна.

* Калифорнийн Санта-Барбара дахь “Biltmore Four Seasons” зочид буудалд зочдод зориулж “Шоу үзүүлбэр үзүүлэгч” байдаг ажээ.

* Парист “Хоолойны системийн мэргэжилтэн” байдаг байна. Түүний юу хийдэг нь тухайн ажлын нэрнээс харагдаж байгаа байх.

* “LEGOLAND” компанид (Калифорни) “Мэргэжлийн LEGO цуглуулагч” гэсэн албан тушаал байдаг юм байна. Барилгачнаас эхлээд эдгээр хүмүүс бүхэл бүтэн урлагийн бүтээл хийдэг юм.

* Хельсинкэд “Машинаа караокегаар тоноглосон таксины жолооч” нар дайралддаг байна. Мэдээж ийм такси жирийн таксинаасаа илүү үнэтэй байдаг.

* Цюрихийн нисэх онгоцны буудал дээр “Анчид” ажилладаг гэнэ. Тэд зорчигчдоос зугтаасан шувуу, амьтдыг барьж өгдөг юм байна.

* Сент-Томас арал дээрх (Виргины арлууд) “Ritz-Carlton”-д техникийн аюулгүй байдлыг хангах “Кокосны инженер”-ын орон тоо байдаг юм байна. Тэрээр зочид буудалд амарч буй хүмүүсийн ая тухыг алдагдуулахгүй байх тал дээр анхааран ажилладаг юм. Юу гэсэн үг вэ гэхээр дээрээс унаж буй “Кокос”-той ажиллана даа.

* АНУ-ын Мемфисийн “Peabody”-д “Галуу сургагч”-ийг харж болно. Түүний биелүүлэх ёстой үүрэг дотор өөрийн сургасан амьтдаа зочид буудлын дээврээс авахуулаад усан оргилуур хүртэл явуулах ажил багтдаг ажээ.

* “Amanbagh”-д (Энэтхэг) “Сармагчин хөөгч”- ийн алба байдаг байна. Тэрээр жуулчдаас сармагчингуудыг хөөх үүрэгтэй гэнэ.

Маш их мэдээллийг ингэж тогтоо, гадаад үгийг ч бас ...

Орон зайн буюу “Цицероны” арга
Эртний Грек, Ромын уран илтгэгч нар гайхамшигт ойтой байсан тухай та нар мэдэх үү? Тэд иргэд, сенатыг ятгаж, өөртөө татахын тулд цаас харалгүй, цээжээрээ бодол санаагаа эмх цэгц, тодорхой дэс дараалалтай илтгэж сурах шаардлага гардаг нь ойлгомжтой шүү дээ. Тийм ч учраас бусдыг итгүүлэхийн тулд их хэмжээний тоо, баримтыг хольж хутгахгүйгээр цээжлэн ярьдаг байв.

Тэд яаж ингэж чаддаг байв аа?
Орон зайн буюу “Цицероны” (Ромын өрөөний, байршлын, Loci гэх мэт олон нэртэй) аргаар цээжилдэг байжээ. Энэ аргыг дараах жишээн дээр авч үзье. Та илтгэл тавих болжээ. Ингэхийн тулд материалуудаа цуглуулаад, төлөвлөгөө хийх нь ойлгомжтой. Жишээ нь “Хүний оюуны чадавхийн хөгжлийн тухай” гэдэг сэдвээр илтгэл тавих гэж байна гэж бодъё.

Төлөвлөгөөгөө дараах байдлаар гаргая.
1. Хүний үүсэл буюу анхны хүний оюун ухааны түвшин.
2. Эртний иргэншлүүдийн үеийн хүний оюун ухааны хөгжлийн байдал.
3. Дундад зууны хүний оюуны байдал буюу хэрэгцээ.
4. 19 зуун, 20 зууны эхэн үеийн хүний оюуны байдал.
5. Мэдээллийн эрин үед хүний оюун ухаанд тавигдах шаардлага.

Эдгээр бүлгүүдийн агуулгыг илтгэж чадах тулгуур дүрс сонгоё.
1. Чулуун зэвсгийн үеийн хүн.
2. Эртний Ромын хүний баримал.
3. Дундад зууны үеийн хүний хөрөг зураг.
4. 20 зууны эхэн үеийн хувцастай хүний баримал.
5. Орчин үеийн хүний зураг.

Дээрхи дүрсүүдээ маш сайн төсөөлөнө. Тэгээд өөрийнхөө гэр эсвэл сайн мэддэг газрынхаа байрлал нь өөрчлөгддөггүй 5 эд зүйлийг сонгоод мөн төсөөлнө. Эцэст нь дүрсүүдээ нэг нэгээр нь эд зүйл тус бүрт ямар нэгэн байдлаар (дүрс буюу эдийг санаандаа хооронд нь нааж, хадаж г.м) холбож өгнө. Дараа нь илтгэл тавихдаа эд зүйлсээ эхнээс нь авахуулаад санаандаа харахад түүнтэй холбоотой дүрсүүд шууд санагддаг. Энэ мэтээр их хэмжээний баримтыг санаж болно. Та зүгээр туршаад л үзээрэй.

Дэд дүрсүүд ялгах арга
Энэ аргыг дээрхи жишээг үргэлжлүүлэх байдлаар авч үзье. Бидний тавьж байгаа илтгэлийн хэсэг бүр мэдээж дотроо задарч, янз бүрийн баримт, нэмэлт мэдээ агуулдаг. Тийм учраас илтгэлийн маань эхний хэсэг “Хүний үүсэл буюу анхны хүний оюун ухааны төвшин” гэсэн гарчигтай бөгөөд түүнийг “Чулуун зэвсгийн үеийн хүн”-ээр төлөөлүүлсэн билээ. Одоо энэ бүлэгтэй холбоотой баримтууд цээжлэнэ гэж бодьё. Хүн мичнээс үүсч хөдөлмөрийн ачаар хүн болсон гэдэг онол байдаг. Уг онол хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй учраас тэр хоёрыг тус бүрд нь нэг нэг дүрс болгоно. Энэ нь мич буюу хөдөлмөрийг илэрхийлсэн хөдөлмөрийн багаж сүх байг. Тэгвэл эдгээр нь чулуун зэвсгийн хүнтэй холбоотой учраас түүний толгой, гар хоёрыг ялгаад мичийг толгой дээр нь суулган, гарт нь сүх бариулчихья. Ингээд хамтад нь нэг төсөөлчихөөд нийлэмж маань бэхжин дараа нь сайн санагдана. Ярихдаа уг хүнийхээ толгойноос эхлэн нийлэмжүүдийг дүрслэн харна.
Чөлөөт нийлэмжийн, буцах, дүрсийг хувиргах арга гэх мэтийн дээрхиэс өөр аргуудыг бас өргөн хэрэглэдэг. Эдгээр нь бүгд тогтоолтыг хялбарчлахад чиглэгдсэн бөгөөд янз бүрийн мэдээллийг тогтооход ашиглагддаг ажээ.

хубилай хаан

Хубилай Умард хятадын эзлэгдсэн газар нутгыг захиран барих хэргээр удаан хугацаагаар хятад газар амьдарч хятад хүний амьдрал ахуйг ойлгон мэддэг болжээ. Тэр хар багаасаа эрдэм номын ажлыг хичээнгүйлэн суралцаж, хэд хэдэн хятад эрдэмтэн хүнийг ашиглаж хятад хэл заалгаж, хятадын түүх судар яриулж байснаас гадна зарим үед төр барих ажлаар тэдний саналыг сонсдон байжээ. Хубилай бичиг ном сайтай, цэргийн эрдэмд авъяастай.

Аригбөх ялагдав

Аригбөхыг хаан өргөмжлөхөд Мөнх хааны хатан монголын уламжлалт заншил ёсоор Хархорумд Их хуралдай хуралдуулж, олонх хан хөвгүүд, угсааны ноёд, нөлөө бүхий сайд, жанжин нарыг оролцуулжээ. Аригбөхийн хаан суухыг Мөнх хааны хоёр хөвгүүн болон Цагаадай, Батын улсуудын том ноёд идэвхитэй дэмжиж байжээ. Сурвалж бичгийн мэдээ сэлтээс үзвэл Тулуйн отгон хүү Аригбөх бие бялдар чийрэг, зориг самбаатай монгол ухаан төгс, эцгээ дагаж монгол заншил сайн эзэмшсэн эцэг Тулуйн сургаалыг чанд сахидаг хүн байжээ.

Ариг бөхын эсэргүүцэл

. Мөнх хаан Өмнөд хятадын Сүн улсыг байлдаж явах зуур Аригбөх Хархорумын ойролцоо орд барин сууж, уугуул монгол газар орныг сахин үлдэх үүрэгтэй байжээ. Мөнх хаан нас барахдаа, Хархорумаар төвлөсөн монголын уугуул нутгийг эзлэн захирах эрхийг дүү Аригбөхын мэдэлд өгчээ. Иймээс Мөнх хааны дараа Аригбөх нь Хубилайг бодвол, хаан ширээ залгамжлах илүү их хууль ёсны эрхтэй байсан ажээ.

хаан ширээны тэмцэл

Монголын хаан ширээний төлөө тэмцэл Мөнх хааны үед Өгөдэй, Тулуйн угсааны ноёдын хооронд явагдаж байсан. Мөнх хаан уул тэмцлийг идэвхитэй зохион байгуулагчийн нэг Ширэмүнийг цаазаар авснаар хаан ширээ булаацалдах тэмцэл түр зуур намжсан байв. Гэтэл Чингисийн “алтан ураг”-ийн дотор хаан ширээний тэмцэл Тулуйн хоёр хүү Хубилай, Аригбөхийн үеэс дахин хүчтэй болж улмаар Монгол улс төрийн тусгаар тогтнолын хувь заяатай холбогдсон ноцтой хэрэг явдал болон хувирчээ.

мөнх хааны бодлого

XIII зууны II хагаст Монголын нэгдсэн улс задрах тийшээ нэгэнт хандсан байжээ. Энэ байдал Мөнх хаан нас барсны дараа улам ноцтой болж Хубилай Юань гүрнийг үндэслэн байгуулснаар монголын эзэнт гүрэн задарч эхлээд тус тусдаа өөр амьдрал хөгжил бүхий хэд хэдэн улс болж хуваагдах тийшээ ханджээ. Монголын эзэнт гүрэн ийнхүү улс төрийн хямралд орж, монголыг язгууртануудын дотор хаан ширээ, эрх ямба булаацалдсан тэмцэл урьд урьдныхаас улам хурцаджээ. Ингэж Чингисийн үүсгэн байгуулсан Их Монгол улсад тусгаар тогтнол аюул учирч эхэлсэн байна.

гэрээсээ сургууль орох урт зам


View гэрээс сургууль орох зам in a larger map

найзыгаа үдэж өгсөн нь

сургуулийн соёлын баяраар

нутагтаа очсон нь

Хэл сурахын тулд цаг үргэлж сониуч, овсгоотой бай

Хэл сурахдаа эхлээд үндсэн хэлийг, дараагаар нь төрөл хэлүүдийг судлах хэрэгтэй. Гадаад хэл сурч судлах хөдөлгөөнийг санаачлагч хэл шинжээч Т.Ауэрбахын өгүүлснээр Германы нэрд гарсан археологч Генрих Шлиман эхлээд франц, англи хэлийг тус бүр нэг жил зарцуулж сурсан бол цаашдаа шинэ хэлийг хэдхэн долоо хоногт сурч байсан ба бүр зарим хэлийг хэдхэн хоногт сурдаг болсон байна. Шлиман шинэ хэл сурахаар бэлдэх бүрдээ уг хэлээр гарсан тэр номын орчуулгыг олж авдаг байжээ. Хэлний онцгой авъяас гэж байдаг ч энэ нь цөөн хүнд заяадаг онцгой зүйл биш гэнэ. Аль болох залуу насандаа л хэл сурах хэрэгтэй.
Ингэхийн тулд,
1. Хамгийн гол нь зүрхшээх хэрэггүй. Өөрийн санааг сурч буй хэлээрээ илэрхийлэхийг байнга хичээвэл хэлийг амархан сурдаг гэж эрдэмтэд баталдаг.
2. Цаг үргэлж сониуч, овсгоотой бай. Хаана ч, хэзээ ч сурч байгаа хэлээрээ бусдаас юм асууж, тэр хэлийг мэддэг хүмүүстэй илүү их харилцахыг тэмүүл.
3. Хөгжим байнга сонс. Энэ нь сонсгол сайжирч “чих онгойход” тусална. Сонсгол бол гадаад хэл сурахад хамгийн чухал нөлөөлөх хүчин зүйл болох нь батлагдсан. Сүүлийн үед хэл сурах хэд хэдэн арга хэрэглэж байна. Жишээлбэл, багш нь нэг зүйлийг зааж нэрийг хэлээд сурагчийг цээжилтэл дахин давтах ба үүнийг шууд арга гэнэ. Ийм аргаар гадаад хэлийг 200 цагт сурч болно. Мөн хурдавчилсан арга ихэд дэлгэрч байна. Энэ нь хэлний зүй, бүтэц зэргийг судлах шаардлагагүй. Харин их ярих ганц л зорилготой. Долоо хоногт гуравхан цагийг онолд зориулж бусад цагт яриад л байх, яриад л байх хэрэгтэй. Ингэхдээ ярианы хэллэгүүдэд голлон анхаарна. Хэл шинжээч нар гайхалтай зүй тогтлыг нээжээ. Энэ бол хамгийн олон тааралддаг 100 үг бол бичгийн хэлний 20%-ийг нөхөж хүрдэг, 1500-2000 мянган үг бол 85%-ийг бүрдүүлдэг, харин үлдсэн хэдэн арван мянган үгний аль нэгтэй тааралдах боломж 15%-иас хэтэрдэггүй гэдгийг тогтоожээ.

Ярианы хэлийг яаж сурах вэ?
Амжилт нь уншсан зүйлийн тоо хэмжээнээс шалтгаалдаг. Дунд хэрийн чадвартай хүн цагт ямар ч хэлний 100 үгийг цээжилж чаддаг болохыг Болгарын мэргэжилтнүүд баталсан. Ярианы хэлэнд үгийн давтамж нь бичгийнхээс илүү их байдаг бөгөөд эхний 1000 үг ярианы хэлний 90 шахам хувь болдог байна. Болгарын мэргэжилтнүүд хурдавчлан сургах аргыг санал болгожээ.

Оросын эрдэмтэд хурдавчлан сургах өвөрмөц сонин арга зохиосон нь, гипермнез буюу үлэмж их тогтоох явдал хийгээд хэл сурч байгаа хүнийг тэр хэлний нь орчинд умбуулж, сэтгэхүйд нь нөлөөлж, маш чөлөөтэй яриулах арга байна. Ингэхэд хүн хэдийгээр алдаж, буруу хазгай яривч гурав хоноод л шинэ хэлээрээ ярьж эхэлдэг аж. Ийнхүү уламжлалт аргаар гурван сараас ч илүү хугацаа зарж байж сурах чадварыг гурван долоо хоногт эзэмшүүлж болдог байна. Аль нэг хэлээр уншсанаа ойлгож суръя гэвэл хамгийн олон хэрэглэгддэг 2500 үг, тухайн хэлний зүйг сурагтун гэж хэл шинжээчид батлан хэлж байна. Эхний хэлийг сурчихсан байхад гурав дахь хэлнээс эхлээд газрын уруу зөнгөөрөө явж байгаа юм шиг аяндаа сурах болно.

Хэдэн үгээр ярьж болох вэ?
Англи хэлэнд хамгийн их хэрэглэгддэг 500 үгтэй байхад 70 хувь, 1000 үгтэй байхад 80,5 хувь, 2000 үгтэй байхад 86 хувь, 3000 үгтэй байхад 90 хувь, 5000 үгтэй байхад 93.5 хувь, 10000 үгтэй байхад эх бичгийн 96.4 хувийг ойлгож чаддаг байна.

Эссэ бичих агуу бөгөөд санаанд оромгүй 7 сануулга

1. Таны эссэг Олимпийн шүүгчид дүгнэхгүй. Эссэ бол гараагаа арван оноотой эхлээд, алдаа гаргах бүрт оноогоо хасуулдаг Олимпийн усан сэлэлт, эсвэл уран гимнастикийн үзүүлбэр биш. Эссэг гартаа улаан үзэг барьсан харгис шүүгч бус, сэтгэл догдлуулсан мэдээллийг хүлээж буй багш профессор уншина. Энэ хүн эссэний тань сэдэвт бус, харин таны тухай сэтгэгдэлээ тархиндаа бичиж, дүгнэлт хийх бөгөөд бүр ихдээ “энэ залуу надад үнэхээр таалагдаж байна” хэмээн уулга алдана.


2. Танд нэг гоц санаа байх ёстой. Энэ нь эхний зөвлөгөөнөөс урган гарна. Эссэг уншигч хүн асуултын дагуу гол санааг хэр гаргасан эсэхийг мэдэхийн тулд маш хурдан уншдаг. Иймт та мянга түмэнтээ таарах /бөх барилдах нь намайг анхаарлаа төвлөрүүлэхэд сургасан, эмээгийн үхлээс болж сарнай үнэртдэг болсон, би бусдад тус хүргэхийг хүсдэг учраас эхлээд өөртөө туслана/ санааг давтсан л бол хэдий сайн цэгцтэй бичигдсэн ч олигтой үнэлгээ авахгүй л болов уу. Үнэндээ, дэвшүүлсэн санаагаа хэт чамирхаж илэрхийлвэл тэр нь их нуршсан болдог.

3. Гол санаа тань өөриймсөг бөгөөд нүсэр биш байх ёстой. “Том сэдэв”-ээс аль болох зайлсхий. Ойрхи Дорнод дахь энх тайван, экологи, иргэний эрх ба хүний ерөнхий зан төрх гэх мэт илэрхий нүсэр гарчигаас гадна “ёс суртахуун”-аар жонхуудсан том санааны олон зуун жижиг хувилбаруудаас болгоомжлох хэрэгтэй. Өөрийн гэсэн, агуулга төгөлдөр, анхны санаагаа хадгалсан байвал санаа тань тод томруун болно. Ёс суртахууны асуудал хөндөн ярих гэж байгаа бол санаанд оромгүй, өвөрмөц бөгөөд өөртөө тохируулсан байдлаар бичих хэрэгтэй.
Амжилтгүй санаа: Намайг зусланд байхад нагац ах Харри маань үгүй болсныг эцэг, эх маань дуулгахад би тэрээр хичнээн энэрэнгүй, өгөөмөр хүн байсныг дурсан санасан.
Арай илүү хувилбар: Нагац ах Харриг нас барах үед эцэг, эх маань надад анх нас бие гүйцсэн хүн шиг хандсан юм. Тэгэхэд би зусланд амарч байсан ба тэд намайг оршуулганд явуулахаас амрах нь дээр биз гээд хоер долоо хоногийн дараа л сая тэрхүү гунигт мэдээг дуулгасан юм.
Сануулга: Зөв хувилбар бол, яриа нагац ах Харригийн тухай бус /тэр эссэний гол агуулга биш шүү дээ/, таны тухай өрнөх ёстой. Иймд та аль болох тодорхой хүрээнд өөрийн тухай өгүүлэн бичвэл зохино. Ийнхүү бичихдээ багшид чухам хэн болох, бие даасан болон өсөн дэвших тэмүүлэлтэй эсэхээ илэрхийлнэ. “Жинхэнэ” өгүүлэгдэхүүн нь нагац Харри ч биш, эцэг, эхтэйгээ маргасан тухайд ч биш, харин таны өсөн хөгжих хүсэл тэмүүлэл, чадвар дэвшлийн тухай юм.

4. Үлгэр-1: Сул чөлөөтэй бай, бүү тэвд. Багш профессорууд танд олонтаа зөвлөх боловч та ямарч дасгал, сургуулалтгүй бол ханын зураг зурах зураач эсвэл кинонд тоглох жүжигчин адил балмагдана. Ер нь зурах, жүжиглэх нь хүн бүр хийж чадах зүйл мэт боловч бэлтгэл, сургуулилтгүйгээр барахгүй ажил. Бичих ч бас үүнтэй мөн адил. Та өөртөө итгэлтэй болсон нөхцөлд л тайвширч чадах тул хэд хэдэн ноорог бичиж, мэдлэгтэй хүнээс зөвлөгөө авсаны дараа л сая сэтгэл өег болно гэсэн үг.

5. Үлгэр-2: Сул чөлөөтэй бай, бүү тэвд. Та өөрөө чухам хэн бэ? Бид өөрсдөө бие хүний хувьд олон төлөөлөл, хэсэг болдог. Тухайлбал, гэр бүлийн хувьд нэг, найз нөхдийн хувьд нэг, албан ёсны үйл явдалд нэг, мөн ганцаардсан үедээ бас нэг өөр бие хүн болдог. Найзуудтайгаа тэнэглэн тоглож байхад тань Polaroid-аар авхуулсан болон ахынхаа хурим дээр хамгийн аятайхан гарсан хоёр зургийн алийг нь багш илүүд үзэх бол. Та стратегийн шийдвэр гаргах хэрэгтэй. Та эдгээрийн аль нэг дүрийг сонгож, сайтар боловсруулан танилцуулах ёстой. Энэ бол амжилтад хүрэхэд хамгийн дөхөмтэй. Таныг хийж буй ажилдаа махаруу, онцгой хүн гэдгийг харуулах дүрийг сонгоно гэсэн үг юм.

энхчимэг

Япон найз

Амжилттай суралцах 10-н зарчим

1. Өөрийнхөө хүчинд итгэлтэй бай. Суралцах хүсэл эрмэлзэлтэй байж, мэдлэг эзэмших сонирхлоо хөгжүүлж ажилла. Өөрийнхөө хүчинд итгэхгүй байх шиг тийм гутамшиг гэж үгүй.

2. Анхаарлаа төвлөрүүл. Анхаарлаа ганц мөч л өөр зүйлд хандуулахад цааш суралцахад онц чухал зүйлийг өнгөрөөж, суралцах чадваргүй болоход хүрч болно. Хэрэв нэг л зүйлийг анхааралгүй орхигдуулбал түүнийгээ маргааш гэлгүй тэр дор нь мэдэж авч бай.


3. Сайн хөдөлмөрлөж, хөдөлмөрийг хайрлаж сур. Зохион бүтээгч Эдисоний "Шинжлэх ухаанд бүх зүйлийн 1 %-ийг авъяасаар, 99%-ийг хичээл зүтгэлээр бий болгодог" гэсэн үгийг санаж яв.

4. Суралцах тодорхой дэг журмыг баримталж, ажил амралтаа зохицуулж бай. Хүнд хөнгөн хичээлийн даалгаврыг сэлгүүлэн зохицуулсан, өдрийн цагийн хуваарийг сайн бодож боловсруулан мөрдөж ажилла.

5. Бүх зүйлийг цээжлэх гэж бүү оролд. Ой тогтоолтондоо найдахын зэрэгцээ бие дааж сэтгэж сур. Сэтгэж ойлгосноор үзэгдэл юмсын учир шалтгаан, холбоог таниж мэднэ. Аль болохоор яагаад гэсэн асуултыг өөртөө болон бусдад тавьж байх нь зүйтэй.

6. Дүрслэн мэдрэх гэсэн чухал мэдрэмжээ ашиглаж сур. Уншиж буй буюу багшийн яриаг сонсож байх үедээ судалж байгаа зүйлийг амьд, тодоор дүрслэн сэтгэхийг аль болохоор хичээж бай. "Хүний үүрэг зөвхөн мэдлэгээр дүүргэх бус харин гал ноцоох оч байх ёстой" гэсэн үгийг санагтун.

7. Бие дааж суралцах чадвартай болох хэрэгтэй. Багш л толгойд хийгээд өгчихнө гэж хүлээж болохгүй.

8. Гэрийн номын сандаа хичээлийн хуваарь, цагийн хуваарь , ажлын схем, шаардагдах ном, сурах бичиг зэрэг өөрт хэрэгтэй гэсэн зүйлүүдээ аль болох өөртөө ойр, олоход буюу авахад хялбар тависан байх хэрэгтэй.

9. Өөртөө олж авсан мэдлэгийг хаана яаж хэрэглэхийг тогтмол эрж хайж бай. Бодлого их бод. Зохиож бай. Зөвхөн толгойгоороо биш гараараа ч бас ажилла.

10. Даалгавраа аль болохоор бага цагт их хүч энерги зарцуулж хийхийг эрмэлз. Бодлого бодох бэлтгэлд бэлтгэх, зохион бичлэг хийхэд урлаг шаардагдана. Түүнийг эзэмш.